Нийслэлийн иргэдийн 34.4 хувь нь вакциндаа бүрэн хамрагдлаа

2021 оны 05 сарын 03

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын нөхцөл байдал болон дархлаажуулалтын талаарх мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд халдвар авсан нийт хүн 33606 болсон. Гэрээр 8173 хүн эмчлүүлж байна. Гэрийн ажиглалтад байгаа ойрын хавьтал 24796 хүн бий. Нийслэлийн хэмжээнд нийт 122 хүн нас барснаас сүүлийн 24 цагт хоёр хүн нас барлаа” хэмээн ярилаа.

Мөн сүүлийн 10 хоногийн хугацаанд халдвар авах хүний тоо тогтворжиж, буурах хандлагатай байгааг хэлсэн юм. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 63.6 хувь буюу 726.553 нь I тунд, 34.4 хувь буюу 393.093 нь II тундаа хамрагдаад байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 111 цэгт 295 багийн 2283 эмч, ажилтан ажиллаж, 75960 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.    

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ганболд(202.9.46.23) 2021 оны 05 сарын 03

хөдөө орон нутагруу зорчих , төрийн байгууллагын үйлчилгээ авах зэрэгт бакцин\n хийлгэсэн байх зохицуулалт хийвэл зүгээр үү. хорионы үр дүн дээшлэх байх даа

0  |  0
Буураагүй л байна ..(139.5.218.161) 2021 оны 05 сарын 03

Халдвар буурахгүй байнаа. Lockdown 900 ОРЧИМ байхад эхэлсэн одоо 1000 орчим хувьсаад л байна . Муис -Физик тоо бодсон ...Одоо Шутис тоо бодоод харьцуул өөр функцээр харуулаач ! Цаашид хэрхэх вэ.. үнэн дээ буурахгүй байна ...хүмүүс 7 хон хоногийг мартдаг гэж үү ....

0  |  0
Top