“Улаанбаатар ус-цэвэр орчин 2021” эрдэм шинжилгээний хурал боллоо

2021 оны 05 сарын 06

“Улаанбаатар ус-цэвэр орчин 2021” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал өчигдөр /2021.05.05/-ны өдөр цахимаар боллоо.

Тус хурлыг нээж НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Мөнхболд, ШУТИС, БАС, ХБОИСалбарын эрхлэгч, доктор (Ph.D) профессор С.Чулуунхуяг нар үг хэллээ.

Хурлаар “Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ”-ын ерөнхий инженер Ж.Баясгалан, “Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Содонтогос, ШУТИС, БАС, ХБОИС ахлах багш докторант Н.Насанбаяр, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарын 20 гаруй эрдэмтэн судлаачид, илтгэгч нар илтгэл хэлэлцүүлэх юм.Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top