197 иргэнд мэдээлэл өглөө

2021 оны 04 сарын 20

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 19-нд иргэдээс нийт 197 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 21 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 3.01 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 32 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 20 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 52 буюу 26.4 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой /үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд хэрхэн замын хөдөлгөөнд оролцох тухай/ дуудлага эзэлж байна.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд төрийн байгууллагын албан хаагчид 10 хуваарь ажиллаж байгаа. Албан хаагчдын тээврийн хэрэгслийг Тээврийн цагдаагийн албаны нэгдсэн системд оруулан, өглөөний 08:30 цагаас өмнө, орой 17:00 цагаас хойш гэр, ажлын хооронд явах чиглэлд хөдөлгөөн үйлдэж байна. Хүнсний ачаа тээвэр, ковидын үед ажиллах эмч, эмнэлгийн ажилтны тээврийн хэрэгслийг улсын, хувийн гэж ялгалгүй, хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж байгаа юм. Харин үйл ажиллагаа хязгаарлагдаагүй 15 чиглэлийн ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгслийг хуанлийн өдрөөр автомашины дугаарын тэгш, сондгой тоогоор төгссөнөөр замын хөдөлгөөнд оролцуулж байна.

Иргэд эрүүл мэндээ дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо агаар салхинд гарах боломжтой.

Эх сурвалж: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top