“Гэртээ ганцаараа” киноны од, 40 настай Маколей Калкин энэ сарын 5-нд хүүтэй болжээ.
Түүний найз бүсгүй, 33 настай Бренда Сонгийг монгол гаралтай гэх мэдээлэл цахимаар тархсан нь худал юм. Бренда Сонг нь Калифорнийн Сакраменто хотод төрсөн, тайланд гэр бүлээс гаралтай бүсгүй аж.
Тайландаас АНУ руу цагаачилсан гэр бүлээс гаралтай Бренда нь жүжигчин, продюсер бас фотомодель.
Маколей Калкин, Бренда Сонг нар 2017 оны долоодугаар сараас үерхэж эхэлжээ. Тэд хүүдээ Дакота Сонг Калкин гэх нэр өгсөн байна. Калкин 2008 онд авто ослоор нас барсан эгч Дакотагийнхаа дурсгалыг хүндэтгэн хүүдээ түүний нэрийг өгсөн байна.
Лос-Анжелест амьдардаг Бренда тус хотын эмнэлэгт хүүгээ төрүүлсэн бөгөөд хүү 2.7 кг төржээ. Маколей, Бренда нар аз жаргалаар бялхаж байгаагаа ярьжээ. Тэд анх Тайландад хамт кинонд тоглох үедээ танилцаж дотноссон аж.
Бренда Сонг хөл хүнд гэдгээ ихэд нууцалж байсан бол Калкин аав болохыг маш их хүсэж байгаагаа ярьсан байдаг. Бренда “Би аз жаргалаа олсон. Түүний дэргэд аз жаргалгүй байх аргагүй хүн. Тэр ямар сайхан сэтгэлтэй, ухаантай, үнэнч, ялдам гэдгийг хүмүүс мэдэхгүй л дээ” хэмээн ярьжээ.
Хосууд муур, нохой, тоть, загас тэжээдэг аж.
Сэтгэгдэл ( 4 )
интернетээр орчуулдаг апп ашиглаад ядаж тэрийгээ жаахан хүн уншиж болохоор болгочихгүй.Аавыгаа шүүхэд өгсөн жүжигчин .
Чанцалдулам гэдэг энэ хүн төрлөх монгол хэлээ сурмаар даа. МОнголоороо зөв бичиж чадахгүй байгаа хүн гадаад хэл эзэмшиж чадсан гэдэгт итгэхгүй байна. Ганц хоёр гадаад үг мэдэж авсанаа сурсан гэж эндүүрээд байна. Монголоороо ойлгомжтой, найруулагатай, алдаагүй бичиж сурсан хүнийг ажиллуулаачээээээ!!!!!
Жаахан байхаасаа Дисней сувгаар их гардаг эгч байсан
Монголгүй ядаж нэгж юм үлдээе.