Шинэ нисэх буудлын ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ сонгон шалгаруулалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 14

Төслийн нэр: “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх / тусгай чиглэлийн, шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобус үйлчилгээ төсөл”

Сонгон шалгаруулалтын дугаар: УБХК2021/04-01

Нийслэлийн өмчит "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд "Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх / тусгай чиглэлийн, шуурхай үйлчилгээний том болон дунд оврын автобус үйлчилгээ төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Тус төслийн хүрээнд төсөл хамтран хэрэгжүүлэх эрх олгогдсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал-Улаанбаатар хот хоорондын чиглэлд том болон дунд оврын автобусаар зорчигч тээвэрлэх үйлчилгээ, түүний менежментийг хамтран хэрэгжүүлэх бөгөөд уг төслийг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хамтарсан хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулна.

Төсөл хамтран хэрэгжүүлэгчийг Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын дагуу сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түүний нэгдэл нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан санхүүгийн чадавх, удирдлага,  мэргэжлийн боловсон хүчин, техник, технологийн чадвар, туршлагатай байх шаардлагатай бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох албан хүсэлтийг дор дурдсан сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнийг төлсөн баримтын хамт дараах хаягаар ирүүлнэ.

Хаяг: "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК

Төр, хувийн хэвшлийн түншлэл хэрэгжилтийн газар

Монгол Улс, Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг,

1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-17, Блю Скай Тауэр,

4 давхар, 408 тоот

Утас: 976-77770002, 91914099

Сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ болон бусад мэдээлэл
 

  • Хүлээн авагч: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК
  • Банк:  Худалдаа, хөгжлийн банк
  • Дансны дугаар: 470013601
  • Үнийн дүн: 5 000 000 /таван сая/ төгрөг
  • Гүйлгээний утга: УБХК2021/04-01, /хуулийн этгээдийн нэрийг бичнэ/

Сонгон шалгаруулалтад оролцох санал болон төслийн саналыг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цагаас өмнө хүлээн авна.

"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
polkmn jjj(105.112.124.168) 2021 оны 04 сарын 14

Бид 5000-50000 еврогийн бэлэн мөнгөөр зээл олгож байгаа бөгөөд зээл авах шаардлагатай хүн эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол бидэнд хэр их хэрэгцээтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү\nэргэн төлөх хугацаа. Түргэн зээл ба төлбөрийн төгсгөлгүй стресс.\n whatsapp us 393511910241, Имэйл (joseluisloans@gmail.com)

0  |  0
polkmn jjj(105.112.124.168) 2021 оны 04 сарын 14

Бид 5000-50000 еврогийн бэлэн мөнгөөр зээл олгож байгаа бөгөөд зээл авах шаардлагатай хүн эсвэл компанид жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол бидэнд хэр их хэрэгцээтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү\nэргэн төлөх хугацаа. Түргэн зээл ба төлбөрийн төгсгөлгүй стресс.\n whatsapp us 393511910241, Имэйл (joseluisloans@gmail.com)

0  |  0
Top