Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.04.09/ чуулганы хуралдаанд үг хэлэхдээ “Монгол Улс Оюутолгойтой холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаснаар хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай хамтран ажиллах онцгой цаг үе тохиосон байна” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн Арбитрт сөрөг нэхэмжлэл гаргах асуудлаар холбогдох арга хэмжээ авах тухай зарлигийг Засгийн газарт хүргүүлсэн хэмээлээ.
Сануулахад, “Рио Тинто”-той хэлэлцээ эхлүүлж буй Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Оюутолгойн хэлэлцээг улстөржүүлж Ерөнхийлөгчийн сонгуулийн сэдэв болгомооргүй байна. Хэлэлцээрийн ширээний ард нэгдмэл байр суурьтай суух боломжгүй байдал үүсээд байгаа...” гэсэн байр суурийг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр илэрхийлсэн.
ZINDAA.MN сайт Оюутолгойн хэлэлцээг угтан "Сонгуулийн өмнөх улс төрийн цикл ба хоёр ахлагчийн БАЙР СУУРЬ", "ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ: Арбитр хүрэх зам гарц уу, эсвэл... " гэсэн гарчиг бүхий бичвэрүүдийг хүргэсэн билээ.
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХЭЛСЭН ҮГИЙГ ХҮРГЭЕ.
“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Ард иргэд ээ,
Миний бие өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хүргүүллээ.
Учир нь маргаашнаас хатуу хөл хорио тогтоох буюу 04 дүгээр сарын 25, 26-ны өдрийг хүртэл энэ нөхцөл байдал хүндрэх шинжтэй байна. Яагаад гэвэл 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улс Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хугацаатай давхцаж байна. Ийм учраас дээрх зарлигийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.
“Оюу толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татан дуудсан маргаанд ердөө цөөн хэдэн хоногийн дараа буюу 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан Монгол Улсын Засгийн газар хариу няцаалт хийх, байр сууриа илэрхийлэх хуваарь тов гарсан мэдээллийг Ерөнхийлөгчийн Ажлын албаны төлөөлөл долоо хоногийн өмнө авсантай холбоотой.
Маргааны хүрээнд Монгол Улсын Засгийн газарт хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч, дэлхийн шилдэгт тооцогдох хуулийн зөвлөх байгууллага нь “Оюу толгойн төслийн гэрээ, хэлцлүүдийг тойрсон авлигын шинжтэй онц ноцтой үйл баримтууд дэлхийн 6 улсын шүүхэд явагдаж буй ажиллагаагаар илэрч тогтоогдсон, гэрээ байгуулахад шударга бус арга хэрэглэсэн асуудлыг арбитрын шүүхэд сөргүүлэн тавих замаар Монгол орон өөрсдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээн эдлэх боломжтой тухай”, “энэ агуулгаар сөрөг нэхэмжлэлийг гаргах шаардлагатай” болохыг удаа дараа зөвлөмжөөр ирүүлсээр байжээ.
Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” компани олон улсын арбитрын шүүхэд эхлүүлсэн энэхүү маргаанд манай орон шударга ёсны хүсэмжлэл, шаардлагаа дэвшүүлэн тавьж, хуулийн зөвлөхийнхөө тусгайлан зөвлөсөөр ирсэн тэрхүү сөрөг нэхэмжлэлийг гаргах явдал нь:
Оюу толгойн төсөлд хамааралтай гэрээ, хэлцлүүдийг шинэчлэн байгуулах,
Маргаантай асуудлаар манай улс язгуур ашиг сонирхлоо хамгаалж, нийт монголчууд байгалийн баялгийн үр шимийг тэгш шударгаар хүртэж байх нөхцөлийг хангах
Цаашлаад хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай, нээлттэй хамтран ажиллах
эрхэм дээд үйл хэргийг амжилттай бүтээх түүхэн бололцоог олгохуйц амин чухал ач холбогдолтой болоод буй онцгой цаг үе тохиосон байна.
