Т.Хүрэлбат: Б.Хурц өөрийнхөө шидсэн чулуунд оногдсон

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 19

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай ярилцлаа.


-Та гуравдугаар сарын сүүлээр өлсгөлөн зарласан. Ингээд ямар үр дүнд хүрсэн бэ?

-Б.Хурц нарыг шүүх хурал болж, буруутай нь тогтоогдсон. Одоо 14 хоногийн дотор албажих ёстой. Гэтэл одоо болтол албажаагүй, бид хүлээж байна.

-Б.Хурцын гэргий Ү.Сарнай хэвлэлд хандсан байсан. Та түүний ярилцлагыг уншсан уу. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Ү.Сарнайг би эмэгтэй хүн гэдэг талаас нь харахыг хичээсэн. Тэр хүн нөхрөө өмгөөлөх нь зүй ёсны хэрэг. Гэвч гуравдугаар сарын 8-нд Т.Чимгээ шоронд "Мелодрам тоглолоо" гэж ярьсан байсан. Б.Хурцын хүүхэд аавынхаа асуудлаас болж сэтгэл санааны хямралд орсон гэж ярьж байна. Тэгвэл миний дүүг зургаан жил шоронд хорьж байгааг бас бодох ёстой. Өнгөрсөн хугацаанд энэ хүний үр хүүхэд, ар гэрийнхэнд ямар байсан гэж бодож тэр үгийг хэлж байна вэ... Б.Хурц эмэгтэй хүний нүцгэн зургийг авч, "Хэргээ хүлээсэн бол үр хүүхэд чинь амьд байх байсан” гэж хэлж байгаа үйлдлийг нь бид яаж тэссэн гэж бодож байгаа хэрэг вэ? Түүгээр ч барахгүй нохой, гахайн оромжинд дотуур хувцсыг нь ч солих боломж олгохгүй гурван сар хорьсон. Миний дүү шоронгийн хар цайг хадгалж байж, дотуур хувцсаа угааж байсан. Ийм нөхцөл байдалд байсан хүнийг мелодрам тоглолоо гэж ярьж байна. Би Б.Хурцын эхнэрийг хэвийн хүн мөн үү гэж бодсон. Миний дүүг шоронд хийснээс хойш зургаан жилийн турш суллах болов уу гэж хүлээж байна. Арга ядаад би өлсгөлөн зарлалаа. Гэтэл намайг дархан эрхтэй өлсгөлөн зарлалаа гэнэ ээ. Тэгж ярих юм бол тэр Ц.Элбэгдорж нь 1990 онд төв талбай дээр өлсгөлөн зарлаад явж байсан. Надаас хэдхэн хоногийн өмнө С.Ганбаатар өлсгөлөн зарласан. Гэтэл би яагаад дархан эрхтэй өлсгөлөн зарласан болдог юм бэ. Өөрийнх нь хүүхдүүд аавыгаа нэг жилийн ял авсанд цочирдоод байна гэж тэр ярилаа. Тэгвэл зургаан жил яргалал, тамлалт дунд байсан, дээр нь хүүхэд нь өөд болсон хүн ямар байх вэ. Өөрт тохиолдсон асуудлыг зовлон гэж нэрлээд, миний дүүгийн асуудлыг мелодрам гэж хэлсэнд нь эмзэглэсэн. 

Б.ХУРЦЫГ ТАГНУУЛЧ ГЭДГИЙГ БИ МЭДЭХГҮЙ

Хоёрт, манай нөхөр шоронд орно гэдгээ мэдээд, унших ном, сониноо аваад явсан гэж байна. Гэтэл миний дүүд унших ном, сонин байтугай дотуур хувцсаа угаах ч ус байгаагүй. Б.Хурцыг тагнуулч гэдгийг нь би мэдэхгүй, 10-хан жилийн дотор генерал болдог жишээ бол Африкийн ядуу буурай оронд л байдаг байх. Тэнд гэнэт нэг өдөр төрийн эргэлт хийж, нэг нөхөр өөрийгөө генерал болгож, ард түмнээ алан хяддаг. Надад бол Б.Хурц үүнтэй адил л санагддаг. Б.Хурц эмэгтэй хүнийг тасалж, ухаангүй болгож байгаад зураг авч байгаа нь зөв үйлдэл юм уу.

Хүн хутгалж алсан хэрэгт эмэгтэй хүний эмзэг хэсгийн зураг ямар хэрэг болдгийг Ү.Сарнайгаас асуумаар байна.

Ийм үйлдэл хийсэн нөхрийгөө өмөөрөөд байх юм. “Яргалал хийж буй бичлэгт манай нөхөр байхгүй” гэж ярьсан байна лээ. Б.Хурц чинь Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга байсан хүн. Тагнуулын даргаасаа үүрэг даалгавар авч, ажиллагаа явуулдаг биз дээ.

