Фото мэдээ: Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, хаалтыг буулгаж байна

2021 оны 04 сарын 22

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, хаалтыг буулгах ажлыг эхлүүлээд байна. Энэ нь НИТХ-аас баталсан хашаа, хайсны стандартыг батлах журам болон Нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд хийгдэж байгаа юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хотын их тойруу буюу хотын төвийн бүс дотор газрын зөрчлийн талаарх судалгаа хийхэд, зөрчилтэй 1730 байршил буюу 12 км орчим урт хашаа, хайс, шон, хаалт, тоосгон гарааш, төмөр чингэлэг байна. Тус судалгааг үндэслэн хашаа, хайс барьсан иргэн, аж ахуй нэгж, байгууллага, хуулийн этгээдүүдэд УОК-оос гаргасан журмын дагуу халдвар, хамгааллын дүрмийг баримтлан ажиллаж, мэдэгдэл хүргүүллээ.

Эрүүл, аюулгүй, тохь тухтай нийслэл хотыг хамтдаа бүтээхийн төлөө иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжиж ажиллахыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(192.82.86.155) 2021 оны 04 сарын 23

Өмнөх хотын дарга нар бас л ингэж ажил хийж байгаа дүр үзүүлж байсан. Дараа нь буцаагаад хашаагаа барьчихдаг юм. Гол нь шинэ хүн шинээр өөрчлөлт хийе гэвэл үндсээр нь буюу газрын наймаачидтайгаа тэмцэж, хотын газрыг олон га -гаар нь авсан, барилга барихгүй олон жил болсон газрыг чөлөөлж, М.Энхболд, Сандуй мэтийн газрын наймаачдыг авилгын хэргээр шоронд суулгах ёстой. Манай бөх худлаа дүр үзүүлэхээс өөр юм чадахгүй дээ.

0  |  0
Top