Ерөнхийлөгчийн захирамжийн талаар ХУУЛЬЧИД ЮУ ХЭЛЭВ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрх баригч МАН-ыг тараах тухай захирамж гаргасан” талаараа энэ сарын 19-нд олон нийтэд мэдэгдсэн. Тэрбээр энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр  Улсын Дээд шүүхэд хүсэлт хүргүүлээд буй. Тэгвэл Ерөнхийлөгчийн гаргасан энэ үйлдэл хууль ёсны дагуу  хийгдсэн үү, эсвэл хууль зөрчсөн үү гэдэг дээр мэргэжлийн хуульчдын тайлбарыг тодрууллаа.


С.НАРАНГЭРЭЛ: ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ ТӨРИЙН ЖОЛООГ АТГАХ ГЭСЭН
АТГАГ САНААТАЙ ҮЙЛДЭЛ ГАРГАЛАА

Академич С.Нарангэрэл Ерөнхийлөгч Х.Баттулгын “МАН-ыг тараах тухай захирамж” хуульд хэрхэн нийцэж байгаа талаар дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн шинжтэй органик бусад хуулийг ноцтой зөрчиж, Төрийн тэргүүний ёс зүйгүй, хэрээс хэтэрсэн, балмад алхам хийлээ. Үүнийг дараах байдлаар  тодорхойлж болно.

Нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуулийг гуйвуулж, зарчмын ач холбогдолтой нэр томьёо,  үг үсгийг нь хассан мэдэгдлийг олон нийтэд хийсэн. Уг нь Улс төрийн намын тухай хуулийн 23. 2-д “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын Дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ.” гэж заасан байдаг. Гэтэл Ерөнхийлөгч хийсэн мэдэгдэлдээ “Фашист” гэдэг нэр томьёог нь зориуд орхигдуулж, зөвхөн “цэрэгжсэн” гэсэн  хоёрдмол утгатай үгийг оруулсан нь хуулийг гуйвуулсан хэрэг.

Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн  албан тушаалын бүрэн эрхийг хортойгоор урвуулж ашигласан. Яагаад гэвэл, өөрийг нь Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлэхгүй байх тухай Үндсэн хуулийн цэцийн  шийдвэр  гарсны дараа ийм хэрээс хэтэрсэн, дэндүү болчимгүй үйлдэл гаргаж байгаа нь ингэж дүгнэх үндэслэл юм. Өөрөөр хэлбэл, Монголын  ард түмний эрх ашгийн үүднээс биш  дахиж  төрийн дээд өндөр албан тушаалыг үргэлжлүүлэн хаших  хувийн атгаг санааны үүднээс энэ алхмыг хийсэн.

Гуравдугаарт, энэ мэдэгдэл алхмыг Ерөнхийлөгч хийхдээ Үндсэн хуулиар өөрт нь олгогдсон  зарим бүрэн эрхийг хортойгоор урвуулан ашигласан. Жишээлбэл, шүүгчдийг томилох эрх. Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж заасан байдаг. Улсын Дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг хийж байгаа. Улс төрийн нам байгуулсан үйл баримт, түүнийг тараах тухай шийдвэрийг шүүх л шийдвэрлэдэг. Гэтэл Ерөнхийлөгчийн энэ алхам Улсын Дээд шүүхийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг.

Дөрөвдүгээрт, Ерөнхийлөгч зарлиг, түүнчлэн захирамж гэсэн  эрх зүйн актыг  гаргах эрхтэй байдаг. Ерөнхийлөгчийн захирамж нь эрх хэмжээнийх нь хүрээнд гарах ёстой бөгөөд түүнийг дагаж мөрдөх ёстой хувь хүн буюу хуулийн этгээд заавал биелүүлэх хүчин чадал бүхий захирамжилсан шинжтэй байдаг. Ийнхүү Ерөнхийлөгч  Улсын Дээд шүүхийн шүүгчид рүү хандсан шүүх эрх мэдлийн торгон хилийг бүдүүлгээр давж гарсан хууль бус үйлдэл хийжээ.

Тавдугаарт, Монгол Улс бол ардчилсан тогтолцоотой, парламентын засаглалтай орон. Монголын ард түмэн ээлжит сонгуулиараа улс төрийн ямар  хүчнээр өөрсдийгөө төлөөлүүлж, Засгийн эрхийг бариулах вэ гэдгээ шийдвэрлэдэг. Нэгэнт монголын ард түмний хүсэл зоригоор олонх болсон улс төрийн намыг Ерөнхийлөгч ийм байдлаар тараана гэдэг бол  Монгол Улсын төрийн эрхийн дээд байгууллага УИХ-ыг  үгүй хийнэ гэсэн үг. Дээр нь  УИХ-аас байгуулагдсан хууль ёсны Засгийн газрыг үгүй хийнэ гэсэн үг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн энэ алхам нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байгаа юм. Үндсэндээ Ерөнхийлөгчийн энэ үйлдэл нь Монгол төрийн жолоог хууль бусаар атгах  гэсэн атгаг санаа агуулсан байна” гэсэн хуулийн тайлбарыг өглөө.

Б.МЭРГЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ЧӨЛӨӨЛӨГДӨХ
ХУУЛИЙН НӨХЦӨЛҮҮСЭХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ

 

Улс төрийн намыг татан буулгах, тараах хуулийн ямар үндэслэл буй талаар хуульч Б.Мэргэнээс тодрууллаа.