Монгол Улсын болон гадаад улсын шүүхүүд, түүнчлэн Монгол Улсын прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газруудын явуулж чадсан олон улс дамнасан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд, Оюу толгой болон манай орны байгалийн үнэт баялгийг наймаалцаж, хэмжээлшгүй хөрөнгөжсөн, хууль бус сүлжээ ил болсноор, тухайлбал Оюу толгойн төслийн хөрөнгө оруулагч талд үндэслэл бүхий шахалт шаардлага бодитоор бий болж эхэлж буйн зөвхөн эхний үр шимийг сүүлийн өдрүүдэд монголчууд бид нийтээрээ ажиглалаа.
Оюу толгойн орд ашиглах гэрээ, хэлцлүүдийг шударга ёсонд нийцүүлэх нь зөвхөн Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг жинхэнэ утгаар нь бэхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын шударга, таатай орчныг хангах, хоёр хөрш, гуравдагч хөрш, олон улсын тавцан дахь нэр хүнд, хамтын ажиллагаа, Монгол Улсын гэрэлт ирээдүйг баталгаажуулан, шинэ эрин цагийг итгэл төгс эхлүүлэхэд онцгой тустай юм.
Үүний учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт хандаж, олон улсын арбитрын шүүхэд “Оюу толгой” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох арбитрын маргаанд өөрийн улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлагын үүднээс нэн даруй сөрөг нэхэмжлэл гаргаж, холбогдох арга хэмжээ авах зарлигийг хүргүүлсэн болно.
Эрх баригч үнэмлэхүй олонх ард түмний элч төлөөлөгч болохоо умарталгүй, улс төрийн нам, бүлэглэлийн явцуу ашиг сонирхлоос эн тэргүүнд улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үнэнч байж, зарлигийг хүлээн авч шийдвэрлэнэ хэмээн найдаж байна.
Сүүлийн жилүүдэд Эрдэнэтийн зэсийн орд, Салхитын мөнгөний ордоос орж ирсэн бодит үр ашиг, мөн Оюутолгойн гэрээ, хэлэлцээр хийхээр хөрөнгө оруулагчид нааштай хандаж байгаа зэрэг нь Монгол Улсын хууль хяналтын байгууллагуудын авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, хил дамнуулан нуун байршуулсан хөрөнгийг олж тогтоон илрүүлэх, улмаар Монгол Улсад буцаах ажил, хүчин чармайлтын үр дүн гэдгийг Та бид бүгд мэдэж байгаа.
Энэ нь Монголчууд бид нэгдмэл нэг санаа зорилготой, зөвхөн улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг тэргүүнд эрэмбэлж, эрхэмлэн ажиллаж чадвал бүх зүйлд ахиц, дэвшил гаргана гэдгийг маш тодорхой харуулж байгаа хэрэг юм шүү.
Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн анхаарч, дэмжиж ажиллаарай гэж хүсье. Баярлалаа” гэлээ.
Сэтгэгдэл ( 16 )
Хэрвээ сөрөг нэхэмжил гаргахгүй бол Оюутолгойн гэрээг өөрчлөх боломжоо алдахад хүрнэ энэ гэрээ монголд ашиггүй болсон нь тодорхой иймд энэ алтан боломжийг ашиглаад нэхэмжилээ ЗГ хурдан гаргах хэрэгтэй
Nyambaatar juldanaa heleltsee hiihed.
энэ маншар бөх юу хийж байгаагаа ойлгодог боловуу
Дэлхий дээр уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд ”Хөрөнгө оруулалтын гэрээ”, ”Хувьцаа эзэмшигчдийн гэрээ” гэсэн гэрээ байгуулдаг улс орон XXI зуунд Монголоос өөр байхгүй юм. Иймээс Оюутолгой төслийг цаашид үргэлжлүүлэх хамгийн зөв хувилбар нь ”Хөрөнгө оруулалтын гэрээ”, ”Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-г бүрмөсөн цуцлаад,орчин үед дэлхий дахинд түгээмэл хэрэглэж байгаа орчин үеийн ”Концессын гэрээ”, орчин үеийн ””Лицензийн гэрээ, ”Бүтээгдэхүүн хуваах гэрээ”, ”Үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэсэн дөрвөн төрлийн гэрээний аль нэгийг сонгож шинээр байгуулахаас өөр зам үгүй юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэг талаас байгалийн баялагийг ард түмнээс дээрэмдэн авсан Сү.Батболд, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын дээрэмчдын бүлэглэл, нөгөө талаас байгалийн баялагийг эдгээр дээрэмчдээс салган авч ард түмэнд өгөх гэсэн одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга нарын эх орондчдын бүлэглэл гэсэн хоёр бүлэглэл үхэх сэхэхээ үзэх гэж ана мана тулалдаж байна.
