Архангай аймгийн Онцгой комисс /2021.05.03/ ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээлийн эхэнд аймгийн хэмжээнд 0 зогсолт хийсэн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай танилцуулав.
Тодруулбал,
-Өнгөрсөн өдрүүдэд Аймгийн Засаг дарга Д.Золжаргалаар ахлуулсан ажлын хэсэг халдварын голомт үүсээд буй Цэнхэр, Хотонт сумдад ажиллаж коронавирусын халдварын нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. Уулзалтын үеэр томилолтын баг хариу арга хэмжээ авах яаралтай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн, зарим нэг тулгамдаж буй санал хүсэлтийг хүлээн авлаа.
-Мөн ТЭГ зогсолтын хугацаанд 2 удаагийн вакцины татан авалт зохион байгуулсан бөгөөд, өнгөрсөн хугацаанд нийт 30740 тун вакцин ийнхүү татан авч, аймгийн хэмжээнд 23 цэг дээр вакцинжуулалтын ажлыг амжилттай зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг, вакцинд хамрагдвал зохих
-61002 хүнээс,
-1-р тунд 7946,
-2-р тунд 1555,
НИЙТ 9501 хүн вакцинд хамрагдаад байна.
-Цэцэрлэг хотыг халдваргүйжүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Зоонозын өвчин судлалын төв Мал эмнэлгийн газрын халдваргүйжүүлэлтийн 4 баг хамтран ДҮК машин, ТН манацаржуулагч багаж, шүршигч автомаксаар 2021 оны 4 сарын 29-нөөс 5 сарын 1- ний хооронд МХГ-ын улсын байцаагч нарын хяналтанд халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэв. Хот тохижилт үйлчилгээний газар урьдчилан гадаа талбайн хогийг цэвэрлэж, халдвагүйжүүлэлтийн дараахь чийгтэй цэвэрлэгээг мөн хийж, амжилттай ажиллалаа.
НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ
Архангай аймагт сүүлийн 24 цагт 309 шинжилгээ хийснээс шинээр илэрсэн тохиолдол байхгүй. Аймгийн хэмжээнд нийт COVID-19 халдварын батлагдсан тохиолдлын тоо 305 байна.
Үүнд:
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 175 тохиолдол
Хайрхан – 30 тохиолдол
Эрдэнэмандал – 59 тохиолдол
Чулуут – 17 тохиолдол
Ихтамир – 1 тохиолдол
Цэнхэр – 14 тохиолдол
Хотонт – 5 тохиолдол
Тариат – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Эмнэлэгт хэвтэж байгаа-47, Гэрээр эмчлэгдэж байгаа-0 Эмнэлгээс гарсан-258
Нас баралт бүртгэгдээгүй байна.
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 41, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 3, Хайрхан сумын эмнэлэгт 1, Цэнхэр суманд 4 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс:
Ойрын хавьтлын хүний тоо: 2242
Тусгаарлах байранд – 40
Одоо гэрийн тусгаарлалтад байгаа – 669
Сэтгэгдэл ( 0 )