ДЭЭД ШҮҮХ: АН-аас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо АН-аас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж байна.

Тодруулбал, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас ирүүлсэн хүсэлтүүдийг хэлэлцэж эхэллээ.

АН-ын хувьд дотроо хуваагдаж, хоёр талд намын даргын сунгаагаа явуулж, тус бүртээ Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааны талаас О.Цогтгэрэл нар намын даргын сунгаанд ялалт байгуулж, түүнийгээ баталгаажуулахаар Улсын Дээд шүүхэд хүсэлтээ хүргүүлээд байгаа бөгөөд уг асуудлыг эцэслэхээр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчид хуралдаанаа үргэлжлүүлж байна.

Энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(202.9.46.38) 2025 оны 03 сарын 13

Нам дотроо хэд ч хуваагдсан юм. Тэгээд төр барина гэж их мөрөөдөх юм даа. Эхлээд наад цоорхой гэр орноо нэг олигтойхон цэгцлээд дараадан яахав иргэд сонгох юм бол ...

1  |  0
zochin(66.181.190.41) 2025 оны 03 сарын 13

Нэмэлт материал хэрэгтэй гээд хойшлуулах нь тодорхой. Сонгууль өнгөртөл энэ 2 толгойг байлганаа хаха.

1  |  0
Бат(202.9.46.153) 2025 оны 03 сарын 13

Журмаараа явдагсан бол ёрөнхийлөгч МАН-г биш АН-г л тараах зарлиг гаргамаар бидний улс төр явахаа болилоо Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

1  |  0
Зочин(202.9.40.54) 2025 оны 03 сарын 13

хөөрхий амьтад хахаха

1  |  0
ЗОЧИН(192.82.78.244) 2025 оны 03 сарын 13

ХЭН НТ Ч БИШ ДОТОРОО ШИЙДЭЭД НЭГ ХҮНЭЭ ИРҮҮЛ ГЭХ БАЙЛГҮЙ ТЭЭР НЬ ЗѲВ

1  |  0
Top