Нью-Йоркт цагдаагийн хүчирхийллийн эсрэг жагсаал болно

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 17

Нью-Йорк хотод цагдаагийн хүчирхийллийн эсрэг томгүй хэмжээний жагсаал болно гэж АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Гудамжаар хэдэн арван хүнээс бүрдсэн хэд хэдэн групп жагсах гэнэ.

Иргэд “Black Lives Matter” хөдөлгөөний уриаг хэлэн алхах аж. Үүний өмнө АНУ-ын Миннесота мужийн гэмт хэрэгтнүүдийг саатуулах товчооноос тус мужид өнгөт арьст Данте Райт гэх залуу руу буудсан цагдааг саатуулсан талаараа мэдэгджээ.

Миннесота мужийн Бруклин-Сентер хотод цагдаагийн ажилтан өнгөт арьст эрэгтэй рүү буудсан хэрэг гарсан билээ. Энэ хэргийн дараа Бруклин-Сентер хотод эсэргүүцлийн жагсаал болсон юм.

Цагдаа нар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 20 настай залуугийн автомашиныг зогсоож, саатуулах үеэр залуу шаардлагыг нь биелүүлэлгүй машиндаа суужээ. Энэ үеэр нэгэн цагдаа түүн рүү гал нээсэн байна.

Миннесота мужийн Бруклин-Сентер хотын дарга Майк Эллиот тус хотын цагдаа өнгөт арьст америк иргэний аминд хүрсний дараа хотын менежерийг ажлаас нь халсан.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top