“Дэвшилтэт техник, технологи руу шилжүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Энэ уулзалт нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын нэвтрүүлж буй байгаль орчинд ээлтэй, шинэлэг, дэвшилтэт технологи, бодит үр дүн үзүүлж буй төслүүдтэй танилцах, хамтран ажиллах, санал солилцох зорилготой юм. Уулзалтыг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нээсэн бөгөөд холбогдох албаныхан дараах сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Тодруулбал,
- Сэргээгдэх эрчим хүчний технологиудын ашиглалт, судалгааны үр дүн сэдвээр “Грийн Солар Энержи” ХХК-ийн Ө.Мөнхбаатар
- Бүх төрлийн /хатуу, шингэн, хийн/ түлшнээс ялгаруулах бохирдлыг бууруулах нано технологи- “Депозит плюс" ХХК-ийн захирал Д.Гантөмөр
- Дотоод орчны агаарын бохирдол-“Ногоон титэм” итгэмжлэгдсэн лабораторийн үүсгэн байгуулагч, ерөнхий менежер Б.Алтангадас
- Дотоод болон гадаад орчны үнэрийн бохирдлыг бууруулах технологи-“Ногоон титэм” итгэмжлэгдсэн лабораторийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл
- Хийн халаалтын шийдэл-“Улаанбаатар хийн сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Тамжид
- Basaltwool брэндийн чулуун хөвөн дулаан тусгаарлагч материал- “Монгол базальт” ХК-ийн Ерөнхий менежер Д.Сайнбаатар
- Улаанбаатар хот болон бусад суурин газруудын агаарын бохирдлыг цахилгаан халаалтаар бууруулахад хамтран ажиллах нь-Цахилгаан халаалтын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн холбооны нарийн бичгийн дарга, “ТАСУМА” ХХК-ийн захирал Б.Саранцэцэг илтгэлүүдээ танилцуулж, НАБТГ-ын орлогч дарга Ц.Цолмон чиглүүлэн хэлэлцүүлэг хийсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар
Сэтгэгдэл ( 0 )