Оюутнуудад Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлаар лекц уншлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал Шихихутуг их сургуулийн эрх зүйн 2А,Б ангийн оюутнуудад “Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн байдал болон эрх зүйн баримт бичиг” сэдвээр лекц таницууллаа.

Уг лекцээр Нийслэлийн агаарын бохирдлын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд УИХ, Засгийн газар, төрийн захиргааны байгууллагуудаас гаргасан эрх зүйн баримт бичгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top