Тэрбээр “Улс төрийн намын  тухай хуульд намыг тараах, татан буулгах хоёр л үндэслэл бий.  Нэг нь тухайн намын Их хурал буюу Удирдах дээд байгууллага нь  өөрсдийн  шийдвэрээр тарах хүсэлтээ гаргавал Улсын Дээд шүүх ажлын тав хоногийн дотор хүсэлтийг нь шийднэ. Хоёр дахь үндэслэл нь  Ерөнхийлөгчийн дурдаад байгаа Улс төрийн намын тухай хуулийн 23.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хүсэлт хүргүүлсэн бол шүүхээс мөн  ажлын тав хоногийн дотор намыг тараах шийдвэрийг гаргах ёстой. Гэхдээ энэ асуудлыг сөхөхтэй зэрэгцээд манай улсын  “Улс төрийн намын тухай” энэ хуулийн шинэчлэлийг ярих ёстой. Урьд нь ярьж л байсан. Гэхдээ өдийг хүртэл шинэчилж сайжруулсан зүйл алга. Яагаад энэ хуулийн шинэчлэлийн талаар яриад байна вэ гэвэл, одоо үүсээд байгаа энэ асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн тодорхойлж, ямар асуудал үүсээд байгаа зэргийг Улс төрийн  намын тухай хуулийн хүрээнд тайлбарлахад хангалтгүй байгаа юм. Жишээ нь, намыг тараах  хоёр дахь үндэслэл гээд байгаа 23.2 дахь заалтыг аваад үзье.  Ямар ч процесс байхгүй. Хэнд санал гаргах юм, хэн яаж батлах юм гэх зэрэг ямар ч процесс нь тодорхойгүй. Хэдий ийм тодорхойгүй ч хуульдаа нийцүүлээд нэг арга хэмжээ авна гэж үзвэл, үнэхээр тийм үндэсний аюулгүй  байдалд сөрөг нөлөөлөөд, нийгмийг хагалан бутаргаад,  эсвэл гадаадын байгууллагатай хамтран ажиллаад  байгаа нөхцлүүд байгаа бол тэрийг нь мэдээлэл өгч байгаа хүн нь өөрөө баримтуудаа шүүхэд гаргаж өгөх байх. Улсын Дээд шүүх тухайн баримтуудыг шүүхийн ажиллагааныхаа хүрээнд судалж ажиллаад тэр нь нотлогдож байвал татан буулгах шийдвэрээ гаргаж таарахаас өөр аргагүй. Гэтэл энэ мэдээллийг нь Ерөнхийлөгч гаргах эрхтэй юмуу. Ийм асуудлаар Ерөнхийлөгч захирамж гаргах ёстой юмуу, хуульд тийм заалт байгаа юмуу гэж үзэхээр Ерөнхийлөгчид тийм эрх мэдэл байхгүй. Яахав Монгол Улсын иргэн гэдэг утгаараа өгсөн бол нэг ойлгож болох. Гэтэл энэ удаагийн асуудал бол Ерөнхийлөгчийн институтыг төлөөлөөд захирамж гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар бол Ерөнхийлөгч зарлиг л гаргана.  Гэхдээ  Ерөнхийлөгчийн тухай хуульд зарлиг, захирамж гаргана гэдэг боловч захирамж гэдэг бол хуульд яг тодорхойлогдоогүй ч нийтлэг утгаараа дотоод зохион байгуулалтын асуудлаа шийдвэрлэхэд л захирамж гаргадаг шүү дээ. Магадгүй Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээ томилох ч гэдэг юмуу байгууллагын дотогшоо хандсан шийдвэрүүдэд захирамж гаргана. Нийт ард түмэнд  хандаж гаргасан асуудалд зарлиг л гаргана. Тэгэхээр энэ удаагийн гаргасан захирамж нь ч гэсэн үндсэн агуулгатайгаа зөрчилдөөд байгаа биз. Ингэхээр хууль зүйн хүрээнд Ерөнхийлөгч ийм захирамж гаргах эрхгүй.  Ер нь бол  Үндсэн хууль гэдэг нэг талаараа иргэний эрхийг хамгаалж байгаа боловч нөгөө талаараа Төрийн эрх мэдлийг хязгаарлахад л зориулсан хууль шүү дээ. Нийтийн эрхзүйд “Төрд зөвшөөрснөөс бусдыг хориглоно, иргэнд хориглосноос бусдыг зөвшөөрнө” гэсэн зарчим үйлчилнэ гэж заадаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч хуульд зөвшөөрөгдсөн эрх хэмжээний хүрээнд л үйл ажиллагаагаа явуулах ёстой. Санаж байгаа бол 2007 онд УИХ-ын дарга байсан Ц.Нямдоржийг хуулиар зөвшөөрөөгүй  буюу УИХ-ын даргад хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж хууль зассан гэж үзэж байсан. Тэр утгаар нь Үндсэн хуулийн цэцэд өгөөд УИХ-ын даргаас нь огцруулж байлаа. Тэгэхээр магадгүй Ерөнхийлөгчийн энэхүү үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудал руу ороод  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарчихвал хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх, огцрох нөхцөл байдал үүсч болохоор байгаа юм. Ерөнхийлөгчийн гаргасан тэр мэдэгдэл дотор маш олон хуулийн зүйл заалтыг дурдсан байгаа юм. Гэвч тэднийг нь уншихаар үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаална гэсэн ерөнхий утгатай баахан  заалт бий. Ер нь захирамж гаргасан үндэслэлээ маш сайн гаргаж өгөх ёстой. Жишээ нь Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндсэн хуульд заасан тийм заалтыг үндэслэн ийм захирамж гаргах ёстой гээд маш тодорхой үндэслэлтэй байх ёстой. Гэвч ямар хуулийн заалтыг үндэслэж ийм захирамж гаргасан гэдэг нь тодорхойгүй” гэсэн юм.

Ё.БЯМБАТОГТОХ: ЭНЭ ТОХИОЛДОЛД ИМПИЧМЕНТИЙН АСУУДЛЫГ СӨХӨЖ БОЛНО
 

Хуульч Ё.Бямбатогтохоос Ерөнхийлөгчийн гаргадаг зарлиг, захирамжийн шинж чанар, ялгагдах онцлогийн талаар хуулийн тайлбар мэдээлэл авлаа.

