Архангай аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.05.07/ цахимаар хуралдаж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжив
Засгийн газрын тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд шилжүүллээ. Дээрх хугацаанд хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүллээ.
УЛААНБААТАР ХОТ БОЛОН БУСАД ОРОН НУТГААС АРХАНГАЙ АЙМАГТ ИРЭХ
ХӨДӨЛГӨӨНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Улаанбаатар хот болон бусад голомттой бүс нутгаас зорчиж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл 72 цагийн доторх PCR шинжилгээний хариутай байх
2. Сум хооронд иргэний бичиг баримтаар нэвтрүүлнэ. /иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт/
3. Улаанбаатар хот болон бусад голомттой бүс нутгаас ирсэн иргэд 14 хоног гэрийн тусгаарлалтанд байна. /Хүнс, мал мах, өвс, тэжээл тээврийн жолооч, зорчигч, иргэд/ 4. Орж ирж байгаа иргэд хяналтын пост болон тухайн сум, орон нутгийн шуурхай штабт 24 цагийн дотор бүртгүүлэх.
УЛААНБААТАР ХОТ, БУСАД АЙМАГ, ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХ
ХӨДӨЛГӨӨНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлт: /туслах жолооч, ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ зэргийг үндэслэн шуурхай штабын зөвшөөрөл үндэслэн Авто тээврийн төвөөс QR код авах/, /Сумаас зорчих иргэд аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн бичиг Авто тээврийн төвөөс QR код авах/
2. Мал, мах, цагаан идээ тээвэрлэлт: /малын гарал үүслийн бичиг, аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн бичиг, Авто тээврийн төвөөс QR код авах/, /Сумаас зорчих иргэд аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн бичиг, Авто тээврийн төвөөс QR код авах/
3. Шатахуун, барилгын материал, нүүрс, түлээ тээвэрлэлт: /ачаа тээвэрлэгч компанийн гэрээ, ажлын үнэмлэх, туслах жолооч, аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн бичиг, Авто тээврийн төвөөс QR код авах/
4. Өвс, тэжээл тээвэрлэлт: /аймгийн Онцгой комиссоос бичиг авах, Авто тээврийн төвөөс QR код авах/
5. Оршуулгын үйл ажиллагаанд оролцох: /нотлох баримт, аймаг, сумын Онцгой комисст хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх/
6. Эмнэлгийн яаралтай тусламж, албан томилолтоор явах: /Эмнэлгийн нотлох бичиг баримт, байгууллагын албан бичиг, аймаг, сумын Онцгой комиссын бичиг/
7. Архангай аймгаас дээрх шалтгаанаар сумруу гарах иргэд PCR шинжилгээний хариутай байх
8. Дээр дурдсанаас бусад шалтгаанаар Улаанбаатар хот, голомттой бүс нутагруу аймаг, сумаас гарах хөдөлгөөнийг хориглоно.
Сэтгэгдэл ( 0 )