Засгийн газар Оюутолгойн татварын маргааны эсрэг АВЛИГА-ын асуудлаар СӨРӨГ нэхэмжлэл гаргажээ

2021 оны 05 сарын 06

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн асуудлаар Лондоны Олон улсын арбитрын шүүхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэл гаргасныг ХЗДХ-ийн сайд, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдэгдсэн.

 

Арбитрын шүүхэд хүргүүлсэн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн агуулгыг тодотгоё. Х.Нямбаатар хэлэхдээ “Маргааны хувьд, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай Засгийн газар олон улсын арбитрын шүүхэд арбитрын мэдэгдэл гаргасан. Одоогийн байдлаар арбитрын бүрэлдэхүүн томилогдон, үйл ажиллагааны журам, төлөвлөгөө, дэг болон зохион байгуулалтын асуудлаар холбогдох баримт бичгийг баталсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр арбитрын гомдлын хариу тайлбарыг гаргасан.

Ингэхдээ Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед болон Туркойз Хилл Ресурсес Лимитед компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан.

Үүнд, “Оюу Толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн “Оюу толгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюутолгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай” гэсэн юм.

“Оюу Толгой” компанийн зүгээс арбитрт татварын асуудлаар Монголын Засгийн газрыг хариуцагчаар татсан нэхэмжлэлийг 2020 онд  гаргасан бол Засгийн газар ийнхүү авлига, хээл хахуулийн асуудалд төслийн хөрөнгө оруулагчдыг хамаатуулан, нэхэмжлэл гаргалаа.

 

"Оюу Толгой" компаниас  татварын асуудлаар Лондоны Олон улсын арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эргэн сануулахад: 

Монгол Улсын Татварын албанаас тус компанийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд татварын хяналт шалгалт хийж холбогдох зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас, 2015, 2016 онд молибденд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төлөөгүй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шийдвэрийн талаар "Оюу Толгой" ХХК 2020 оны  хоёрдугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу Лондоны Олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. 

Харин Монголын Засгийн газрын зүгээс 2021 оны  дөрөвдүгээр сарын 30-нд авлига, хээл хахуулийн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасантай холбогдуулан, 2021 оны гуравдугаар сарын 26-нд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын илэрхийлсэн байр суурийг эргэн сануулъя. 

Тэрбээр “Рио Тинто” компанийн эзэмшдэг “Туркойз хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Жижиг хувьцаа эзэмшигчдийн шүүхэд өгсөн нэхэмжлэлд Оюутолгой төсөлд ажиллаж байсан нэр бүхий 12 ажилтныг гэрчийн мэдүүлэг өгүүлж, далд уурхайн зардал хэтэрсэн бодит шалтгааныг "Рио Тинто" нуун дарагдуулсан гэсэн асуудлыг хөндөж тавиад, одоо энэ асуудал яригдаж байгаа. Хатуухан хэлэхэд, зарим гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс нэлээн хатуухан мэдээллүүдийг өгсөн. Тухайлбал, 2012 оноос хойш "Рио Тинто" Оюутолгой төслийн геологи, геотехникийн нөхцөл байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Геологийн хүндрэл гэдэг бол худал яриа юм гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа. Энэ асуудалтай холбогдуулж хөрөнгө оруулагчдад хувьцааны ханшид нөлөөлж болзошгүй мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй нуун дарагдуулсан, Үнэт цаасны хорооны холбогдох журмыг зөрчсөн гэдэг асуудлаар АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо болон Их Британийн Санхүүгийн зах зээлийн алба болон Санхүүгийн ноцтой гэмт хэргийн албанаас хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ мэдээллийг мөн бид авсан. Засгийн газар эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож байгаа гэдгээ өнөөдөр дуулгах гэсэн юм. Үүнтэй холбогдоод далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хөрөнгө оруулагчийн алдаатай үйл ажиллагаанаас болоод өссөн тохиолдолд бид хэлэлцээрийн шатанд хөрөнгө оруулагчтай хариуцлагын асуудлыг хөндөж тавих нөхцөл байдал үүсчихээд байгаа гэдгийг хэлье” гэж байв.

