Улсын онцгой комисс (УОК)-оос өгсөн чиглэлийн дагуу өнөөдрөөс 60-аас дээш насны иргэдийг коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэллээ.
Дүүрэг бүрд дархлаажуулалтын нэг суурин цэгийг хоёр лайнтай нээж, 60-аас дээш насны болон архаг хууч өвчтэй (Эрүүл мэндийн 4-р бүлгийн) иргэдийг хамруулахаар төлөвлөсөн. Зорилтот бүлгийн ахмад настнуудыг дүүрэг тус бүрд байрлах дархлаажуулалтын цэг рүү тээвэрлэхээр нийтийн тээврийн гурван автобусыг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ажиллуулахаар боллоо.
Мөн дархлаажуулалтад шаардлагатай автобусны түлш, хоолны зардал, илүү цагийн урамшууллыг Монголын Улаан загалмай нийгэмлэгээс гаргахаар болжээ. Вакцин, шинжилгээ хийх явуулын зориулалтын 40 автобусаас гурван автобусанд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв шаардлагатай тоног төхөөрөмж байрлуулан, баг томилох, дархлаажуулалтад ажиллах бэлтгэл ажлыг хангах юм. Дархлаажуулалтын есөн цэг өнөөдөр 11:00-17:00 цагийн хооронд, цаашид тогтмол 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл ( 1 )
tsus harvasan saajilttai ondor sahartai 75 nastai huniig yaj avaachij hiilgeh be?