Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг хар тамхины хэргээр гадуур шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 05 сарын 05

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлээд удаагүй байгаа загвар өмсөгч, фитнесс модель С.Эрдэнэцогт цагдаагийн байгууллагад дахин шалгагдаж байна.

Тодруулбал, түүнийг мансууруулах бодис, сэтгэц нөлөөт  хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа ба хорих ангиудад коронавирусний халдвар гарсантай холбогдуулан цагдан хорилгүй гадуур шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Цагдаагийн байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг, хүүхэд, залуучуудыг уруу татдаг хүмүүс, сэжигтэй байр байгууламжуудыг илрүүлэх, хэрэглээг хязгаарлах бодлого барьж шат дараатай тусгай ажиллагаа, хяналт шалгалт тогтмол зохион явуулдаг.

Үүний үр дүнд 2020-2021 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хил нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 11 бүлгийг илрүүлсэн. Эд мөрийн баримтаар хураасан химийн гаралтай бодис 82.8 хувиар өсөж, 56 325 хүний нэг удаа хэрэглэх бодисыг хураан авч, гэмт үйлдлийг таслан зогсоосон байна. 

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1.3 дах хэсэгт заасны дагуу мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100 нэгж буюу 100 000 төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулдаг. Харин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол, өөрөөр хэлбэл, Монгол Улсад хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, тээвэрлэсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн гэмт хэрэгт тохирох ял, шийтгэлийг шүүхээс оноодог. 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас нийт хүн ам болон зорилтот бүлэгт чиглэсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, үр дагаврын талаар мэдлэг олгох, буруу ойлголт, хандлагын төөрөгдлийг арилгах эрт үеийн ухуулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзуулах чиглэлээр ажиллаж байна. Бид нэгэнт мансууруулах бодисын хэрэглээ, хамааралтай болсон хүнийг эрт илрүүлж, бүртгэл хяналтад авч, мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзуулах, шаардлагатай эрүүл мэнд, сэтгэц заслын тусламж үйлчилгээг үзүүлэх, нийгэмшүүлэх замаар хэрэглэгч, донтогч нэг бүрийг дахин хэрэглэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг зорьдог. Мөн зорилтот бүлэгт чиглэсэн “Хасах 25” төсөл хэрэгжүүлж, тандалт судалгааны ажил болон олон улсад амжилттай хэрэгжиж байгаа “Гэр бүл болон сургуульд” суурилсан ухуулга, нөлөөллийн ажлыг эхлүүлж, эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгч нарт сургалт зохион байгуулж ажилласнаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүний тоо 2020 онд 63.4 хувиар, 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар  81 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkkkkk(202.9.46.227) 2021 оны 05 сарын 05

баривчлах байранд төлбөртэй өрөөнд хэд хоносоноо шоронд орлоо гээд андуурцан.далжигнаж байж эрдэнэцэцэг болов.

0  |  0
zochin(1.75.7.155) 2021 оны 05 сарын 05

shoron tharait humuujleh thag bolson ali garig deer amdraad bna Mgl ulsad huuli shuramtai oron yum

0  |  0
Зочин(203.91.115.55) 2021 оны 05 сарын 05

Байдаг л нэг танхай хулгайч. Мангар бацаан байдаг газраа л очих анхнаасаа тодорхой л байсан.

0  |  0
Top