Арбитрын маргаан зардал ихтэй, хугацааны хувьд хэргийн онцлогоос шалтгаалан багагүй хугацаа шаарддаг болохыг өмнө нь Монгол Улсын Засгийн газартай холбогдох хэд хэдэн хэргийн шийдвэрлэлтийн явцаас бид харж байсан.

Тэгвэл Оюутолгой төсөлтэй холбоотой уг маргааныг шүүх арбитрын хурал 2022 оны наймдугаар сард болж, 2023 оны эхний хагаст шийдвэр гарах байх гэсэн хүлээлт байгааг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо хэлсэн.

Засгийн газар болон Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежмэнтийг хэрэгжүүлэгч талуудын маргааны нэг хэсэг ийнхүү Арбитрын процессын дагуу өрнөж буй бол талуудын нүүр тулсан хэлэлцээгээр асуудлууд шийдэгдэх эсэх нь анхаарал татсан асуудал хэвээрээ байна.

Х.Нямбаатар сайд хэлэхдээ “Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Ажлын ерөнхий төлөвлөгөө баталсан. Энэ онд хэрэгжүүлэх ажлын хувьд, Ажлын хэсгээс санал, дүгнэлт гаргаж Засгийн газарт танилцуулах. Засгийн газрын яриа хэлэлцээний явц байдлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулах, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хуралд танилцуулах.

Мөн хоёр талын уулзалтууд зохион байгуулахаас гадна зөвлөхийн гэрээ байгуулж, зөвлөхүүд “санал, дүгнэлт” гаргах, яриа хэлэлцээнд “зөвлөгөө” өгөх ажил багтсан.  Тодруулбал, АНУ-ын “Акип Гамп” хуулийн фирмээс хууль зүйн зөвлөх үйлчилгээ, Герман Улсын “Фихтнер” компаниас геотехник, усны асуудлаар зөвлөх үйлчилгээ авахаар томилон ажиллуулж байна гэсэн юм.

Сануулахад, Засгийн газрын Ажлын хэсэг 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компанийн төлөөллүүдтэй нүүр тулсан үзүүлэлт хийсэн. Хоёр дахь уулзалтыг дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хийхээр  тохиролцсон ч, “Рио Тинто”-гийн зүгээс ковидын нөхцөл байдалтай холбон, хойшлуулж өнөөдрийг хүртэл дахин албан ёсны уулзалт хийгдээгүй байгаа юм.

Хэлэлцээ хэрхэн үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшигч, төрийн өмчит "Эрдэнэс Оюутолгой" ХХК-иас дөрөвдүгээр сарын 28-ны өдөр мэдэгдэл гаргалаа. Мэдээллийн агуулга нь ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоогийн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр илэрхийлсэн байр суурийг давтсан байв.

Тодруулбал, “Рио Тинто” компани Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судалж, дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдээс бүрдсэн Тусгай хороонд мэдээлэл өгөхөөс татгалзаж байгааг мэдэгдсэн юм.

Оюутолгой төслийн Далд уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх талаар   “Рио Тинто”,  “Туркойз Хилл Ресурс” компаниудын дунд асуудал үүсээд буйтай зэрэгцэн ТУСГАЙ ХОРОО байгуулах шийдвэр гарсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэргэжлийн хүн(202.126.89.188) 2021 оны 05 сарын 06

Ty; ug;ys ^ iooh ;ttj ukmlku;vky Co2nay helugay gvee;lsu kjeelgguoa yeevgy dgayg6 Tyt y, xehgbhoo nh htbrttyna mgm.gj mflfh dklklwkku hggvgy ioohttj ukmlku;vky dgjnbmee; dgalgg6 Ooynau Cp2nay hoohty Vklkyukk yeey ;gjgu;eelrtt6 \n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\n\nЭнд яг татвар дутуу төлөх нөхцөлийг бүрдүүлсэн баримтууд нь гадны 6 шүүх дээр готлогдсныг Ёү-ийн хүүхэн Ёолонгоо оруулаагүй нуужээ. Ингэхлээр Оюутолгойн авилгал үргэлжилж байна гэсэн үг юм. ЁүБатболдын луйврыг гадны шүүхүүд дээр готлогдсон энэ үед нь илчлэн арга хэмжээ авч түүнийг буулгаж хариуцлага тооцохгүйгээр Оюутолгойн луйвар хэвээр бна

0  |  0
Top