УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.04.28) УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг Байнгын хороогоор авч хэлэлцэхийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд үүрэг болголоо.
Уг асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж УИХ-ын дарга үзэж байгаа аж.
Сануулахад, 2021 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Сүндэрьяа буюу Сүнээ хүчирхийллийн хэргийн асуудлаар буюу хүний бэлгийн халдашгүй байдал, эрүүл мэндэд халдах, заналхийлсэн, сүрдүүлсэн гэх үйлдлээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг шалгуулахаар цагдаад хандсан.
Б.Сүндэръяа тухайн үед "Үүсээд байгаа асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд, гарч ирлээ. Би анх 2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцаж байсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг хүссэн юм байна лээ. Би маш удаан хугацаанд дарамт, шахалттай амьдарсан. Цаашид ч үргэлжлэх учраас өнөөдөр би ил гарч байна. Өнөөдөр энэ өргөдлийг өгөөд зогсохгүй цаашид ч олон өргөдөл өгнө. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичнэ. Асуудлыг гаргаж тавьснаас хойш 1000 гаруй охид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар надтай холбогдсон. Ийм зүйл болно гэж төсөөлөөгүй байсан. Өмнө нь намайг сүрдүүлдэг байсан бол одоо тохиролцохыг санал болгож байгаа. Би хэзээ ч тохиролцохгүй. 2020 оны сонгуулиар миний амьдралыг юу ч үгүй болтол эргүүлсэн. Надад бүх нотлох баримт бий. Намайг анх Ц.Анандбазартай танилцуулсан охин гадаадад байгаа. Түүнийг гадаад явуулсан юм байна" гэж сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байдаг.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн морь, сайхан хүүхэн 2 чөтгөр болдог л гэдэг, хэн мэдлээ
arai huniig ulaan tsaim gutgemeergui yum Sain shalgah
энэ хүнйи асуудлыг мэдэхгүй. ер нь бол 37 он биш болохоор хүний үгээр хүнийг хэлмэгдүүлэхгүй байх