Их аварга Дагвадорж алтны бизнес эрхлэхээр болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25


 Долгорсүрэн зааны хөвгүүд аварга Д.Сумъяабазар, Их аварга Д.Дагвадорж нар  их спортод алдар нэрээ цуурайтуулж  явсан бол  өнөөдөр бизнесийн салбарт аварга болохоор  хүчийг үзэн барилдаж байгаа. Японы сумод гайхалтай уран барилдаан, гайхамшигт олон ялалтуудыг авчирсан ч угийн зоргоороо зан нь их аваргыг эрт зодгоо тайлахад хүргэсэнд Монголын ард түмэн өмнөөс нь харамссан. Түүнийг  зодгоо тайлснаас хойш Монголчуудын ихэнх нь сумог сонирхохоо болж телевизийн олон сувгууд сумогийн тэмцээнийг шууд нэвтрүүлэхээ эрс цөөрсөн нь түүнийг ямархуу чансаатай бөх гэдгийг нотлон харуулсан гэхэд болно. Монголдоо ирсэн цагаасаа их аварга Дагвадоржийн хувьд урлаг соёл, улс төр гээд гар хүрэхгүй юм  үгүй болсон билээ. Монголчууд байтугай гадаадынхны арааны шүлсийг асгаруулаад байгаа  уул уурхайн бизнест  Дагвадорж  хүчийг үзэхээр болжээ. Тодруулбал Архангай аймагт алтны орд газартай болох гэж байгаа гэнэ.  Орд газрын хувьд урьд нь нөөц нь тогтоогдсон ч дахин хөрөнгө оруулалт хийн хайгуул хийж байгаа сурагтай. Харин Архангайчууд арлын Японд аархаж байж олсон мөнгөөрөө заавал газар шороо сэндийлэхэд зориулахаас өөр арга олдохгүй байгаа юм байхдаа хэмээн дурамжхан байгаа гэнэ. Арга  ч үгүй биз. Арын сайхан хангай нутгаа алтны компаний хөлд автуулж улаан шороо болгохыг хэн хүсэх билээ.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top