Өнгөрсөн долоо хоногийн даваа (2021.04.02) гарагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Л.Халтар сайдад үүрэг, даалгавар өгсөн. Өөрөөр хэлбэл, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг төрийн шийдвэрийг огоордог, том толгойтой дарга нарыг шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөхийг даалгасан билээ.
Ингэхдээ ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн нэрийг цохож, шаардлагатай гэж үзвэл үүрэгт ажлаас нь чөлөөл гэдгийг хэлсэн байдаг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь, их олон юм сонсогдоод байгаа шүү" хэмээн хэлж, сануулсан байдаг.
Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар та том толгойлж төрийн шийдвэрийг үл тоодог дарга нартаа хариуцлага тооцож эхэлсэн үү. Ялангуяа Ерөнхий сайдын тодотгосон ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үү. Үгүй бол хэзээ Засгийн газрын тэргүүнийхээ үүрэг, даалгаврыг биелүүлэх гэж байна. Л.Халтар сайд та ч бас төрийн шийдвэрийг тоодоггүй, том толгойтой хурган дарга нарынхаа адил Ерөнхий сайдынхаа үүрэг, даалгаврыг умартаж, огоорч суугаа юм биш биз дээ. Хэрэв тийм бол доод албан тушаалтан нь болох ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг чөлөөлж чадахгүй суугаа Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт өөрт нь хариуцлага тооц, Ерөнхий сайд аа.
-ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ДАРААХ МЭДЭЭЛЛҮҮД ХЭВЛЭЛЭЭР ГАРЧ БАЙЛАА-
Сэтгэгдэл ( 12 )
ЕР НЬ ТӨРИЙН АЛБА, ТӨРИЙН ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГУУД, ТЭР ДУНДАА НИСЭХ БАЛАРЧААГАА ШҮҮ ДЭЭ. МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСИЙН ОРОН ЗАЙГ ЦҮНХ БАРИГЧ НАР ЭЗЭЛСЭН. ШИЛЭН ЦОГОО ШИГ ХӨНДЛӨНГИЙН БАЛАЙНУУД ЛУЙВАР ХИЙЖ, УЛСААС ИЛ ТОД МӨНГӨ ШААДАГ БОЛСОН
НЭМГн дарга асан Л.Төмөрбаатар чинь туслахаа 2,5 сая төгрөгөөр цалинжуулж бсн шүү дэ одоо тэр туслах нь дарга болсон шүү дэ. Зайтай жаатаа эр Ковидоор тоймшгүй их баяжсан мөнгө угаах гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлдэг хүн дэ
ME.Enkhbold MANnamiin mash khychtei mapiin khamaaral bykhii khymyys .Mongoliig dyraaraa stulmuj bna.Ernu bol bykh alban tyshaald baigaa khymyys bygedel olgiarkhyydtai khamaaral bykhii bygshsan turduu.Mongolchyyd bid turuu dakhin uurchilj shine niigem baigyylakhgyi bol bolokhgyi.Byr edee beerendee barigdsan bytsartai yls bolson.
Энэ нөхрийг зайлуулсан гэж сонссон. Зайлаагүй юм уу ямар балиар хулгайч вэ?! Ах нь Сарангэрэлтэй коронавирус далимдуулж ваахан мөнгө угаасан байна үүнээсээ болоод халагдсан. Одоо . Бямбасүрэн гээд бузар .ИНЕГ-ын даргыг луйвраар мөнгөөр 60 тэрбумчид хуйвалдаж тавьсан гэж ярьдаг үнэн. Хүрэлсүхэд яасан болоод өртэй байсан байнаа??? Та нар арай дэндэж байгаа юм уу муусайн намчид аа? Та нар энэ ямар ч боловсролгүй мөнгө зөөсөн тэндэр зувчуулсан гараар нисэхийг бадар бариуллаа! Хайран нисэх минь дахиж ийм муу муухай бузар нисэхэд минь битгий шагайг битгий босго даваасай даа энэ муухай луйварчны зура
Энэ гахайг шалгавал их юм гарна.?Төрсөн Ах нь Миегийн хүн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Төмөрбаатар гэж нөхөр бий. саяхан бас ажлаасаа халагдсан
Улс төрөөр ангид сайхан хамт олон байж билээ.мэргэшсэн боловсролтой ажлаа мэддэг залуустай.Төрийн гар хутгалдаад эхлэнгүүт заваарч өгсөөн
Ger buleerei darga
Ger buleerei darga
agentlaguudiin darga narig ESaid tomilj,haldag , Haltar saidig huleeh yamarch shaardlaga bmaargui uym
шүдтэй , бяргүй арслан
Би ламыг надтай гэрлэе гээд гуйхад нь зөвшөөрөөгүй юм.
mori tolgoi