АРХАНГАЙ: Ковидын тохиолдол нэмж бүртгэгдээгүй

2021 оны 05 сарын 06
Архангай аймагт өнөөдрийн /2021.05.06/ мэдээллээр сүүлийн 24 цагт 192 шинжилгээ хийгдсэн. Шинээр илэрсэн тохиолдол байхгүй байна. Нийт батлагдсан тохиолдлын тоо 308 байна.
 
Үүнд:
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 178 тохиолдол
Хайрхан – 30 тохиолдол
Эрдэнэмандал – 59 тохиолдол
Чулуут – 17 тохиолдол
Ихтамир – 1 тохиолдол
Цэнхэр – 14 тохиолдол
Хотонт – 5 тохиолдол
Тариат – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 31, Эрдэнэмандал СЭМТ-д 3, Цэнхэр суманд 4 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.
 
Сүүлийн 24 цагт бүрэн эдгэсэн 7 хүн, нийт эмнэлгээс гарсан 270 буюу нийт батлагдсан тохиолдлын 87,6 хувь нь бүрэн эдгэрээд байна.
Нийт коронавируст халдварын батлагдсан 308 тохиолдлын хамгийн бага 10 сартай, хамгийн их 88 настай байгаа юм. Ойрын хавьтлын хүний тоо - 2274Тусгаарлах байранд – 40 Одоо гэрийн тусгаарлалтад байгаа – 623 иргэн байна.
 
Аймгийн хэмжээнд 24 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 05-р сарын 06-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 19636 хүнийг дархлаажуулаад байна. Сүүлийн 24 цагт 45 объектын 16011 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.77.102) 2021 оны 05 сарын 06

Одоо л аймгаараа, нийтээрээ хичээх хэрэгтэй шүү, нутгийнхан минь. Гайгүй болж бншүү

0  |  0
Top