Хүлээлт дагуулсан ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ

2021 оны 04 сарын 12

 

 “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллах үүрэгтэй Монголын Засгийн газрын Ажлын хэсэг өнөөдөр /2021.04.12/ төслийн хөрөнгө оруулагч, менежмэнтийг хэрэгжүүлэгч  “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компанийн төлөөллүүдтэй хэлэлцээний ширээнд сууж  байна.

“Рио Тинто”-гийн Зэсийн группийн Ерөнхий захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид нүүр тулсан хэлэлцээ хийхээр гуравдугаар сарын сүүлээр Улаанбаатарт ирсэн билээ. Түүнчлэн хэлэлцээ өнөөдөр ийнхүү эхлэх хүртэлх хугацаанд Монголын Засгийн газар Олон улсын арбитрт сөрөг нэхэмжлэл гаргах уу, эсвэл хэлэлцээгээр шийдвэрлэх замыг сонгох уу гэдгээ дотооддоо шийдвэрлэлээ. Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга Оюутолгойн асуудлаар СӨРӨГ НЭХЭМЖЛЭЛ гаргах тухай зарлиг гаргаснаа чуулганы хуралдааны үеэр мэдэгдэж байсан. Тэгвэл  Засгийн газрын Ажлын хэсэг өнөөдөр хэлэлцээний ширээнд сууж байна. 

Мөн нөгөө талд Оюутолгойн хөрөнгө оруулагч, менежмэнтийг хэрэгжүүлэгч компаниуд хэлэлцээнээс өмнө үл ойлголцлоо шийдэн, тохиролцоонд хүрч амжив.

Тодруулбал, “Туркойз Хилл Ресурс”,  “Рио Тинто” компаниуд дөрөвдүгээр сарын 9-нд “Оюутолгой” төслийн Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг шинэчлэн, гэрээ байгуулсан юм.

Энэ удаагийн гэрээгээр хөрөнгө оруулагч талууд 1.4 тэрбум ам.доллар хүртэлх зээлийн үндсэн төлбөрийн хугацааг хойшлуулах, Төслийн зээлийн бүтцэд өөрчлөлт оруулахыг эрмэлзэх, олон улсын санхүүгийн байгууллагуудаас одоо байгаа нөхцөлөөр 500 сая ам.доллар хүртэлх хэмжээний санхүүжилт босгох, шаардлагатай тохиолдолд “Рио Тинто” 750 сая ам.долларын хамтарсан зээл олгох, Санхүүжилт дутсан тохиолдолд “Туркойз Хилл Ресурс” 500 сая ам.долларыг хувьцааны санхүүжилтээр бүрдүүлэх зэрэг асуудлуудыг тохироод байна. Тэдний тохиролцоог “Оюу Толгой” ХХК, Монгол Улсын Засгийн газар баталгаажуулах ёстой.

Сануулахад, “Рио Тинто” татварын асуудлаар Лондоны арбитрт гаргасан нэхэмжлэлээ түр хугацаанд татах санал гаргасныг манай тал хүлээж аваагүй. Менежментийн зардлын хувь, зээлийн хүүгийн түвшинг буулгах дээр "Рио Тинто" ойлголцох сонирхолтой байгаа гэсэн байр суурийг илэрхийлж буй.

Засгийн газрын Ажлын хэсэгт багтаж буй Ц.Даваасүрэн гишүүн хэлэлцээтэй холбоотой дараах мэдээллийг өгч байна.

Тэрбээр “Өнөөдөр Б.Болд тэргүүтэй Оюутолгойн хөрөнгө оруулагч "Рио тинто", "Туркойз хилл ресурс"-ын төлөөлөлтэй хэлэлцээ эхэлж байна. УИХ Дубайн гэрээ цуцлагдсан тохиолдолд, манай ноогдол ашгийг 2051 он хүртэл хойшлуулсан 4.3 тэрбум ам. долларын зээл, “Рио Тинто”-гийн авч буй баталгааны 1.9 хувь, үйлчилгээ үзүүлсэний 1 хувийн хураамжууд, ТЭЗҮ-г заавал мөрдөх баримт бичиг биш гэж үзсэн заалт, 1.8 тэрбум ам. долларын зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрсөн заалт гэх мэт манайд хохиролтой Дубайн гэрээний заалтууд бүгд цуцлагдана гэж үзэж байгааг хэллээ. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хохироосон заалтуудыг өөрчлөх, гэрээг сайжруулах асуудлыг хөндлөө" гэжээ. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.92) 2021 оны 04 сарын 13

энэ гэрээг монголчууд олон амалж байгаад новш болгоно шүү ийм үед төрдөө итгэж түмэн олны хяналтыг дөрөвдөх засаглал болох хэвлэл мэдээлээрээ авч соёлтой ухаалаг байцгаагаасай эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хаших цаг ойрхон байна тэнэг новшнууд с ганбаатартайгаа холхон бай

1  |  0
Зочин(59.153.115.92) 2021 оны 04 сарын 13

Батжаргалын.Баточирын Баатарын Болд яах ч аргагүй л Монгол хүн.

1  |  0
Зочин(59.153.115.92) 2021 оны 04 сарын 13

Батжаргалын.Баточирын Баатарын Болд яах ч аргагүй л Монгол хүн.

1  |  0
Зочин(59.153.115.92) 2021 оны 04 сарын 13

Батжаргалын.Баточирын Баатарын Болд яах ч аргагүй л Монгол хүн.

1  |  0
Зочин(59.153.115.92) 2021 оны 04 сарын 13

Батжаргалын.Баточирын Баатарын Болд яах ч аргагүй л Монгол хүн.

1  |  0
Зочин(59.153.115.92) 2021 оны 04 сарын 13

Батжаргалын.Баточирын Баатарын Болд яах ч аргагүй л Монгол хүн.

1  |  0
яг үнэн шүү(66.181.189.230) 2021 оны 04 сарын 13

Нямбаатарыг харахаар юугаа ярив гэж бодогдох юм.Хөөрий дөө яриу хэлцэл хийх сургаар амаа аль байдгаараа жмийчихсэн.Энэ юу ч ярьлаа.Хэн үүнийг үгийг тоов гэж дээ.

0  |  1
галзуу(66.181.179.97) 2021 оны 04 сарын 13

ДАХИАД АВИЛГА ХАХУУЛИАР ШИЙДЧИХГҮЙ Л БАЙГААСАЙ.

0  |  1
Зочин(103.26.195.252) 2021 оны 04 сарын 13

Болд хэдийгээр Рио тинтогийн хүн ч гэлээ, Монгол хүн байна Монголчуудынхаа эрх ашигт нийцгүй зүйл хийж буяндаа бузар хураахгүй байлгүй дээ. Оюу толгойн анхны хоёр гэрээ Монголчуудад ашиггүй луйврын гэрээ гэдгийг тэр маш сайн мэлдэж байгаа.

1  |  0
Зочин(64.119.22.103) 2021 оны 04 сарын 13

Дэлхийд алдартай муу гэрээг цуцлана уу гэхээс засаж сайжруулна гэж байхгуй шуу усан тэнэг дарга нараа, усан тэнэг Монголчуудаа!!!

0  |  1
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 13

Mongoliin tyykhend bichegdej buy asyydalshyy.Khylgaich yrvgchidiig uugshyylj ekh oronoosoo yrvaj bolokhgyi asyydal gedegiig khyn byr kharj bna.

2  |  0
Top