Архангай аймгийн хэмжээнд вакцинжуулалт эхэллээ

2021 оны 04 сарын 06

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал вакцинжуулалтын ажилтай биечлэн танилцлаа.  АОК-оос эхний ээлжинд нэн шаардлагатай 20,000 тун вакцин захиалснаас, VeroCell вакцины 4040 тун вакцин 2021 оны 04 сарын 04-ний өдрийн 23 цаг 30 минутад Улаанбаатар хотоос цагдаагийн хяналтан дор ирсэн.

Өнөөдөр аймгийн хэмжээнд вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, тэргүүн фронтод ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтнууд болон тусгай үүрэг гүйцэтгэж буй цагдаа, онцгойгийн алба хаагч нарыг вакцинд хамруулж эхэллээ. Мөн ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж, бичил төлөвлөгөө ийнхүү хэрэгжиж эхлээд байна.

Мөн нийт 19 суманд вакцин хуваарилан хүргүүлэх ажил зохион байгуулсан бөгөөд өнөөдөр сум бүрт вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн. Эрдэнэбулган сумын хэмжээнд нийт вакцинжуулалтын 5 цэг ажиллаж, төлөвлөгөөгөөр эхний 4040 тун вакциныг 3 хоногт хийнэ гэв. Хоёр дахь ээлжний вакцин тээвэрлэлт ирэх 7 хоногт ирэх ба аймгийн хэмжээнд нийт иргэдийн 60 хувь буюу насанд хүрсэн бүх иргэдийг вакцинд хамруулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top