Ж.Байгалмаа: Халдвар өргөн тархсан үед ХӨЛ ХОРИО л чухал байна

2021 оны 04 сарын 06

ЭМЯ-аас коронавируст халдварын өнөөдрийн /2021.04.06, 11:00 цаг/ нөхцөл байдлын мэдээллийн үеэр сэтгүүлчдээс ирүүлсэн асуултад ХӨСҮТ-ийн Дэд захирал Ж.Байгалмаа хариулт өглөө.


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 6010 болсон сайхан мэдээ байна. Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын 831 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 11651 боллоо. Бас нэгэн харамсалтай мэдээ байгаа нь нэг хүн нас барж, нас баралт 13 бүртгэгдлээ.

Шинээр халдвар авсан 830 тохиолдлын 730 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлийн халдварын тоо 9637 хүрсэн бол орон нутагт 99 тохиолдол бүртгэгдэж,халдварын тоо 2014 боллоо. 



-Манай улсад хийгдэж буй PCR шинжилгээнд хуурамч эерэг гарсан тохиолдол хэдэн хувьтай байдаг вэ. Ийм тохиолдол байгаа юу. Энэ тал дээр судалгаа бий юу?

-Ерөнхийдөө Монгол Улсад хэрэглэж байгаа PCR шинжилгээний оношлуурууд ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэгдэхээр зөвшөөрөгдсөн оношлууруудыг хэрэглэж байгаа. Энэ оношлуурууд нь ерөнхийдөө ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн учраас оношлуурын мэдрэг болон өвөрмөц чанар бол маш өндөр хувьтай байгаа. Энэ бол зөвхөн PCR төдийгүй түргэвчилсэн оношлуур дээр ч ялгаагүй өндөр хувьтай байгаа. Манай улсад хийгдэж байгаа бүх шинжилгээнүүд ХӨСҮТ-ийн вируслогийн лавлагаа лабортори дээр чанарын хяналт хийгдээд явдаг. ХӨСҮТ-ийн лавлагаа лабортори маань өөрөө Австрали улсын лавлагаа лаборторид гадаад чанарынхаа хяналтыг хийгээд явдаг. Одоогийн байдлаар хийгдсэн гадаад чанарын хяналт бол 100 хувийн үр дүнтэй. Өөрөөр хэлбэл бүх хийгдэж байгаа шинжилгээнүүд маань 100 хувь баталгаажиж байна гэсэн үг.

-Хүнс тээврийн жолооч нар PCR шинжилгээ өгч хот хооронд зорчиж байна. Гэхдээ PCR шинжилгээний хариу хүлээж 10 гаруй хоног зарцуулж хугацаа алдаж байна. Үүн дээр өөрчлөлт оруулав уу?

-Ерөнхийдөө PCR шинжилгээ 10 хоног хоцорч хийгдэх боломжгүй. Манай хийгдэж байгаа шинжилгээнүүд аль болох 24 цагтаа баталгаажуулалт нь хийгдээд явдаг. Мэдээж хэрэг дүүргүүдээс ирсэн шинжилгээнүүд дээр ялангуяа ХӨСҮТ дээр хийгдэж байгаа баталгаажилт дүүргүүд дээрээ эхлээд хийгдээд дараа нь ХӨСҮТ дээр ирдэг. Тэгэхээр үүн дээр 24 цагаас жаахан илүү гарах тохиолдол байгаа. Гэхдээ 10 хоногоор хоцрох тохиолдол байхгүй.

-Халдвартай хүнтэй хавьтал болсон иргэдэд эмнэлгийн ямар тусламж үзүүлж байгаа вэ? Огт тоохгүй байна гэсэн гомдол их байна.

-Бид тухайн батлагдсан тохиолдолтойгоо холбогдоод танд гэр бүлийн ойрын хавьтал хэд байна вэ гэдгийг тодруулдаг. Түүнчлэн найз нөхөд болон албан байгууллагын ойрын хавьтлууд хэд байна вэ гэдгийг тодруулдаг. Ингээд тодруулсны дараа тухайн ойрын хавьтал, батлагдсан тохиолдол дээр эмнэл зүйн эмч очиж, үзлэг шинжилгээ хийж, эрэмбэлж үзсэний үндсэн дээр эмнэлэгт шилжүүлэх, эсвэл гэрээр тусгаарлаж үлдээх зөвлөмж зааврийг хийж байгаа. Эхний батлагдсан тохиолдлыг гэрээс очиж авахдаа гэрт байгаа ойрын хавьтлуудаас шинжилгээ авч байгаа. Гэрт байгаа ойрын хавьтлуудын эхний шинжилгээг ХӨСҮТ хийж байна. Албан байгууллага болон найз нөхдийн ойрын хавьтлуудыг НЭМГ-аас дүүрэг, өрхийн эмнэлгээр дамжуулаад шинжилгээг авч байгаа. Тийм учраас ойрын хавьтлууд бол та хэрвээ ямар нэгэн байдлаар шинж тэмдэг илрээгүй бол санаа зовох юмгүйгээр гэртээ өөрөө өөрийгөө тусгаарлаад байж байх ёстой.

