Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөнөөр хөл хорионы хугацаанд хот, нийтийн аж ахуйн зарим ажлуудыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн.
Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүмүүсийн хамгийн их бөөгнөрөл үүсгэдэг эрсдэлтэй цэг болох автобусны буудлуудыг угаах ажлыг өчигдрөөс эхлүүлээ. Уг ажлыг өнөөдөр үргэлжлүүлэн хийх юм.
Бохирдол ихтэй 72 автобусны буудлыг хоёр бригад гарган, тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Бүх автобусны зогсоолуудыг угааж бгаа биз дээ.
Ямар гоё юм бэ
Шадар сайд гуай !!!!!! Би чадахгүй байна гэж шууд үнэнээ хэлээд ажлаа өг!!! Ингэж олны шившиг болж байхын хэрэг байна уу?????? !!!!!!!
Орчны эрүүл мэндийн асуудал бол хотын удирдлагууд эрүүл мэнд халдвар судлалын байнгын анхааралдбайх ёстой асуудал билээ. НЗД-ын энэ арга хэмжээнд талархаж бн. гэхдээ энэ асуудлыг байнга анхаарч иргэд олон нийт болон төр засгийн хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэх талаар тодорхой бодлого чиглэлийг баримталж тайлагнаж ажиллаасай гэж хүсэж байна.