Тэрбээр “Ерөнхийлөгчийн тухай хууль гэж бий. Тус хуулийн есдүгээр зүйлд “Ерөнхийлөгч зарлиг болон захирамж гаргана” гэж заасан байдаг. Зарлиг нь ямар шинж чанартай байх вэ гэвэл, Ерөнхийлөгчийн зарлиг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх буюу эрх зүйн үр дагаврыг шууд бий болгодог акт гэж хэлж болно. Захирамж бол Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ  хүрээнд шийдэх асуудал биш. Тийм учраас  ерөнхийлөгч захирамж гаргалаа гэхээр шууд эрхзүйн үр дагавар үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, ийм захирамж гаргалаа гээд тухайн намыг татан буулгах үндэслэл болохгүй гэсэн үг. Улс төрийн намын тухай хуулийн 23.2-д заасан зүйлийг тухайн нам зөрчсөн тохиолдолд Улсын Дээд шүүхэд мэдээлж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалт бий. Ерөнхийлөгч нэгэнт захирамж гаргаад Улсын Дээд шүүхэд хандаж байгаа бол Улсын Дээд шүүх энэ асуудал дээр албан ёсоор тайлбар өгөх үүрэгтэй гэж ойлгож болно. Түүнээс бус Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг намын үйл ажиллагааг  тараах эрх зүйн үндэслэл байхгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд “Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүн бөгөөд Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм” гэж заасан байдаг. Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гээд УИХ-д тангараг өргөдөг. Гэтэл Ерөнхийлөгчийн өчигдрийн гаргаж байгаа энэ үйлдэл  бол үндэсний эв нэгдлийг хамгаалах бус харин хагалан бутаргах, улс төрийн хямралт байдал руу  улс орноо оруулах ийм алхмыг хийсэн  гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь  өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль ёсны үйлдэл гэхээс илүүтэй цэвэр улс төрийн шинжтэй алхам боллоо гэж дүгнэж болно. Цаашлаад агуулгаараа бол Монгол Улсын Үндсэн хуулийн 34.2-д зааснаар “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гээд заачихсан байгаа. Гэтэл Ерөнхийлөгч зарлиг бус захирамж гаргасан. Тэгэхээр үүнийг нь УИХ хүчингүй болгох боломжгүй. Захирамж нь шууд эрхзүйн үр дагавар үүсгэхгүй гэдгийг өмнө нь дурдсан. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчид ийм үйлдэл хийсэнд хариуцлага хүлээлгэх нэг үндэслэл байгаа.  Тэр нь “Импичмент”.Импичмент гэдэг нь төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэдэг хэлбэрийг хэлээд байгаа юм. Үндсэн хуулийн 35.2-д “Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэн нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар огцруулж болно” гэж заасан байдаг” гэлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 87 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.40.23) 2021 оны 04 сарын 24

Дараагийн еоөнхийлөгч нь ухаантай л хүн байгаасай.

0  |  0
Turbold (202.126.88.145) 2021 оны 04 сарын 23

MAN g yaaval taraah be bagshaa unheer zalhaj bna ene uls turjiltuus bi nam bus hun shuu

0  |  0
Зочин(59.153.115.230) 2021 оны 04 сарын 26

Ерөнхийлөгч бол монголын ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг байх ёстой. Ингэж ард түмнийг хагалан бутаргах аливааг өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэх үйлдэл гаргаж болохгүй ээ

2  |  1
Tsolmon(66.181.161.45) 2021 оны 04 сарын 23

Тэгээд энэ намууд буруу яваад байвал буулгах ямар ч арга байхгүйээ гэсэн үг үү , Ерөнхийлөгч ч чадахгүйн бол тэгээд хэн чадах вэ жирийн иргэн чадахгүй тэгээд яг хэн чадахын хэн ч чадахгүй юмуу , ямар нэгэн хариуцлагын тогтолцоо байхгүй юу Ийм байгууллага байж болдгиймуу,

0  |  0
Баагий(192.82.75.79) 2021 оны 04 сарын 24

Нам бол төр биш, зүгээр л нэг олон нийтийн байгууллага. Намыг тараая гэсэн болохоос төрийг бусниулна гэсэн юм биш.

2  |  1
Вор(202.55.188.34) 2021 оны 04 сарын 23

Хуульч гээд ийм амьдралаас тасарцсан юм яриад байж байдаг ардын намынхөнд үйлчилсэн.Миний яриад байгаа чинь энэ байхгүй юу.Хуулийг өөрөдөө зориулж тайлбарладаг.ийм арчаагүй нөхөд!

0  |  1
Буянтогтох(103.140.11.173) 2021 оны 04 сарын 22

Энэ яахав дээ намын болгоомжлол яваад байна.\nНам бол үүрд бус одоо байгаа ноёлох хугацааны заалтууд. Харин заалт уудыг өөрчлөх ёстой. Шудрага бус зүйл хийгээл байдаг нам нь огцорчихгүй л байгаа биз дээ. Энэ бол хөгжлийн бус ашиг хэтийдсэн сонирхлын зарчим үйлчлээд байгаа биз дээ. Торон дотроосор гарахааргүй. Зориг байхгүй.

0  |  0
Буянтогтох(103.140.11.173) 2021 оны 04 сарын 22

Энэ яахав дээ намын болгоомжлол яваад байна.\nНам бол үүрд бус одоо байгаа ноёлох хугацааны заалтууд. Харин заалт уудыг өөрчлөх ёстой. Шудрага бус зүйл хийгээл байдаг нам нь огцорчихгүй л байгаа биз дээ. Энэ бол хөгжлийн бус ашиг хэтийдсэн сонирхлын зарчим үйлчлээд байгаа биз дээ. Торон дотроосор гарахааргүй. Зориг байхгүй.

0  |  0
Зочин(192.82.81.139) 2021 оны 04 сарын 23

МАНгаруулын гар хөл бодлсоэ новшнууд л байна

0  |  1
serj(111.199.58.102) 2021 оны 04 сарын 24

yarisan buh asuudluud ni unen bolohoor yaah ve b

1  |  0
Иргэн(66.181.161.11) 2021 оны 04 сарын 24

Зарим нэг хуульч нэртэй өмгөөлөгчид хэт логик талаас тайлбарлаад байна. Ямарч хууль хэлбэртэхгүй байх зарчимтай. 6 жилээр ЗӨВХӨН нэг удаа. МУҮХ-ийг дордуулсан эсвэл буцаан хэрэглэх үндэслэл байхгүй.\n

2  |  3
Sonjigch(203.91.115.55) 2021 оны 04 сарын 24

UIH-darga 2 udaa ogtsorson ES bol toogoo aldsan Odoo erenhiilegch ohtsroh chino baidag l zuil bish uu Ardchilal aa gej yag yuug heleed baina aa

2  |  0
Хуц (66.181.161.2) 2021 оны 04 сарын 21

Май шүү

0  |  0
Зочин(103.229.123.135) 2021 оны 04 сарын 24

Баттулга ч хулгайч нараар хүрээлүүлсэнээс өөр больсон хүчний нөөц алга, ЗИКА вирус нь хорлочихлоо гэдгээ одоо болтол ойлгохгүй тэнэгтэхээ зогсоогооч! E р нь тгээд дахиад нэр дэвшсэн ч сонгогдох магадлал хамгийн муу нь шүү дээ, юунд найдаад бна?

3  |  0
Эксперт (202.126.88.228) 2021 оны 04 сарын 23

Өнөөх л МАНгас технологи. ҮХЦ-д нэг хүнээр асуудал үүсгүүлээд, цэц нь авч хэлэлцээд, ҮХ-ийг зөрчсөн гээд дүгнэлт гаргадаг шиг. Ерөөсөө мэдлэг боловсрол муутай хэдэн гишүүд нь дандаа буруу, авцалдаагүй, дотоод органик холбоогүй, тухайн үеийн ашиг хонжоо харсан хууль нэртэй холион бантанхийдгийн бишүү...