Зарим иргэд маань би өөрийгөө ойрын хавьтал гэж үзээд байна гэсэн тохиолдол гараад байна. Тэгтэл бидний судалгаагаар батлагдсан тохиолдолтой өөртэй нь уулзаад асуумж авахаар тухайн хүн ойрын хавьтал гэж бүртгэгдээгүй байдаг. Тийм учраас та бүхэн өөрсдийгөө яг үнэхээр ойрын хавьтал мөн үү, үгүй юу гэдгээ зөвөөр ойлгох хэрэгтэй. Ойрын хавьтал гэдгийг бид юу гэж тодорхойлж байна вэ гэхээр тухайн батлагдсан тохиолдол дээр шинж тэмдэг эхэлснээс өмнөх хоёр хоног, эсвэл лаборториор тухайн хүний онош батлагдсанаас өмнөх хоёр хоногт өдөрт 24 цагтаа 15 минут буюу түүнээс дээш хугацаагаар хамт байсан, уулзсан, ярилцсан хүмүүсийг ойрын хавьтал гээд байгаа юм. Түүнээс биш тухайн хүн зөрөөд өнгөрсөн, нэг албан байгууллагат байдаг гэдгээрээ би ойрын хавьтал гэж үзэж болохгүй. Мэдээж гэр бүл хамгийн түрүүнд ойрын хавьтал болно. Албан байгууллага дээр бол нэг өрөөнд суудаг, найз нөхдийн хувьд уузсан, хамт хоол унд идсэн гэх мэт тохиолдлыг ойрын хавьтал гэнэ. Үүнээс бусад тохиолдолд та бүхэн өөрийгөө ойрын хавьтал гэж үзэх шаардлагагүй.

-Эмнэлэг, эмч нарын ачаалал ямар байгаа вэ. Нэмэгдэж байгаа юу?

-Эмнэлэг, Шуурхай хариу арга хэмжээний багийн ачаалал нэмэгдсэн. Бид хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо 100, 200 гэж ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод хоногт бүргэгдсэн тоо 731 боллоо. Хоногт бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо нэмэгдэх тусам бидний хүрч үйлчлэх ачаалал нэмэгдэнэ. Тэр утгаараа эмч, эмнэлэгийн орны ачаалал, Шуурхай хариу арга хэмжээний багийн ачаалал асан их нэмэгдэж байгаа. 200-тай харьцуулахад өнөөдөр бараг 4 дахин нэмэгдсэн байна. Тэгэхээр цаашдаа ч тооцооллоор өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Үүнтэй уялдаад ачаалал нэмэгдэнэ гэсэн үг.

-Нэг ёсондоо би ойрын хавьтал болчихоод байхад, миний шинжилгээ эерэг гарчихаад байхад эмнэлэг ирж үзэхгүй байна гэдэг нь шууд ачаалалтой л холбоотой юу?

-Ачаалалтай холбоотой. Ер нь нөхцөл байдал огцом нэмэгдэж байна. Өнгөрсөн өдрүүдэд халдвар 500 гэж байсан бол өчигдөр 600, өнөөдөр 700 гараад явчихлаа. Бид нөөцийнхөө бэлэн байдлыг хангасан байсан учраас ачаалалтайгаа уялдуулаад, шуурхай хариу арга хэмжээний баг ор дэлгэх асуудлыг тухайн үед нь шийдээд явж байгаа. Ялангуяа тохиолдлын тоо 200-400 хүрэх нь гэдэг тооцоооллыг хийсний үндсэн дээр аймаг, орон нутгаас ЭМЯ-аас зохион байгуулалтыг хийж, нэмэлт дайчилгааны багийг авчирсан. Гэтэл өнөөдөр тохиолдол 700 хүрч байгаа. Үүнтэй уялдуулаад өнгөрсөн 7 хоногт дахиад Шуурхай хариу арга хэмжээний нэмэлт багийг гаргасан. 48 багийг гаргаж, нийслэлийн шуурхай хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцоод явж байгаа. Гэхдээ энэ нь бидний тохиолдол 500, 600 хүрэхэд ийм хэмжээний баг хэрэг болно гэсэн тооцоолол дээр хийгдсэн ачаалал байна. Тэгэхээр тохиолдол өсөж, тодорхой тоонд хүрэхэд хүний нөөц хамгийн дээд тоонд хүрэх эрсдэл үүснэ л гэсэн үг.

-Халдвар цаашид энэ байдлаараа нэмэгдвэл ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-Олон улсын практик дээр коронавируст халдварын нөхцөл байдлын хариу арга хэмжээ нийтийн эрүүл мэндийн болон нийгмийн хариу арга хэмжээг тухайн халдварын тархалтын шатаас хамаарч хэрэгжүүлдэг. Тархалтын дөрвөн шатыг ангилаад дэлхий нийтэд хэрэгжүүлээд явж байна.