Гуравт, Б.Хурцад тааламжгүй улстөрч байдаг учраас энэ хэргээр далимдуулж, шоронд хийлээ гэх утгатай зүйл ярьж байна лээ. Хүн өөрийнхөө нөхрийг өмгөөлөх нь зөв байх. Гэхдээ youtube-д тавигдсан нөхрийнхөө ярьсан яриаг үзэх хэрэгтэй байна. 2016 онд Б.Хурц ТЕГ-ын дарга байхдаа С.Зоригийн хэргийн тодорхой хэсгийг ил болгож өгөхийг хүссэн албан бичгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид явуулсан байдаг. Ингээд Ц.Амгаланбаатар аллагынхаа тухай ярьж буй яриа ил болсон. Өөрт ашигтай хэсгийг ил болгоод, бусад баримтыг далд байлгах сонирхол Б.Хурцад байсан. Гэтэл эхнэр нь “Манай нөхөр хэргийг ил болгохын төлөө явж байсан” гэж ярьж байна лээ. Тэр үед бүгдийг нь ил болгох албан бичиг бичихгүй яасан юм бэ. Б.Хурц өөрөө ухаан муутайдаа улстөрчдийн дайсан болж, хийсэн хэрэгтээ орооцолдсон. Ү.Сарнай нөхөртөө л гомдох хэрэгтэй.

-Т.Чимгээ зургаан жил шоронд хоригдож байна. Өнгөрсөн хугацаанд эрүүдэн шүүгдэж, үр хүүхдээсээ ч хагацлаа. Гуравдугаар сарын 8-нд Ерөнхий сайд хорих ангид очих үеэр Т.Чимгээгийн яриаг сонссон ард иргэд маш их эмзэглэсэн. Мэдээж тэр хүн хэцүү цаг үеийг өнгөрүүлж байна. Энэ зовлонт асуудлыг улстөрчид ашиглаад байна уу гэсэн хардлага байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Улс төрийн өнцөг хараад байх хэрэг алга. Таныг ч захиалгаар ярилцлага авч байна гэж хардаж мэдэх юм. Гэхдээ юм бүхнийг улстөржүүлж харж болохгүй. Т.Чимгээ тэр өдөр хэвлэлийнхэнд учир байдлаа яриагүй бол өмгөөлөгч нь үг дуугарч чадахгүй. Би ганцаараа л яриад явдаг. Би улстөрч болох гээд, эсвэл мөнгө олох гээд байгаа юм биш. Улс төр орсон ч бай Т.Чимгээг эрүүдэн шүүсэн, үр хүүхдийнх нь амь насыг гүйцэтгэх ажиллагаагаар хороосон зэрэг асуудал бол бодит үнэн юм. Т.Чимгээгийн зовлон дуусаагүй. Одоо ч тэр хүн шоронд уйлаад сууж байгаа. Хэрэв улстөржөөгүй бол өдөр бүр миний дүүгийн уйлж байгаа бичлэгийг харуулах ёстой юу. Нэгт, Ерөнхий сайд хүн анхаарал тавьж байгаад тэр хүнд баярлаж байна. Хоёрт, зовлонгоо нимгэлэх гэж тэр эмэгтэй уйлсан. Түүнээс биш Ү.Сарнайгийн яриад байгаа мелодрам огт биш.  Б.Хурц өөрийнхөө шидсэн чулуунд оногдсон. Энэ хүн үнэхээр тагнуулч юм бол эхнэрийнхээ араар нуугдаж, ингэж яриулах хэрэг байсан уу...

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдлоо. Эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн учраас С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийг дахин задлах байх, тийм үү?

-Дэлхий нийтийн жишигт ч тэр, Монголын хуульд ч тэр энэ тухай заасан байдаг. Эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн бол яллагдагч талд ашигтайгаар шийдэгдэнэ гэдэг олон улсын хэм хэмжээ байдаг юм байна. Одоо Б.Хурц нарт оноосон ялын тогтоол албан ёсоор гарангуут энэ тогтоолыг үндэслээд, "Эрүүдэн шүүсэн нь үнэн юм бол өмнөх хэргийг дахин задлах ёстой" гэдэг утгатай эсэргүүцлийг прокурор бичнэ. Ингээд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг рүү буцна. Энэ хэргийг нээлттэй болгосноор ямар үндэслэлээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж үзээд байгаа юм бэ гэдэг асуудал ил болох ёстой.   

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ахмад хуульч(202.179.21.192) 2021 оны 04 сарын 20

хувийн мөрдөгчийн тухай хууль батлагдсан бол энэ хэрэг аль эрт илэрч ийм явдал болохгүй байсан болов уу

0  |  0
Зочин (150.129.142.242) 2021 оны 04 сарын 22

Алтны дэргэдэх гууль шарланаа гэж нөхрийнхөө нүгэлтэй үйлдлийг авгай нь мэдэхийн дээдээр л мэдэж байгаа ш дээ.