0  |  1
Зөв(64.119.22.43) 2021 оны 04 сарын 23

Ерөнхийлөгчийн зөв. Хуулийг гууль болгодог газар бол улстөрийн бузар намуудд. Бүгдийг нь татан буулгаж Эх орондоо их цэвэрлээгээ хийх цаг болсон

2  |  1
Цэвэрлэгээ хийх хэрэ(59.153.114.61) 2021 оны 04 сарын 22

Нам дагаж далдаганасан эд нарын шудрага шүүгч гэж юу байдаг юм

1  |  2
Иргэн(103.212.118.43) 2021 оны 04 сарын 23

Ерөнхийлөгчийн захирамж хууль зөрчсөн байж болно. Эрхээ хэтрүүлсэн байж болно. Үүнийхээ төлөө ч хариуцлага хүлээж болох байх. Гэхдээ ярьсан асуудлууд нь үнэн үү? Энэ асуудлыг хэрхэн авч үзэх вэ? Зөв эсвэл бурууг хэрхэн нотлох вэ? Зөвтгөсөн эсвэл үгүйсгэсэн нотолгоонд үндэслэсэн тайлбар зайлшгүй шаардлагатай. Дээд шүүх ажлаа хийгээгүйд аргагүйдээд эрхээ хэтрүүлэв үү? Эсвэл МАН-ынхан тээвчихийн аргагүй үйлдлүүд гаргаад ийм байдалд хүрэв үү гэх мэт асуудлуудад хариулт хэрэгтэй. Цагаан хэрэм босгосон ард түмэн агуу гэх үгийн хариуд цагаан хэрмийг бариулсан ард түмэн түүнээс агуу гэх үг бий.

3  |  1
Ард олон(103.26.194.172) 2021 оны 04 сарын 23

ЭРХЭМ ХУУЛЬЧИДЫН ЯРИАД БАЙГАА МАН НАМЫХАН ХУУЛЬ ХЭР ЗЭРЭГ ДГАЖ МӨРДДӨГ ГЭЖ САНАЖ БАЙНА ДАА ЁСТОЙ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ ЧИНЬ НЬ НАМУУД БОЛООД БАЙНА ШҮҮ ДЭЭ ХУЛГАЙ ЛУЙВАР ЭХ ОРНЫГ МИНЬ ХУДАЛДАН ХЭДЭН ТЭР БУМААР ХӨРӨНГӨЖӨН ЭНЭ НАМ ИЙМ БАЙХ ЁСТОЙ ГЭЭД ХЭЛЧИХ ТЭР НЬ ШУУЛУУХАН ИНГЭЭД Л АРД ТҮМЭН ЯВААД ЯДУУРААД ӨВЧИН ЗОВЛОНТОЙГОО ЭВЛЭРЭЭД БАЙХ УУ ХУЦАНДАА МУУ ЯВАХААР САЙН ҮХ ГЭДЭГ ЮМ

1  |  1
зочин(71.229.165.236) 2021 оны 04 сарын 23

энэ баасний алчууруудаас өөдтэй үг гарахгүй нь ойлгомжтой . долоодог бөгсөөл хамгаална биз мэдээж

2  |  1
zochin(220.195.71.141) 2021 оны 04 сарын 21

Nam tovtei uls toriin systemiig MAH- buteej bn. Uuunees ulbaalan namiin surtal uhuulgiig huchtei hiihiin tuld, ard tumend suriig ujuulehiin tuld tsergiin zohion baiguulaltand orj, niigmiig udirdaj Iim nohtsold MAH-iig omgoolj yarij bgaa humuus bugd hudaldagsan, ezeniihee daalgabaraar duugarch bgaa humuus. Tsaraig ni sain haraad avaarai. Daraa ni shinjleh uhaan yarij suuh bii dee.

1  |  0
zochin(220.195.71.141) 2021 оны 04 сарын 21

Nam tovtei uls toriin systemiig MAH- buteej bn. Uuunees ulbaalan namiin surtal uhuulgiig huchtei hiihiin tuld, ard tumend suriig ujuulehiin tuld tsergiin zohion baiguulaltand orj, niigmiig udirdaj Iim nohtsold MAH-iig omgoolj yarij bgaa humuus bugd hudaldagsan, ezeniihee daalgabaraar duugarch bgaa humuus. Tsaraig ni sain haraad avaarai. Daraa ni shinjleh uhaan yarij suuh bii dee.

1  |  0
zochin(220.195.71.141) 2021 оны 04 сарын 21

Narangerel omgoologch, huuli zuin said Nimbaatariin zovloh hiij bgaa bij dee. Ta huulich hun, huuliin golch shugamaa bariad yavaach ee. Uls torchidiin ugend orj ingej mushgij tailbarlaj bolohgui shuu. Uls toriin onoliin uudnees avch ujvel MAH-uls toriin deglemiig oorchilj bn, uuniig yagaad yarihgui bgaa yum be

2  |  0
zochin(192.82.90.41) 2021 оны 04 сарын 23

bugsnii alchuur bolson gulugnuud

2  |  1
Зочин(202.126.90.19) 2021 оны 04 сарын 23

Битгий дэмийрээд бай хуульч ч гэх шиг тэгээд МАН ы хууль бус ажиллагааг олж харахгүй байгаа юм уу та нар \n

1  |  1
Загд(66.181.161.85) 2021 оны 04 сарын 24

Огцруулах хэрэгтэй болж энэ нөхрийг Шоронд орохоосоо айж болох бүх хувилбарыг эрэлхийлж байна Ийм арчаагүй ерөнхлгчийг хараад харамсаад баршгүй

5  |  1
Хуульч бус(103.26.195.46) 2021 оны 04 сарын 23

Хуульч гэх гурван нөхөр тэр захирамжид буй МАН-ыг татан буулгах үйл баримтыг няцаах талаар ганц үг ганхийхгүй байж, үг сүггүй л хууль бус гээд байх юм. МАН-ын мэдэгдэл ч яг тийм байсан, баримтаар няцаагаач, чадахгүй ш дээ.