Эхний шат нь халдвар бүртгэгдээгүй орон буюу 0 шат гэж хэлдэг. Хоёрдугаарт зөөвөрлөгдсөн буюу гадаад, дотоодоос, аймаг орон нутагт бол Улаанбаатар хотоос орон нутаг руу зөөвөрлөгдсөн гэх мэтээр зөөвөрлөгч шат байна.

Гуравдугаарт халдварын голомтолсон буюу тухайн байршлууд дээр голомтлон бүртгэгдсэн байршлууд байна.

Дөрөвдүгээр шат нь хүн амын дунд өргөн тархсан шат байна. Тэгэхээр Улаанбаатар хотын нөхцөл байдлын хувьд хүн амын дунд өргөн тархсан гэж үнэлж байгаа. Энэ шатанд хамгийн гол авах нийгмийн арга хэмжээ бол хөл хорио байгаа.

Хөл хорио буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих. Тэгэхээр бид мэргэжлийн байгууллагын хувьд энэ саналаа тогтмол өгөөд явж байгаа.

-Сүүлийн үед эмч, эмнэлгийн ажилчдын халдвар авах тохиолдол нэмэгдэж байгаа юу. Өнөөдрийн байдлаар хэчнээх хүн халдвар аваад байгаа вэ?

-Эрүүл мэндийн ажилтнуудын халдварын нөхцөл байдал дөрөвдүгээр сарын 05-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд 354 эрүүл мэндийн ажилтан халдварт өртсөн байна. Энэ нь нийт халдварын 3,6 хувь байгаа.

Үүн дээр нэг онцгой зүйл нь тухайн нөхцөл байдлын хүндрэлийг хэмждэг нэг үзүүлэлт бол эрүүл мэндийн ажилтнуудын дундах хүн амын дундаас авсан халдварын түвшин хувь гэж байдаг. Эдгээр 354 хүний 70 хувь нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа, 30 хувь нь хүн амын дундаас халдвар авсан байна. Энэ тоо тогмол өссөөр байгаа. Энэ нь хүн амын дунд халдвар тархсан, хүндрэлийг илэрхийлж байдаг үзүүлэлт байдаг.

-Вакцины эхний тунгаа хийлгэсэн хэчнээн хүн халдвар авсан бэ?

-Вакцины хамралт манай улсын хувьд маш хурдацтай явж байгаа. Бүсийн орнуудтайгаа харьцуулбал 100 хүнд хийгдэж байгаа тоогоор өндөр хуваарь илүү үзүүлэлттэй явж байгаа. Дөрөвдүгээр сарын 04-ний байдлаар нийт 732 хүн буюу нийт вакцинд хамрагдсан хүмүүсийн 0,23 хувь нь вакцины нэгдүгээр тунг авсны дараа халдвар авсан байна. Эдгээрийн 60 гаруй хувь нь вакцин хийлгэснээс хойш эхний 14 хоногт халдвар авсан байгаа. Тийм учраас вакцин хийлгээд халдвараас шууд хамгаалагдана гэж ойлгож болохгүй. Хоёр дахь тунгаа аваад тодорхой хугацаа хүртлээ өөрийгөө байнга хамгаалж байх ёстой.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хуц(192.82.86.74) 2021 оны 04 сарын 06

Монголоор нэг тараачихаад одоо хориогоор яахав дээ

1  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төрч П.Ж.Рурке/\n\n

0  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Засгийн газар короновирусыг хяналтаас бүрмөсөн алдаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүссэн тул улс оронд онц байдал, хөл хорио тогтоохыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардаж байна.

0  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Засгийн газар короновирусыг хяналтаас бүрмөсөн алдаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүссэн тул улс оронд онц байдал тогтоохыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардаж байна.

0  |  1
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан бус; ар өвөрын хаалга, танил тал, авилгал хээл хахууль, нам дагаж албан тушаалд дэвшсэн хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөв.

0  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, , тагнуул, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.

0  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан бус; ар өвөрын хаалга, танил тал, авилгал хээл хахууль, нам дагаж албан тушаалд дэвшсэн хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөв.

0  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан бус; ар өвөрын хаалга, танил тал, авилгал хээл хахууль, нам дагаж албан тушаалд дэвшсэн хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл,

0  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, , тагнуул, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.

0  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар албан тушаалд дэвшээгүй хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.

0  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Засгийн газар короновирусыг хяналтаас бүрмөсөн алдаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүссэн тул улс оронд онц байдал тогтоохыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардаж байна.

0  |  0
зочин(192.82.75.78) 2021 оны 04 сарын 06

Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төрч П.Ж.Рурке/\n\n

0  |  0
зочин(64.119.19.130) 2021 оны 04 сарын 06

дандаа сайнаар хэлэх үү түг таг нь үнэн

0  |  0
зочин(64.119.19.130) 2021 оны 04 сарын 06

: үг хэлээд л аа аа гээд түг таг ойлгомжгүй сонин.

0  |  0
Top