1  |  0
nemo(104.13.208.219) 2021 оны 04 сарын 20

golog

0  |  0
Зочин(59.153.115.92) 2021 оны 04 сарын 19

Бүгдийг ил болго . Тэгвэл бүх зүйл тодорхой болно. Нууцлаад байх юу байхав дээ . Гадуур үнэн худлыг мэдэхгүй их л яриа байх юм аа

0  |  0
zocin(120.244.46.157) 2021 оны 04 сарын 19

hurts odoo hurdan storondoo orol doo ymar zawaan hulgaich be

0  |  0
Зочин(59.153.115.239) 2021 оны 04 сарын 19

Буруугүй хүн шийтгэгдсэн тохиолдол урьд өмнө гардаг байсан учир ялтан нэг жилийн дараа ч өөрөө гомдол гаргаж, гомдлыг үндэслэж шүүх санаачлагаараа тийм хэргийг хянаж хэрэв буруугүй хүнийг шийтгэсэн бол цагаатгадаг, хэргийг хэрэгсэхгүй болгодог, эсвэл хэт хүнд ял оногдуулсан бол авч хэлэлцдэг хууль 2002 оноос өмнөх ЭБШХ-д байсан юм. Харин 2002 оноос хойш шүүх ийм эрхгүй, хараат бус, хөндлөнгийн байгууллага болсныг хүмүүс ойлгодоггүй юм. Ардчилал үүссэнээс хойш батлагдсан хуулиуд чанар муутай, цоорхойтой батлагдаж, хүний эрхийг хамгаалах биш харин ч соц нийгмийн үеийнхээс дордуулсаар байна.

0  |  0
Зочин(59.153.115.239) 2021 оны 04 сарын 19

Эрүүдэн шүүж авсан мэдүүлэг нь шүүхэд нотлох баримт гэж үнэлэгдсэн (тогтоогдсон) бол шинээр илэрсэн нөхцөл байдал болно. Энэ тохиолдолд прокурор дүгнэлт бичиж Чимгээд холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Дээд шүүхийн эрүүгийн танхим дараагийн шийдвэр гаргана.

0  |  0
Эр зориг(66.181.186.51) 2021 оны 04 сарын 20

Сарнай сэтгэлийн угаас бодит үнэн амьдралийн гэрч болсоноо бичсэн бол Хүрэлбат болон дүү нь эхнээсээ төлбөртэй мөнгөгий хойноос явж бн

0  |  2
Зочиkkkkkkkн(83.20.231.208) 2021 оны 04 сарын 19

Hurc bol barilgachin hurc gez oficer baihgui za ter general gez... elbegdorziin buteel tegeed l bolloo udahgui tsoloo huraan biz dee

0  |  0
Зочин(124.158.84.247) 2021 оны 04 сарын 21

3 шатны шүүхээс буруутай гэж шийдвэрэлсэн хэргийг хэн нэгэн хүн өлсгөлөн зарлаад зогсоочихдог юм бол монголд шүүх гэж байгаад яадаг юм бэ? Монголын шүүхүүдийн гаргасан бүх хэргүүдийг шалгаж тогтоохгүй бол өөр хичнээн олон хүн буруугүй атал гэмтэн болсон байх юм. Иймд цаашид шийтгүүлсэн хүмүүсийн ар гэр өлсгөлөн зарлаад л өөрийнхөө талд шүүхийн шийдвэр гаргадаг жишиг тогтох болж дээ.

3  |  2
tab(202.9.46.20) 2021 оны 04 сарын 19

bataagin tolov daruu gej ju baihav humsaa nuusan muur hyygee jaj hymyyjyylseniign l bod

0  |  0
Баавар(124.158.85.147) 2021 оны 04 сарын 19

Үржнээ зураачийн охин амьдрал ямар хүнд байдалд орж болдгийг яаж мэдэх вэ.Ядамсүрэн өвөө нь баривчлуулах ажилд хүчин зүтгэснээс биш өөрөө баривчлагдаж яваагүй гэдэг.Харин Хурцын эцэг архитекторч Батаа бол энгийн даруу төлөв хүн байдаг юм.Хүүгээ хүмүүжүүлж дийлээгүй юм байна. Олон улсын харилцааны сургуульд ямарч шалгалтгүйгээрМосквад сургах боломж бүрэн эдлэх албан тушаал хашиж байсан.Москва явуулаагүйгээр барахгүй 3 жилийн барилгын ТМС-д явуулжээХурц нэг их урт наслахгүй ийм хүнйиг их эрсдэл алхам тутамд нь тосч байдаг юм

0  |  2
САМБУУ(64.119.22.11) 2021 оны 04 сарын 20

НЯМДОРЖ БИЧИЖ ӨГЧ ДЭЭ, ЯНЗ НЬ.

2  |  2
Top