2  |  1
Gf(98.204.176.20) 2021 оны 04 сарын 21

Man tatan buuh n zov .hyatadiin gar hol

3  |  0
Баяр(66.181.183.124) 2021 оны 04 сарын 23

Үхсэн элэнцгийн чинь академич,хуульч.Улс оронд нь шударга бус байдал цэцэглэн хөгжиж,дээд туйлдаа хүрчээд байхад хий хоосон хэрэгждэггүй хуулийн нэр томьёо,онол ярьж чухал царайлсан өлөн бөөснүүд.Ямар нам төрийн эрх барьж байна,түүнд нь үйлчилж талд нь орж чалчдаг өчүүхэн амьсгаанууд.Баялаг бүтээгч хөдөлмөрчин түмний бий болгосон хоол хүнсийг ховх сорж гудрахаас өөрийг хийж чадахгүй номлогчид.

3  |  1
зочин(202.9.47.8) 2021 оны 04 сарын 23

энх амгалан гишүүнии хэлснээр ман цэргиин зохион байгуулалт хиисэн бх юм иимд улс төриин намын дүрэмд харш байлтай иим намыг татан буулгах хэрэгтэй

5  |  1
Нэг л монгол(202.126.89.141) 2021 оны 04 сарын 23

Ер нь бол энэ эрх баригчдын ,ямарваа нэг алдаа пакт, монголоос хулгайлсан, хохироосон асуудал болохоор л дандаа хэдэн халтар цаас авч хуулийг ард түмний эсрэг, эрх баригчдын зөв болгож тайлбар хийдэг, хуульч нэртэй новшнуудад хатуу хариуцлага тооцох хэрэгтэй, таарсан газар нь хогийн савруу чихэх хэрэгтэй дээ, дахин үндэстний эсрэг ийм юм чалчиж байдгийг алга болгох хэрэгтэй э...!!!

5  |  1
Нэг л монгол(202.126.89.141) 2021 оны 04 сарын 23

Олон түмэн хүсээд байгаа л асуудал, эрх эрх чөлөө, үндсэн хуулиар олгогдсон эрх нь олон жил зөрчигдөж, эх орноосоо олон мянгаараа дүрвэж бна, энэ л хангалттай шалтгаан шүү дээ

4  |  1
Zochin(66.181.161.118) 2021 оны 04 сарын 21

Narangerel guaig sain huulich gej bid itgedeg.Getel 23.2 t zaagdsan undesleluud tus tusdaa utga aguulj baigaa gej bid oilgoh yostoi.Getel Narangerel guai zaaval fashist gedeg ug l baihgui bol tseregjsen gedeg ug ach holbogdoloo aldahaar het neg taliig hamgaalsan archaagui dugnelt gargaj ooriinhoo huulich bish harin uzel surtliin ulaan hamgaalagch.huuchniig husemjlegch yadruu negen gedegee notolj baih shig.Uneheer yalzarchee.

4  |  0
Зочин(59.153.112.221) 2021 оны 04 сарын 24

Хууль эрх зүйн талаас нь маш зөв хэлж дүгнэжээ. Бүрэн санал нэг байна, ерөнхийлөгчийн зөвхөн өөрийгөө бодсон хууль бус, хорлон сүйтгэсэн шинжтэй энэ үйлдлийн хор уршгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авах ёстой. Өдийг хүртэл арай ч ийм харанхуй мулгуу зөвхөн өөрийн эрх ашгийг 1-т тавьдаг гэж бодож явсангүй, үнэхээр л хулгайч, сэтгэлгүй, мунхаг үүрэг хариуцлагаа мэддэггүй еөк байж дэ. Шийдэх хэрэгтэй. Энэ байдлаар үргэлжилбэл олон нийт Монгол улс хохирох аюул бүрдлээ.

2  |  5
зоригоо(202.21.118.86) 2021 оны 04 сарын 23

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хэт нэг талыг барьж,хууль зөрчин байж шийдвэр гаргасан нь ерөнхийлөгчийг энэ захирамжийг гаргахад нөлөөлсөн, цэц анхнаасаа ямарч халаа сэлгээгүй, байсан бүрэлдхүүнээрээ уг асуудалыг шийдсэн бол энэ захирамж гарахгүй байх байсан...

4  |  1
зочин(66.181.161.98) 2021 оны 04 сарын 23

Нарангэрэл гуайтай санал нийлэхгүй байна, 23,2-т заасан үндэслэл бол тэдгээр нөхцөлүүдээс аль нэг нь бүрдсэн бол намыг тараана гэсэн агуулгатай заалт юм.тэрнээс заавал фашист нам байх албагүй, өөр/хэлбэл цэргийн болон цэрэгжсэн хэлбэрт шилжсэн гэдэг нь л хангалттай үндэслэл юм.

7  |  1
Ка(66.181.161.67) 2021 оны 04 сарын 21

Битгий шаалда. Эхлээд ерөнхийлөгчийн үндэслэдийг үгүйсгэ...

3  |  0
irgen(103.229.121.98) 2021 оны 04 сарын 22

Ene hed ch dee. Zaliuul

5  |  0
Зочин(203.91.115.53) 2021 оны 04 сарын 24

Ард түмэн ерөнхийлөгчийг ердөө ч дэмжээгүй. АН-ын ажилгүй хулгайчууд л дэмжиж байгаа байх. Энэ хүн хурдан төрөөс зайлаасай.

2  |  9
Зочин(66.181.161.66) 2021 оны 04 сарын 23

Ерөнхийлөгчөө дэмжиж байна \nАрд түмэн дэмжиж байна \nМАНам тараа тар

7  |  1
Зочин(66.181.161.66) 2021 оны 04 сарын 21

Танил ах дүүгийн хүрээ ХУУЛЬ ШҮҮХЭД хамаагүй доор нэг бялдага нөхөр ангийн хүүхдийн ах гэж ирээл бялдагдаж байна болио боль

1  |  0
Зочин(66.181.161.66) 2021 оны 04 сарын 22

Эд нар байр суйраа ҮХЦийн бага суудал ба ҮХЦийн дунд суудалын хуралдаан дээр тайлбар байр сууриа хэлхэд яасан юм тэгээгүй байж гэнэт дуугарч гэнэ энэ 3 МАН-тай бас л холбоотой юм байна

3  |  0
Зочин(192.82.78.169) 2021 оны 04 сарын 22

Улс орон дампуурцан байхад их хууль ярьсан хүмүүс өөрсдөө болхоор дуртай үeдээ хуулийг дураараа зөрчих хуулийг өөрсдөө тааруулж хууль гаргах ажил хивийн үзэгдэл болж хүн ард минь сөхөрч байна манын талд хуулийг гуйвуулж ярьж байгаа хүмүүс ард түмний эсрэг ажиллаж байгаа гэсэн үгхууль журмаа зөв гаргаад гарсан хуулиа биeлүүлдэгүй учираас төрийн тэргүүн арга нь барагдаад ийм шийдвэрт хүрсэн байх гэж найдаж байна

