Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр өнөөдөр (2021.05.10) НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Ковид-19” халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Дүүрэг бүрд PCR шинжилгээний суурин цэг ажиллана. Мөн дүүрэг бүрд таван вакцинжуулалтын цэг ажиллаж байгаа. Нэг цэг нь АстраЗенека вакцины давтан тун хийх бол нөгөө нь 65-аас дээш насны иргэдийг Спутник вакцинд хамруулж, үлдсэн цэгт Вероцелл тарина” хэмээн танилцууллаа.
Мөн Хотын дарга Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан гишүүдийн биеийн байдал ямар байгааг асууж, тэдэнд байнга анхаарал хандуулж, биеийн байдалд хяналт тавьж байхыг сануулсан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Чингис “Гишүүд тавдугаар сарын 5-наас өлсгөлөн зарласан. Гишүүдийн биеийн байдлыг өдөр болгон үзэж байгаа. А.Адъяасүрэн гишүүний сахар ихсэж, өлсгөлөнг зогсоосон” хэмээн мэдээлэл өглөө. Мөн сүүлийн өдрүүдэд дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо буурсан. Нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 92.6 хувь нь I тундаа хамрагдсан бол II тундаа 49 хувь нь хамрагдаад байна. Иймд дархлаажуулалтын цэгийн тоог цөөлж, эмч, ажилтнуудаа амраах зохицуулалтыг хийж эхлэх гэнэ.
Сэтгэгдэл ( 7 )
Завтай хүмүүс агаарт харин сайхан байгаа. Амралтаа авцгаагаарай. Их хуралд сууж нойрмоглож байснаас дээр байгаа. Суугаад ч хэрүүл хийх үүрэгтэй ядаргаатай байдаг. Энэ нь ард түмэнд амар амгаланг өгч байгаа шүү.хэвтээд байгаарай.
zailtsgaa
ideed xevtej baij zailtsgaa yun ta nartaa manatai olsono uxene oorsdoo shuud zaul
Сайхан бултав
ха ха шаагаарай өлсөхөөр сахар бүүдаг өсдөггүй шаана шаана гэхэд арай дэндэнээ
Үхэхгүй л юм бол ямар юмаа хийж өлсгөлөн зардасан хүүр вэ
ийм тураал ямааны 3зэрэгт чинь яахан сахартай байх билээ. 4 бага нь хангаж чадахгүй 64 лүүгээ банзалдахаар явлаа даа.