Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2021.04.12) боллоо.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд дараах ажлуудыг хийж дуусгахыг Хотын дарга холбогдох байгууллагуудад өгчээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД
- Авто зам болон явган зорчигчийн замын заадас нөхөх, засвар шинэчлэл.
- Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган зорчигчийн гарц, замын тэмдэг,тэмдэглэгээ, хайс, хашлагыг сэргээн засварлах, шинэчлэх.
- Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэл.
- Гэрэл дохио, авто замын гэрэлтүүлгийн засвар шинэчлэл.
- Нийтийн тээврийн автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх.
- Нийтийн эзэмшлийн гудамжны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх.
- Дүүргүүд өөрсдийнхөө онцлогт тохируулан нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг угааж цэвэрлэх ажлын төлөвлөгөө гаргаж, ажлаа эрчимжүүлэх.
ИРГЭДИЙН АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах.
- Ил задгай кабелийн цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах.
- Өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбар, хаалт, хашаануудыг буулгаж, цэгцлэх.
- Явган зорчигч, авто тээврийн хэрэгсэлд аюул учруулахуйц элдэв саад, хурц ирмэг бүхий болзошгүй аюул учруулах зүйлсийг янзалж цэгцлэхийг тус тус үүрэг болгов.
Сэтгэгдэл ( 4 )
Маш зөв. Иргэдийг оролцоо чухал шүү
Хотын дарга тоос арчигч болжээ энэ бөхөөс юуч хүлээгээд хэрэггүй хугацаа нь дуусах бх
Автозамын эвдэрсэн хуурсан, нүх гарсан , хагарал үүссэн хэсгүүдийг сайн засаж янзлах хэрэгтэй. Учир нь замын ачаалөл бага хөдөлгөөн зогссон байгаа.
Автозамаа хурдан нөхөж янзлаарай.