УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр /2021.05.08/ автомашины хөдөлгөөн зохицуулалт, орон нутаг руу зорчих, ирэх иргэдийн хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө.
ЭНЭ САРЫН 10-НААС АВТОМАШИНЫ ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН ГОРИМД ШИЛЖИНЭ
Мэдээллээр, Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, улбар шар түвшинд шилжүүлсэнтэй холбоотойгоор автомашины хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор зорчуулах Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаад байсан.
Тэгвэл энэхүү хязгаарлалт нь өнөө, маргааш буюу бямба, ням гарагт хэрэгжих бөгөөд энэ сарын 10-наас буюу ирэх даваа гарагаас нийслэлийн хэмжээнд автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлж, 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.
Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд автомашинаар замын хөдөлгөөнд оролцохдоо энэ сарын 10-наас эхлэн энгийн үеийн зохицуулалтаар буюу нэг дэх өдөр 1, 6 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй гэх зохицуулалтаар 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцохоор болж байгаа юм.
Ийнхүү автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн ч халдварийн нөхцөл буураагүй байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцын шаардлагагүй бол аль болох гадуур зорчихгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 2 )
Нок дандаа л самарсайханыг баллах юмаа энийгээ эртхэн хэлэхгүй яасын бэ энэ бөхыг яах вээ
Юу хуцаад байгаа юм бэ. УОК ямар юм яриагүй байхад НОК гэнэт цагийн тулгаж бас өөр шийдвэр гаргах юм. Ард түмнээр ингэж тохуурхсан уялдаа холбоогүй шийдвэр гаргахаа больж үз.