ОХУ Украины хил орчимд 20 гаруй мянган цэргээ байршуулжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12

Украин дахь ОХУ-ын дэмжлэгтэй салан тусгаарлагчид болон Украины Засгийн газрын цэргүүдийн хооронд дэгдсэн мөргөлдөөн үргэлжилсээр байна.

Хэрэв Украины талаас  довтолгоо хийвэл Оросын тал хөндлөнгөөс оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа билээ. ОХУ Украины хил дээрх цэргийн тоогоо нэмж эхэлсэн бөгөөд "Украин дахь орос хэлээр ярьдаг салан тусгаарлагчдыг хамгаалахын тулд Оросын цэргүүд хөндлөнгөөс оролцоно" гэж албаныхан мэдэгдсэн байна. Түүнчлэн "Украин дайтсан тохиолдолд энэ нь тус улсын төгсгөлийн эхлэл байх болно” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Дмитри Козак хэлжээ. Одоогийн мөргөлдөөн нь 2014 оноос эхтэй бөгөөд тэр үед ОХУ Украины Крым мужийг өөртөө авсан бөгөөд  сарын дараа Донбасс дахь Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчид Луханск, Донецк хотыг эзлэн авсан юм.

НАТО ОХУ-ыг буруутгасан ч Кремлиэс "Тэдгээр босогчид нь сайн дурын салан тусгаарлагчид" хэмээсэн. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энхтайван тогтоох амлалт өгч өнгөрсөн долоодугаар сард гал зогсоох хэлэлцээрт хүрсэн. Гэвч мөргөлдөөн дахин ширүүссэнд хоёр тал нэгнээ буруутгаж байгаа бөгөөд энэ хугацаанд 14 мянга орчим хүн амь үрэгдсэн гэх албан бус тоо байна. АНУ Украиныг дэмжиж буйгаа харуулах зорилгоор Хар тэнгист байлдааны хөлөг онгоцуудаа илгээжээ. АНУ-ын байлдааны хоёр хөлөг Газрын дундад тэнгисээс Боспорын хоолойгоор дамжин Хар тэнгист нэвтрэх гэж байгаа талаар Туркийн Гадаад хэргийн яамнаас өнгөрсөн баасан гарагт  Оросын талд мэдэгджээ. Швейцарийн Монро хотод 1936 онд байгуулсан гэрээний дагуу Турк Улс өөрийн харьяаны Боспор, Дарданеллын хоолойгоор гадаадын байлдааны хөлөг нэвтрэхэд  улс орнуудад нь мэдэгдэх үүрэгтэй юм байна. АНУ-ын хоёр хөлөг энэ сарын 14, 15-нд Хар тэнгист нэвтэрч, тавдугаар сарын 4-5 хүртэл уг тэнгист байрлахаар болжээ. АНУ-ын зүгээс Украиныг дэмжиж буйгаа илтгэж, Москвагийн эрх баригчдад сануулга өгөхөөр зэвсэг, техникүүдээ Хар тэнгис рүү илгээнэ хэмээн Пентагоны төлөөлөгч ярьж байсан билээ. Ямартай ч Пентагон байдал хурцадвал хариу арга хэмжээ авахад бэлэн байх ёстой гэж үзэж байгаа аж.  

Харин Оросын зүгээс Украины хилийн ойролцоо цэргээ байрлуулж эхэлсэн нь аль нэг улс орныг заналхийлсэн алхам биш хэмээн удаа дараа мэдэгдэж байгаа.  ОХУ Украины хил рүү цэргээ татаж буйд барууны орнууд ихээхэн түгшиж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ, “Оросын цэргүүд нутаг дэвсгэр дотроо шилжин байрлах нь бусад улсад ямар нэгэн аюул учруулахгүй учир түгших зүйл байхгүй” хэмээжээ. Тэрбээр мөн Донбасст болж буй үйл явдал бол Оросын цэргүүд хэзээ ч оролцож байгаагүй Украины дотоод зөрчил гэж цохон тэмдэглэсэн байна. Донбассын байдал хоёрдугаар сарын сүүлчээр хурцдаж эхэлсэн бөгөөд бүс нутагт бараг өдөр бүр буудалцаан болж, гал зогсоох дэглэмээ зөрчсөөр байгаа юм. Орос Украины хил дээрх цэргийн тоогоо нэмэгдүүлсээр байгаа боловч тэд үүнийг аль нэг улсыг заналхийлсэн үйлдэл биш хэмээн мэдэгдсээр байгаа. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки хэлэхдээ одоо байгаа Оросын цэргүүдийн тоо Украины зүүн хэсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш буюу 2014 оноос хойших хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа аж. Тиймээс энэ бол зүгээр нэг цэргийн сургуулилалт төдий зүйл биш, санаатай үйлдэл хэмээн тодорхойлжээ.

Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ОХУ  Воронеж муж руу Цэргийн төв тойргийн 14 нэгтгэлийн цэргүүд, хэд хэдэн "Искандер", танк, байлдааны явган цэргийн машин болон "Ураган" сстемийг татан байршуулсан байна.Улмаар Воронежоос өмнөд хэсэгт Оросын цэргийн алба хаагчид алсын холбооны цогцолбор болон хээрийн эмнэлэг бүхий полигон байгуулжээ. Крым болон Краснодарын хязгаарт ч мөн цэрэг, техникийн тоог нэмэгдүүлж байгаа гэнэ. Энд БМП "Тюльпан" өөрөө явагч минометуудыг байршуулжээ.  Энэ нь 2015 оноос хойш Оросын цэргийн хүчнийг зарлалгүй өргөн цар хүрээтэйгээр шилжүүлсэн хамгийн том тохиолдол байж болзошгүй гэнэ.  ОХУ цэргүүдийнхээ тоог нарийвчлан мэдээлээгүй байгаа боловч Украины талын мэдэгдсэнээр гуравдугаар сарын сүүлчээр гэхэд хоёр улсын хил дээр Оросын 20 мянга орчим цэрэг байрлаж байсан гэв. Түүнчлэн Оросын галт тэргүүд тус бүс нутаг руу хүнд зэвсэг зөөж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагджээ. Донбасст Украинын цэргүүд болон Москвагийн дэмжлэгтэй босогчдын хоорондох мөргөлдөөн мөн сүүлийн саруудад нэмэгдсэн.

Өнгөрсөн пүрэв гарагт Украинын дахин нэг цэрэг амиа алдсанаар энэ онд амь үрэгдсэн цэргийн тоо 25 болжээ.  Нөхцөл байдал ноцтой байгааг илтгэх өөр нэг шинж тэмдэг бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский саяхан НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг болон Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нартай утсаар холбогдож, НАТО-гийн удирдлагууд болон гол гишүүн орнуудад хандан Киевийг тус байгууллагад элсүүлэх ажлыг түргэвчлэхийг уриалсан явдал юм. Харин Германы Канцлер Меркель) ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, Украины хил дээрх цэргийн тоогоо бууруулж, хурцадмал байдлыг намжаахыг уриалсан байна. Гэвч Путин Украиныг нөхцөл байдлыг улам өдөөж байна гэж буруутгаад, хэрэв Украин НАТО-д элсвэл байдлыг улам дордуулах болно гэж анхааруулжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.121) 2021 оны 05 сарын 15

Украины төрийн эрх үндсэндээ хэт барууны үндэсрэхэг үзэлтний талд шилжсэн, цагдаа хүчний байгууллагын хүчийг ашиглан, сөрөг хүчнээ хавчиж,удирдлага идэвхтнүүдийг баривчалж хорьж эхлэсэн,ардчиллаас дарангуйлал рүү шилжлээ гээд байна Саяхан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга айлчилсаны дараа дарангуйллын хэд хэдэн шийдэмэг алхам хийсэн .Тухайлбал, нацистүүдийн марш хамгаалалттай яваж, харин 5--сарын 8-ны иргэдийн жагсаалыг хүчээр тараан, баривчилгаа явуулж,Домбассын талынхныг эх орноос урвагч гэж зарлан,Сөрөг хүчин Амьдралын төлөө намын эсрэг мөн үйл ажиллагаа явуулж,баривчилгаа хийгдсэн гэх.

0  |  0
md(202.21.108.194) 2021 оны 04 сарын 13

Тун ч удахгуй 150000 мянган казакуудтайгаа байлдах байхдаа!!!!\n

0  |  0
Б.Дамдиндорж(66.181.161.100) 2021 оны 04 сарын 13

Bulaan ezlegch Putin orosig suiruuleh n bn!

1  |  1
Иргэн(202.9.46.231) 2021 оны 04 сарын 14

Укриан бол Оросын л нутаг. Казак гэж байгаагүй шиг укриан гэж улс байгаагүйг түүх гэрчилдэг. Яваандаа баянөлгийн хасагууд ийм болно шүү. Энэ замаар явж байгаа.

8  |  10
Боко(202.126.88.193) 2021 оны 04 сарын 13

Украин Оху 2 дахиад байлдаад эхлүүл сайн л бн. Бие биенээ улам үзэхээ болино ккккк

2  |  1
Заагч(202.9.46.227) 2021 оны 04 сарын 14

Доор нэг хог данжаадын ялгадас вирус хуцалгүй Монголоос зайлаа.өмхий вирустэйгээ шавар хэрмэндээ чадар хогийн хужаа ацаа.

3  |  1
jshs(73.203.115.233) 2021 оны 04 сарын 13

orosuud zailaa bainga xutgan uimuulex yum xiij baidag

4  |  4
эр хүн(66.181.178.129) 2021 оны 04 сарын 14

Зөв.Путин мужик.

8  |  5
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 14

PUTIN ZUV ARGA KHEMJEE AVJ BNA.UKERNYYD UGAASAA URVAGCHID PASHIZAMD DYRTAI ULS.

8  |  3
Top