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төрч П.Ж.Рурке/\n\n
Засгийн газраас Риотай хийж буй хэлэлцээр гацаанд орох нь тодорхой боллоо. Энэ хүн монгол улсад ямар их өштэй юм бэ
odoo bolih heregtei Battulga Elbegdorjoos ylgagdah ym alga doo
Рио Тинто манайхтай дахин хэлэлцээр хийх тухай байтугай, татвараа төлөх тухай яриаг ч хийх сонирхолгүй байсан. Харин Ерөнхийлөгчийн санаачилга, манлайлаар хууль хяналтын байгууллагуудын гадаад, дотоодын шүүхэд хандсан нэхэмжлэл Риог үнэхээр барьц алдуулж байна. Энэ нь тэдний татвараа хурдан түргэн төлж, хэлэлцээр хийхээр Монголд ирчихээд байгаа нь бус уу. Оюу толгойн төсөл бол олон улс дамнасан томоохон хуйвалдаан, луйварын хэрэг. Ингэхээр энэ бүгд Засгийн Газрын гавьяа бус. Ерөнхийлөгчийнх
Рио Тинто манайхтай дахин хэлэлцээр тухай байтугай, татвараа гүйцэд төлөх тухай яриаг ч хийх сонирхолгүй байсан. Харин Ерөнхийлөгчийн санаачилга, манлайлаар хууль хяналтын байгууллагуудын гадаад, дотоодын шүүхэд хандсан нэхэмжлэл Риог үнэхээр барьц алдуулж байна. Энэ нь тэдний татвараа хурдан түргэн төлж, хэлэлцээр хийхээр Монголд ирчихээд байгаа нь бус уу. Оюу толгойн төсөл бол олон улс дамнасан томоохон хуйвалдаан, луйварын хэрэг. Ингэхээр энэ бүгд Засгийн Газрын гавьяа бус. Ерөнхийлөгчийнх
Хийдэг хийдгээ л хийцгээ наана чинь засгийн газар яам байгаа энэ таны ажил биш Та АНын гишүүдээ л шагна
Уг нь энэ хүн чинь ерөнхийлөгч биз дээ. Яагаад зарлигын хүлээж авдаггүй юм болоо. Ерөнхийлөгчөөсөө илүү мэджлтэйтсайдууд бхын
zasgiin gazar n oligtoi temtsel hiihgui, uh hural n Batboldtoigoo hariutslaga tootsohgui, ard irgedee ul oishoogood baihaar erunhiilugch ingej oroltoj shahahaas uur yaahavdee
Ерөнхийлөгч одоо болих хэрэгтэй ажил хийвэл дөрвөн жил ханаа байсан юм вэ үр дүнгүй хориг хуулийн ямар ч мэдлэг алга
Засгийн газар ажиллаад асуудлаа аль эрт тавьчихсан ш дээ. Энэ хүн яагаад байгаа юм бэ? Дандаа гажиг гажиг юм гаргаж ирээд байх юм. Сонгууль одоохон боллоо. Шударга, нэр хүндтэй, боловсролтой хүнийг ерөнхийлөгчөөр сонгох хэрэгтэй байна даа бид.
Ерөнхийлөгч маань энэ асуудалд зарлиг гаргах хэмжээнд оролцоо хийх шаардлага байна уу даа. Засгийн газар, УИХ харин ч идэвхтэй ажиллаж байгаа гэж харж байна. Хажуугаас нь чиг үүрэг хамаарахгүй асуудлаар оролцоо хийж байгаа юм шиг харагдах юм. \n