Ногоон бүсийн 126 чиглэлд 222 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

2021 оны 05 сарын 10

Нийслэлийн хэмжээнд өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор 5 байгууллагын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн  дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн ногоон бүсэд эргүүл хяналтаар ажиллаж байна.

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай дүүргийн ногоон бүсийн 126 чиглэлд 222 алба хаагч, 77 автомашин техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байгаа юм.

  Он гарсаар нийслэлд 67 удаагийн шар өвсний түймрийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд Гал түймэр унтраах, аврах ангийн томилгоот бүрэлдэхүүн, бэлтгэл ээлж, хөдөлгөөнт ээлжийн алба хаагчид газар дээр нь шуурхай унтраан ажилласан.

Мөн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гал түймэр гарч болзошгүй 48 зөрчлийг газар дээр нь арилгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top