3  |  0
Ссс(122.201.21.140) 2021 оны 04 сарын 24

Ёрөнхийлөгч хууль эрх зүйн мэдлэг ву ч бхгүй тэр зөвлөх нь тусладаг болоосой одоо өөрөа ойчсон хүүхэд уйлахгүй болждээ

3  |  4
Зочин(66.181.161.38) 2021 оны 04 сарын 21

Хэлэ ярьж байгаа нь үнэний ортойч энэ их идэж шамшигдуулж байгаа нөхдийн энэ үйлдэлтйг яах тухай .бас хууль эрхийн ямар гаргалгаа байж болох.байлгах тухай ярилгүй .улс төрийн ямар нэгэн сэдэв гаоахаар л хэлгүй хүмүүс хэлд орж байгаа юм шиг л байх юм .та нар иым буруу тийм буруу хууль гаргаж байна ингэж засаж залруул гэж яриач.мэргэжилийн хуульч юм бол

1  |  0
Дорж(103.57.92.98) 2021 оны 04 сарын 24

Баттулга хүүд 4 жил хуулийг нэг төр ойлгох, түүнийг хэрхэн хэрэглэх талаар заагаад юу ч ойлгохгүй байна. Ийм хүнтэй ярих юм алга. Цагийн гарз. Юу ч хийчив дээ. Өмнөөс нүүр битгий хэл хошного улайж байна. Ичиж үхмээр юм даа. ерөнхийлөгч гэнэ шүү хөөрхий минь. Чимээгүй харьж үз.

2  |  2
зочин(202.9.40.32) 2021 оны 04 сарын 23

манай ангийн хүүхэдийн ах нарангэрэл үнэн хэлжээ. ер нь хууль амьдралаас урган гардаг. талийгч наранцогтынхоо ахад хуулийг мэддэг хүний хувьд баяр хүргье. эцэг нь нь ч хуульч байсан.

3  |  5
Irgen(202.9.46.242) 2021 оны 04 сарын 21

Turd ner tsever undur bolovsroltoi eh oronch zaluuchuudaasaa gargah heregtei naimaachinii setgehuitei hunee odoo bolii turd huulich uls turch bolovsroltoi hunee gargaj baij uls hugjinu

1  |  0
Монгол(66.181.190.189) 2021 оны 04 сарын 23

Ард түмний хүсэл зорилгод нийцэж байна

4  |  1
Зочин(66.181.161.47) 2021 оны 04 сарын 23

Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд хориг тавиагүй байж ийнхүү авирлах хэрэг юусан? Амьдрал ингээд дуусчих гээд байна уу? , хүний төрлөө үүгээр таслах гэж гэдийх хэрэг юусан да? Түүний оронд улс төрийн намын тухай хуулиа сайжруулах асуудлыг ярих нь зөв биш үү?

2  |  0
Зочин(66.181.161.47) 2021 оны 04 сарын 24

Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд хориг тавиагүй байж ийнхүү авирлах хэрэг юусан? Амьдрал ингээд дуусчих гээд байна уу? , хүний төрлөө үүгээр таслах гэж гэдийх хэрэг юусан да? Түүний оронд улс төрийн намын тухай хуулиа сайжруулах асуудлыг ярих нь зөв биш үү?

1  |  0
Иргэн(66.181.161.116) 2021 оны 04 сарын 23

Ерөнхийлһгчийн гаргасан захирамжийн талаар ард түмний санал бодол, УДШ ийн шиййдвэр хоёроор үнэлж дүгнэх ёстой байх\n Түүнээс биш МАН ын талыг баримтлагч У. Хүрэлсүхэд худалдагдсан хэдэн хуульч нэртэй урвагчидын дүгнэлтийг ард түмэн хүлээж авахгүй байх.

8  |  2
Монгол хүн(64.119.22.101) 2021 оны 04 сарын 23

МАНгаруудаас мөнгө авсан лаларууд

3  |  3
Зочин(202.9.46.48) 2021 оны 04 сарын 23

Хуульчид маань гэмт хэрэгтэнүүдтэй хамтараад байна уу? МАН удаа дараа сонгуулийн бус аргаар төрийн эрх авах нь зөв хэрэг үү? Гадныханд эх орныг хувийн хөрөнгө шигээ зарж байгаа нь зөв хэрэг үү. Яагаад гэмт хэрэгтнүүдийг хамгаалах болов ашиг сонирхолын ноцтой зөрчил байна уу?

5  |  1
Зочин(192.82.73.199) 2021 оны 04 сарын 23

Ерөнхийлөгчийн эсрэг бүхэл бүтэн баг ажилж байгаа. Мэдхүү малуудаа.

3  |  2
Сейфуллин(202.126.90.18) 2021 оны 04 сарын 23

Энэ гурван хуульч урьд эднарын хууль бус юмыг бичиж сануулж байх чинь яасан вэ.МАН ын хөл гарнууд байна. Цагаан дээр харап бичсэн хуулийг ард иргэд ойлгохтойгоо шүү.Битгий нэг худлаа хууль мэддэг юм шигээ хуцаад бай

3  |  2
Зочин(202.9.40.209) 2021 оны 04 сарын 24

Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэл нь хангалттай баримтаар нотлогдсон тул МУИХ-аар хэлэлцэж огцруулах хэрэгтэй. Баттулга бол зөвхөн өөрийгөө бодсон, шоронд орохгүй байхын тулд дахин нэр дэвшиж, ямарч аргаар хамаагүй ялж 6 жил чих амар амьдрахын төлөө байгаа нь гаргаж буй үйлдлүүдээс тодорхой. Тэгээд ч үнэхээр оюуны чадамж, боловсрол мэдлэг, хүнийх нь төлөвшил зэрэг нь шаардлага хангахгүй байгаа нь илт бна. Ер нь ерөнхийлөгчид боловсрол өндөртэй, хэл ус сайтай, маш сайн төлөвшсөн,эв нэгдлийг хамгийн түрүүнд эрхэмлэдэг хүн байх ёстой. Энэ шалгуурт С.Батболд, Ц. Мөнх-оргил нарын нэг тохироно.

