Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд иргэдээс нийт 266 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.05 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 32 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 129 буюу 48.5 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой /үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд хэрхэн замын хөдөлгөөнд оролцох тухай/ дуудлага эзэлж байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд болон НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар иргэн та дараах 11 эх үүсвэрээр өргөдөл, гомдол гаргах боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв
Сэтгэгдэл ( 1 )
худлаа шаагаарай 1800 1200 чинь 119 залгаарай гэнэ тэр 119 нь хэзээ ч утсаа авдаггүй онгцгой байдал дээр нь очоод асуухад өргөдөл бичээд өг гэнэ хариугаа авах гэхээр мэдлэг хүн 1 ч байхгүй тодорхой дүрэм үаавар огт байхгүй