Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.04.23/ 11:00 цагт Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл коронавирусний халдварын улмаас Улсын Дээд шүүх ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авах боломжгүй гэх хариу өгсөн байна.
Тус шүүхийн Тамгын газраас "Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцжээ. Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 16-23-ны өдрийг дуустал тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчид дөрөвдүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжиллаа.
Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв" гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 14 )
Battulga ulsiin munguur huljij, ulsaas eldev argaar mungu hussan, Harin Batbold ulsaas 1 ch tugrug avaagui bhad yu soliorood bgaa um. yu avilgch geed bgaa um battulgiin trollooo
ерөнхийлөгчийг хүлээн авах боломжгүй юм бол бусад нам эвслүүдээс дахин МАН-ыг тараах тухай асуудлыг дээд шүүхэд тавих хэрэгтэй.Монголчууд авилгачин Сүг.Батболд түүний гэр бүлийнхэн болон МАН-ын хэдэн дарга нарыг тэжээж тарган тансаг амьдруулах гэж ажиллаж татвар төлөөд байгаа шудрага бус байдлыг халах болно.
Ард түмнээ дэндүү хагалган бутаргаж байнадаа, түүхэнд хараар бичигдэж үлдэх нь дээ яалтай билээ.
Дээд шүүхийн үнэн нүр царсй харагдана аа. Олон мянган гишүүдийн эвлэлдэн нэгдсэн төр барьж байгаа намыг татан буулаган гэдэг чинь бүтэхгүй . Хамгийн олон гишүүнтэй нам шүү
8-r sngi togsson ny unen bolob uu?
good job
Үнэхээр боловсролгүй гэдгээ ингэж харуулад өөрийгөө гутаах гэж дэ уул нь дэмждэг байлаа
ГОЛЫН НЬ ОЛЖ ХЭЛЖЭЭ НААД ЖЕНКО ЧИНЬ ХЭЗЭЭЛ БИЛЭЭ
Баттулга өөрөө цэвэр ариун хүн мөн үү үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Монголд болж буй бүх луйвар хулгай оффшор хангилын шүүгч г.м асуудлууд бүгд МАН-аас болсон гэж газар сайгүй яриад ард олны толной эргүүлээд явдаг болов. Гэтэл өөрөө 17 чингэлэг спиртийг ус болгосон, төмөр замаас хэдэн сая доллар идсэн, Төгрөгийн ордыг хужаа нарт 225 сая доллараар зарсан, оффшорт өчнөөн олон компанитай мөнгө угаадаг, хонгилын шүүгч нар нь сая илэрсэн г.м мөн ч олон юм Баттулгатай холбогдон яригдах юм. Энэ бүхнийхээ учрыг олоё гэхгүй харин нам татан буулгана гээд явааг нь ойлгохгүй юм.
Энэ нөхрийн зам нь шулууджээ. Их л өндрөөс унах нь дээ
Баттулгыг шүүхийн хаалгаар шагайлгаж ч болохгүй. Угаасаа хуулиар хориотой. Энэ хүнд Монгол улсын хууль адилхан л үйлчлэх ёстой. Даварсан хулгайчийг бариад хорьчих л хэрэгтэй байгаа юм даа.
”Ямар хүнийг Ерөнхийлөгч болгож болохгүй вэ гэдгийг та нар удахгүй ойлгоно,эргэлзвэл дахиад сонгоод үз.Баттулга архаг хулгайч,тэр зангаараа, арга барилаараа улсыг удирдана гэнэ.Элбэгдорж би найзыгаа нэвт мэддэг учир та нарт үнэнийг хэлъе”гэснийг та бүгд санаж байгаа биздээ.Ийм л байна.Эрт ойлгоцгоосон нь сайн хэрэг,дахих хэрэггүй
Баттулга яах аргагүй боловсролгүй хүн өндөр албан тушаалд очвол яаж балардагийг харуулж байна даа. Цаазаар авах ялыг цуцлана гэнэ, хөгшчүүлд мөнгө өгнө гэнэ, Хурцыг суллана гэнэ, Чимгээг өршөөхгүй, Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмний саналаар хийх байсныг МАН-тай хуйвалдан унагасан гэх зэрэг дандаа л тэнэг юм ярьж хийж ирсэн. Үүний оронд Элбэгдорж мэтийн луйварчдыг шоронд хийж, Оросоос хангалттай вакцин оруулж ирж, шударга ёсыг сахиулсан бол ард түмэн итгэх байлаа. Одоо хохь нь болж, иргэн болсныхоо дараа луйврынхаа хэргээр шоронд сууж дээ.
ДЭЭД ШҮҮХ АСУУДЛЫГ ТУН ЗӨВӨӨР ШИЙДЛЭЭ. БАТТУЛГА ГУАЙ ИНГЭЭД ХАД МӨРГӨХ НЬ ТЭР