Ерөнхийлөгчийн үүсгэсэн маргааныг хэлэлцэх Цэцийн хуралдаан хойшиллоо

2021 оны 04 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын үүсгэсэн маргааныг хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан хойшиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу үүсгэсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Дунд суудлын хуралдааныг 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр хэлэлцүүлэхээр товлосон билээ.

Ийнхүү хуралдаан товлон зарлагдсаны дараа Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгаан зааж, хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн байна.

Иймд дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн  дунд суудлын хуралдааныг 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hahaha (202.9.46.146) 2021 оны 04 сарын 19

Айсануу ард түмнээс хойшлуулсан бх чинь

1  |  0
зочин(103.26.194.254) 2021 оны 04 сарын 19

МАН-ынханы хүсэлтийг нэгдүгээрт тавиад л арай л хэтрүүлж байна аа.

1  |  0
Top