"Сая уушги - Сая мод" хаврын мод тарих өдрүүд

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 15

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл Агаарын бохирдлыг бууруулдаг хамгийн сайн цэвэрлэх байгууламж бол ой мод гэж хэлж болно. Мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7% ихэсгэдэг.

Мод нь дуу чимээ намсгахын дээр зуны улиралд шороо тоосны 50% өвлийн улиралд 40% -ийг өөртөө шингээж агаар цэвэрлэдэг.

Модны навч нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулдаг. Тухайлбал: 1га ойн талбай 1 цагийн дотор ойролцоогоор 8кг буюу 180 орчим хүний ялгаруулсан нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг байна.

Мод нь фитонцид /өвчин үүсгэгч нянгийн эсрэг үйлчилгээтэй бодис/ ялгаруулдаг. Тухайлбал:  нэг га навчит ой 3кг, шилмүүст ой 5кг байх жишээтэй.

Мод нь хөрс хамгаалдаг гэх мэт маш их ач холбогдолтой.

Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг “Сая уушги-Сая мод” аянд идэвхитэй нэгдэн бусдыг уриалж, манлайлан  цэвэр агаартай, цэвэрхэн хотод эрүүл амьдрахын төлөө мод тарихыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top