6  |  2
Баатар (109.89.151.254) 2021 оны 04 сарын 23

Ард бидэнд еронхийлегчее хамгаалах л улдлээ. Заримдаа ардын муйхарлал зев гаргалаа болдог. Туухэнд ч байдаг. Иймд ковидын хууль гэгчээр далимдуулж ардын боломжыг едер болгон хулгайлан баригдаж байгаа хойшид арайхийж олдсон эрх челеегее булэг хулгвйчдын уур болсон МАНгарын коммунистуудад алдана гэвэл босохоос еер сонголтгуй болно. МАНыханд ар гэр ах дуу байдаг байлгуйдээ. Улсын хулгайчдыг удмаар нь гэж евег дээдэс зугээр ч хэлээгуйг санаж явмаар юм. 20-р зуунд 40000 монгол амь, 21-р зууны эхний арван жилд 5 хуний цусаар гараа угаасан коммунистууд хойшид хэдээр нь амь авахыг мэдэхгуй.

3  |  3
Баатар (109.89.151.254) 2021 оны 04 сарын 23

Ард бидэнд еронхийлегчее хамгаалах л улдлээ. Заримдаа ардын муйхарлал зев гаргалаа болдог. Туухэнд ч байдаг. Иймд ковидын хууль гэгчээр далимдуулж ардын боломжыг едер болгон хулгайлан баригдаж байгаа хойшид арайхийж олдсон эрх челеегее булэг хулгвйчдын уур болсон МАНгарын коммунистуудад алдана гэвэл босохоос еер сонголтгуй болно. МАНыханд ар гэр ах дуу байдаг байлгуйдээ. Улсын хулгайчдыг удмаар нь гэж евег дээдэс зугээр ч хэлээгуйг санаж явмаар юм. 20-р зуунд 40000 монгол амь, 21-р зууны эхний арван жилд 5 хуний цусаар гараа угаасан коммунистууд хойшид хэдээр нь амь авахыг мэдэхгуй.

3  |  3
Баатар (109.89.151.254) 2021 оны 04 сарын 24

Ард бидэнд еронхийлегчее хамгаалах л улдлээ. Заримдаа ардын муйхарлал зев гаргалаа болдог. Туухэнд ч байдаг. Иймд ковидын хууль гэгчээр далимдуулж ардын боломжыг едер болгон хулгайлан баригдаж байгаа хойшид арайхийж олдсон эрх челеегее булэг хулгвйчдын уур болсон МАНгарын коммунистуудад алдана гэвэл босохоос еер сонголтгуй болно. МАНыханд ар гэр ах дуу байдаг байлгуйдээ. Улсын хулгайчдыг удмаар нь гэж евег дээдэс зугээр ч хэлээгуйг санаж явмаар юм. 20-р зуунд 40000 монгол амь, 21-р зууны эхний арван жилд 5 хуний цусаар гараа угаасан коммунистууд хойшид хэдээр нь амь авахыг мэдэхгуй.

3  |  3
Мөнх(192.82.76.133) 2021 оны 04 сарын 24

Хувьсгалын үед хууль хэрхэн үйлчилдэг вэ? Хууль хэрэгжихээ болихоор л хувьсгал шаардлагатай болдог. Энэ удаагийн ман ыг тараах гэдэг бол хувьсгалт үйлс.

3  |  4
Мөнх(192.82.76.133) 2021 оны 04 сарын 24

Хувьсгалын үед хууль хэрхэн үйлчилдэг вэ? Хууль хэрэгжихээ болихоор л хувьсгал шаардлагатай болдог. Энэ удаагийн ман ыг тараах гэдэг бол хувьсгалт үйлс.

1  |  1
Баатар (109.89.151.254) 2021 оны 04 сарын 24

Ард бидэнд еронхийлегчее хамгаалах л улдлээ. Заримдаа ардын муйхарлал зев гаргалаа болдог. Туухэнд ч байдаг. Иймд ковидын хууль гэгчээр далимдуулж ардын боломжыг едер болгон хулгайлан баригдаж байгаа хойшид арайхийж олдсон эрх челеегее булэг хулгвйчдын уур болсон МАНгарын коммунистуудад алдана гэвэл босохоос еер сонголтгуй болно. МАНыханд ар гэр ах дуу байдаг байлгуйдээ. Улсын хулгайчдыг удмаар нь гэж евег дээдэс зугээр ч хэлээгуйг санаж явмаар юм. 20-р зуунд 40000 монгол амь, 21-р зууны эхний арван жилд 5 хуний цусаар гараа угаасан коммунистууд хойшид хэдээр нь амь авахыг мэдэхгуй.

0  |  1
zochin(89.176.177.136) 2021 оны 04 сарын 22

ed nar bugd medeej MAN iin gar holuud l baigaa. MAN tai niilj hor hutgaj huuliig MAN d ashigtaigaar guivuilanashdee. erunhiilugchiin zuv. MAN iin luivarchidiig nugaslah tsag ni bolson.

4  |  0
Зочин(192.82.91.234) 2021 оны 04 сарын 23

Эрхэм хуульчдаа зөв бурууг нь дэнслэх эрх нь УДШ -д байгаа хувь хүний бодлоо хэлмээр санагдлаа .Зөв замаар явж байсан бол ард иргэд ингэж ядуурахгүй байлаа ,улс орон минь өрний тулам болохгүй байлаа, төрөөс төрсөн тэрбумтангууд нь хуулийг гууль болгохгүй байлаа ,улсаасаа хулгай хийж овшорт нуухгүй байлаа .өнөөдөр болж буй бүхэнтэй хууль , хүчний байгууллагууд, хуульчид эрт тэмцэж үгээ хэлж байсан бол эх орон ийм болохгүй байсан .Одоо нэг мундаг хүмүүс хууль зөрчлөө гээд ярина нөгөө талаас бас нэг хэсэг хуульчид зөв гээд мэдэгдэнэ .Хуульч гэж өөрсдийгөө нэрлээд байгаа хүмүүс ичи хэрэгтэй байна

6  |  2
Тогтох(192.82.68.28) 2021 оны 04 сарын 21

Ийм л юм болоод байгаам даа эрх зүйт парламентийн төртэй тусгаар улс юмсан тун харамсалтай ...

