Монгол Улсын Ерөнхийлөгч эрх баригч намыг тараах тухай захирамж гаргасан үйл явдлыг гаднын хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Хятадын “Синьхуа”, Туркийн “Анадолу” агентлаг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч Монгол Ардын намыг тараах тухай захирамж гаргаж, Дээд шүүхэд хүргүүлсэн талаар мэдээлээд захирамжийн агуулгыг онцолсон байв.
ОХУ-ын “Регнум” агентлаг "Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамж Үндсэн хуулийн цэц түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжгүй гэсэн шийдвэр гаргасантай холбоотой гэж Монголын олон нийт үзэж байгаа" хэмээн мэдээндээ дурьджээ.
“Энэ бүх зүйл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс үүдэлтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ Цэцийн шийдвэрийг өөр байдлаар гарна гэж үзэж байсан юм. Хуулийн талаас түүнд ийм мэдэгдэл хийх боломж бий. Гэхдээ үр дүн багатай. Гэхдээ нэг давуу тал бий. Хоёр хуваагдсан Ардчилсан нам МАН-ыг тараах тухай энэхүү мэдэгдлийн дараа түүнд анхаарлаа хандуулах болно. Ингэснээр, түүнд намын дэмжлэг авах боломж бий” гэж нийтлэлч Дашдэлэгийн Батбаяр үзэж байна.
Дашрамд дурьдахад, энэ сарын 16-нд Монгол Улсын Үндсэн хуулийн хуралдаан болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтууд Үндсэн хуультай зөрчилдөж буй эсэх асуудлыг хэлэлцсэн. Цэцийн шийдвэрийн дагуу Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт ёсоор улсын төрийн тэргүүний албан тушаалд өмнө нь сонгогдож байсан этгээд дахин өрсөлдөх боломжгүй болсон юм. Ингэснээр Монгол Улсын өнөөгийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дахин өрсөлдөх боломжоо алдсан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Монгол Улсын парламент батлах учиртай" гэж Central Asia Media мөн мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Estoi onigoo boloh yumaa Battulga! Omno n hamgiin medleg muutai bolovsrolgui gedeg ner olon ulsiin tuvshind avsan bsan. Odoo songuuliin omno uls ornoo bujignuulj neg namiig taraah zahiramj gargaad bj bdag! Harin uls orondoo tahliin uer iim tiim arga hemjee av geed zahiramj, zarlig gargaad bj bsan bol iluu ner hundtei boloh blaa!!! Hajuud n bgaa zovlohuud yu hiij bdag bnaa !!!
MAN uneheer mongoliin ard tumnii nam. ardchilaliin ner barisan novshiin hulgaichuudiin balagiig zasah gej mash ih zutgej bnaa
тараад яв луйварчидаа, зүгээр тараад зогсохгүй хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгө чинь хэнийх вэ гэдэгийг бас тогтоох шүүх нь ирнэ, одоо л монголчууд эвлэлдэн нэгдэж, энэ нам нэрийн дор бугшсан сү.батболдоос авахуулаад зайлуулах шүүхийн өмнө ирэх цаг нь ирж гэж харж бн, энэ цаг үед гарсан хамгийн мундаг зөв шийдвэр байлаа Баттулгаа. зөвхөн эх орондоо үнэнч байгаарай, 3 хан сая хүнтэй алт эрдэнэсийн орны зон олноо жаргалтай улс руу хөтлөөрэй
тараад яв луйварчидаа, зүгээр тараад зогсохгүй хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгө чинь хэнийх вэ гэдэгийг бас тогтоох шүүх нь ирнэ, одоо л монголчууд эвлэлдэн нэгдэж, энэ нам нэрийн дор бугшсан сү.батболдоос авахуулаад зайлуулах шүүхийн өмнө ирэх цаг нь ирж гэж харж бн, энэ цаг үед гарсан хамгийн мундаг зөв шийдвэр байлаа Баттулгаа. зөвхөн эх орондоо үнэнч байгаарай, 3 хан сая хүнтэй алт эрдэнэсийн орны зон олноо жаргалтай улс руу хөтлөөрэй
СҮҮЛИЙН 30 ЖИЛД ГАРГАХ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДВЭР БОЛ МАН ЫГ БУУЛГАХ, ОДОО Л ТОХИРОО НЬ БҮРДЭЖ ЭНЭ ХАРХНУУДЫГ НЭГ МӨР ТОЛГОЙ ДЭЭРЭЭСЭЭ ЗАЙЛУУЛАХ БОЛЖ, ИРГЭН БҮР УЛС ОРНЫ ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ ЭРХИЙНХЭЭ ДАГУУ БҮГД ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ ЗАНГИДСАН ГАР ШИГ БАЙЖ, ЭНЭ БУЗАР ЛУЙВАРЧДААС САЛАХ ЦАГ БОЛСОН, НҮҮРЛЭН ТОГТСОН ДАРАНГУЙЛАЛ МАН ТАЙ ЦУГ УСТАХ БОЛТУГАЙ
Сонгогчид ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй, ирц хүржхгүй, саналын хувь нь хүрэхгүй болчих вий. Ядуу эдийн засагтай орны хувьд сонгууль хойшлоно гэдэг нь хэцүү байх. Сөргөлдөгч нар ард түмний өмнө гар барь гарч ирэх хэрэгтэй.
ҮХЦ-ын энэ Шийдвэр бол МАН-ын захиалгаар хийгдсэн МУ-ын Ардчилалыг үгүй хийх гэсэн МАН-ын санаархал юм, Ерөнхийлөгч ХБаттулгыг Ард түмэн ,Сонгогчид сонгосон болохоос МАН сонгоогүй, одоо Иргэд Сонголтоо хамгаалах болно