Хөл хорионы үеийн ХОТЫН ДАРГЫН ШИЙДВЭР доод шатандаа гацжээ!

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

Төр, засгийн зүгээс өнгөрсөн бямба /2021.04.10/ гарагийн 06:00 цагаас эхэлж 15 хоногийн хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Өнөөдөр 15 хоногийн гурав дахь өдөр нь өнгөрч байна. Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд халдвар авсан зургаан иргэн нас барж, халдварын тоо 2224-өөр нэмэгдлээ. 

Хөл хорионы хугацаанд иргэдийг эмнэлгийн үйлчилгээ, буяны ажил, шинжилгээ өгөх, гэрийнхээ гадна агаар салхинд гарах болон хүнсээ худалдаж авах зэргийг зөвшөөрсөн. Бусдаар гэрээсээ гарахгүй байх, халдвар хамгаалалтын дэглэмээ сахихыг шаардаж байгаа юм. Харин хотын хөдөлгөөнд зөвшөөрөгдсөн салбар, аж ахуйн нэгжийн ажилчид ажлын үнэмлэх, тодорхойлолтоо үзүүлээд оролцоно.

Тэгвэл хатуу хөл хорио тогтоосноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо эрс нэмэгдлээ. Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэд хүн хоорондын зай барих, халдвар хамгаалалтын дэглэмээ сахих, халдвараас сэргийлэх боломжгүйд хүрч, иргэд бухимдалтай байна. Нөгөө талаараа бухимдсан иргэд бухимдлаа төр, засгийн шийдвэрт өгч, буруутгаж байна. 

Гэхдээ эндээс нэг л зүйл тодорхой харагдаж, "уншигдаж" байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс болон хотоос ямар ч сайн, сайхан шийдвэр гарсан түүнийг нь хэрэгжүүлэх ёстой доод шатныхан нь ажлаа хийхгүй бол үр дүн гарахгүй. Яг энэ үйл явдал дахин давтагдаж байгааг үгүйсгэх аргагүй юм.

Хэрэв уншигчид санаж байгаа бол халдвар авсан нь тогтоогдсон дөнгөж төрсөн эмэгтэйг хүүхдийнх нь хамт ХӨСҮТ-д аваачихдаа нимгэн хувцас, углааштай зөөвөрлөсөн явдал нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шалтгаан болсон байдаг. Энэхүү үйл явдал нь төрийн дунд болон доод шатныхан ажилдаа хайнга хандсан, хариуцлага алдсанаас үүдэлтэй байсан билээ. 

Энэ удаагийн хатуу хөл хорионы үеэр иргэдийг хамгийн их бухимдуулж байгаа зүйл бол нийтийн тээврийн үйлчилгээ, хүний бөөгнөрөл юм. Уг нь, хотын зүгээс нийтийн тээврийн үйлчилгээг хангалттай зохицуулж, зөвхөн зөвшөөрөгдсөн салбарын ажилчдад үйлчилгээ үзүүлэх шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь, нийтийн тээврээр зорчих ёсгүй иргэд үйлчлүүлж байгаа нь хүний бөөгнөрөл үүсгэх гол шалтгаан болж байгаа талаар албаныхан мэдээлж байна. 

Өнөөдөр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд гарч байна.

Бид хөл хориотой холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд биш, тусгай чиг үүргийн байгууллагын албан хаагчдад зориулан тусгай тээвэрлэлтийн үйлчилгээг тусгай цагийн хуваарийн дагуу нийтийн тээврийн хэрэгслээр үзүүлж байгаа гэдгийг мартах ёсгүй. Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорионы үед зөвшөөрөгдсөн 15 чиг үүргийн байгууллагын албан хаагчдад нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлэх зохион байгуулалттай. Энэ хүрээнд гол чиглэлүүдийг давхцуулахгүйгээр, автобус хоорондын хугацааг 10-15 минут байхаар төлөвлөж, үйлчилгээнд гаргажээ. 

Харамсалтай нь, хөл хорионы үед нийтийн тээврийн үйлчилгээ даргын шийдвэрт ажилчид нь хайнга хандвал үр дүн гардаггүй гэдгийн тод жишээ болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комисс хийгээд Хотын даргын хөл хорионы үед хэрхэн ажиллах талаар тодорхой арга хэмжээг авч, шийдвэр гаргасан. Харин тэдний шийдвэрийг дунд, доод шатандаа үл огоорч, хэрэгжүүлэлт сул байгаа нь нийтийн тээврийн үйлчилгээнээс харагдаж байна.  

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.82.2) 2021 оны 04 сарын 13

Тахал гайгүй болчихвол автобусаар 500 төг төлөөд ойр болон маш хол явчихдаг байдлыг засаж явсан зайнаас хамаарч ялгаатай болговол зүгээрдээ. Автобусны хөнгөлөлт талаар илүү шинэлэг сайн туршлга олох хэрэгтэй байх.

0  |  0
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 13

Амиа золиослох хүсэлтэй хүмүүс автобусанд сууж үзээд үхье гэж байгаа юм шиг санагдлаа.

0  |  0
зочин(202.21.107.81) 2021 оны 04 сарын 13

Aвтобусны буудал бүр дээр, цагдаа, онцгой, дотоодын цэргийнхэн байж л байна. Харин тэд нар шалгаж шаардахгүй хоорондоо ярилцаад л цаг нөхцөөгөөд дэмий зогсож цагаа бүртгүүлж байна, ажилуулвал ажиллуулсан шиг ажилуул, эсхүл хүн тамлалгүй тэднийг амраагаад автобусаар чөлөөтэй зорчих шийдвэр гарга.

1  |  0
Ganba(202.9.46.146) 2021 оны 04 сарын 13

Зөвшөөрөгдсөн ААН-ийн ажилчдыг дугаарын хязгаарлалтаар боодог тэнэг шийдвэрээ цуцлах хэрэгтэй\n

0  |  0
zochin(202.179.26.117) 2021 оны 04 сарын 13

300000 togrog churechgui bna

1  |  0
Badarch taxar(192.82.86.173) 2021 оны 04 сарын 13

Hawar bolchihson baihad yamar balai ni gertee suuj baih yum bvgd garna shv de argagvi shv de

0  |  2
Saraa(192.82.73.172) 2021 оны 04 сарын 13

alivaa ajliig guitsetgej hiihdee tugus Tuguldur hiideggui Ene ni hyanalt shalgalt hiij huleej avdaggui, standart bsihgui hugjuugui no urshig

1  |  0
ганболд(202.9.46.67) 2021 оны 04 сарын 13

300 k мөнгө төгрөг нь халдвар хамгаалалаа сахиад гэртээ байх ухамсарыг нь өөрчлөөд байгаа юм биш үү.

0  |  0
Top