0  |  0
ЗОЧИН (202.55.188.44) 2021 оны 04 сарын 23

НАРАНГЭРЭЛ УГААСАА ПЯЛДАГ ХҮН ОДОО БОЛ ЗӨНӨГЛӨСӨН ХҮН НӨГӨӨ 2 ЗАЛУУ ХҮМҮҮС ЮМ ТЭГЭХДЭЭ ХУДАЛДАГДСАН ХҮМҮҮС ЮМ АЛСАА ХАРСАНГҮЙ ЮУ МӨНГӨ ХАРСАН УУ АРД ИРГЭДЭЭ УЛС ОРОНОО ОГТ БОДДОГҮЙ ХҮМҮҮС ЮМ

4  |  2
Хүрэл(192.82.75.72) 2021 оны 04 сарын 23

Ээ хуульчид минь ээ . Хуульчид гээд өөрсдийгөө Brand Star болгосон бие биенээ магтсан л улс байсаар байх юм. Наад хууль чинь математик томьёо мэт C= 2nR. яг таг хийж чаддагүй ву ?

3  |  1
Dorj(202.126.89.162) 2021 оны 04 сарын 22

Худалдагдсан нөхдүүд л бна . Ерөнхийлөгч ийн заасан хуулийн заалтууд үнэн шүү тэрийг нэг бүрчлэн тайлбарлахгүй бөөрөнхий намаа хамгаалсан ха хэрэгтэнгүүд

3  |  1
Dorj(202.126.89.162) 2021 оны 04 сарын 22

Худалдагдсан нөхдүүд л бна . Ерөнхийлөгч ийн заасан хуулийн заалтууд үнэн шүү тэрийг нэг бүрчлэн тайлбарлахгүй бөөрөнхий намаа хамгаалсан ха хэрэгтэнгүүд

2  |  0
Dorj(202.126.89.162) 2021 оны 04 сарын 22

Худалдагдсан нөхдүүд л бна . Ерөнхийлөгч ийн заасан хуулийн заалтууд үнэн шүү тэрийг нэг бүрчлэн тайлбарлахгүй бөөрөнхий намаа хамгаалсан ха хэрэгтэнгүүд

2  |  0
Dorj(202.126.89.162) 2021 оны 04 сарын 22

Худалдагдсан нөхдүүд л бна . Ерөнхийлөгч ийн заасан хуулийн заалтууд үнэн шүү тэрийг нэг бүрчлэн тайлбарлахгүй бөөрөнхий намаа хамгаалсан ха хэрэгтэнгүүд

1  |  0
Dorj(202.126.89.162) 2021 оны 04 сарын 23

Худалдагдсан нөхдүүд л бна . Ерөнхийлөгч ийн заасан хуулийн заалтууд үнэн шүү тэрийг нэг бүрчлэн тайлбарлахгүй бөөрөнхий намаа хамгаалсан ха хэрэгтэнгүүд

1  |  1
ХҮМҮҮН(66.181.184.113) 2021 оны 04 сарын 23

Эрхзүйт төртэй улс гэдгийг манай хуульчид маш тод тайлбарлажээв Баярлалаа

3  |  2
Justice(66.181.161.92) 2021 оны 04 сарын 22

Эд нар чинь Н.Энхбаярын өмгөөлөгч нар л байна шдээ чааваас! Мөнгө л өгвөл юу гэж ч бурах улсууд байна.

3  |  0
Иргэн (202.126.90.141) 2021 оны 04 сарын 23

Ойлгомжтой. Хар түүх болж л болж үлдэнэ. Хуульчид яг хууль л байх ёстой. Тов тодорхой юм байна. ТӨР ТӨВШИН ТҮМЭН ОЛОН АМГАЛАН БАЙГ.

2  |  1
ө(103.57.94.158) 2021 оны 04 сарын 23

Нарангэрэл багш хууль д ямар заалт байдгийг мэддэг хүн дээ

3  |  3
Б.Энхтуяа(192.82.73.90) 2021 оны 04 сарын 23

НАРАНГЭРЭЛ МОНГОЛЫН ТОЛГОЙ ХУУЛЬЧИДЫН НЭГ АРГАГГҮЙ МӨН ЮМАА ДУГНЭЛТ НЬ МАШ БОДИТОЙ ГАРЦААГҮЙ Л ХЭЛЖ БНА ДАА

3  |  4
Б.Энхтуяа(192.82.73.90) 2021 оны 04 сарын 23

НАРАНГЭРЭЛ МОНГОЛЫН ТОЛГОЙ ХУУЛЬЧИДЫН НЭГ АРГАГГҮЙ МӨН ЮМАА ДУГНЭЛТ НЬ МАШ БОДИТОЙ ГАРЦААГҮЙ Л ХЭЛЖ БНА ДАА

1  |  3
а(103.57.94.158) 2021 оны 04 сарын 23

өөрийн орох нүхээ өөрөө ухаж дээ хөөрхий

1  |  0
Зочин(64.119.16.27) 2021 оны 04 сарын 24

Унэн унэн Сонгуулийн дунгээр эрх баригч болсон МАН г тараана гэдэг парламентын засаглалыг устгаж улмаар МаН ы толоо санал огсон олон мянган сонгогчдыг доромжилж эрхэнд нь халдаж байгаа хэрэг юм Энэ утгаараа импичмент хийх нохцлийг бурдууллээ гэсэн уг Гэхдээ ганцхан сарын. Дараа сонгууль болох гэж байхад гол нь энэ цар тахлын уед импичмент хэрэггуй байхаа

2  |  4
zochin(202.179.26.205) 2021 оны 04 сарын 22

nuuchaar tsergiin alba baiguulaad baidag Churelsuch zov umuu???, ene bol gemt chereg ??? bid eronchiilogchiig zov gej charj bna, tanar zorigtoi yrij chadachgui bna,

3  |  0
Санал(66.181.184.113) 2021 оны 04 сарын 23

Нарангэрэл багшийн үг, дүгнэлт бол ”хууль” юм даа. Өөр юу хэлэх вэ дээ. Монголын хуулийн инженер гэж энэ хүнийг л хэлнэ

3  |  4
ganaa(155.4.39.118) 2021 оны 04 сарын 21

dandaa ulaan huvsgalchid bnooo

0  |  0
Зочин(192.82.88.176) 2021 оны 04 сарын 23

Нарангэрэл багшийн үг, дүгнэлт бол ”хууль” юм даа. Өөр юу хэлэх вэ дээ

2  |  3
наран(192.82.82.132) 2021 оны 04 сарын 23

Нарангэрэл бол худалдагдсан нь илт байна\n

5  |  3
энхээ(202.126.90.18) 2021 оны 04 сарын 22

ойлгомжтой !

4  |  1
Top