Зам тээврийн ослын улмаас 14 том хүн, 1 хүүхэд гэмтжээ

2021 оны 04 сарын 05

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021 оны дөрөвдүгээр сарын 02-04-ний өдрүүдэд нийт 699 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 481 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэний 1 хүүхэд байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

-  Явган зорчигч мөргөх хэлбэрээр –11

- Мөргөлдөх хэлбэрээр -2 бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 166 зөрчил илрүүлсний 123 нийслэлд, 43 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарц гармаар зам хөндлөн гарах, ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйхгүй байх, Орон нутгийн замд мотоциклтой хөдөлгөөнд оролцох үедээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.82) 2021 оны 04 сарын 05

Өдөрт Л 100 гаруй хүн эрхээ хасуулсан гэж тооцохоор сард 3000 хүн эрхээ хасуулж байна. Тэгээд яагаад түгжрэл буурахгүй байна вэ. Эрхээ хасуулсан жолооч нар хотоор дүүрэн машинаа бариад Л яваад байгаа юм байна даа, би Ч гэсэн архи ууж машин барина аа

0  |  1
Top