Архангай аймгийн Онцгой комисс тавдугаар сарын 07-ны өдөр АОК цахимаар хуралдаж, аймгийн хэмжээнд ‘’Бүх нийтийн бэлэн байдлын’’ зэргийг ‘’Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт’’ шилжүүлж гамшгийн зэрэглэлийг нэг шатаар бууруулсан. Гамшгийн зэрэглэл буурсантай холбоотойгоор зарим худалдаа үйлчилгээг нээсэн.
Монгол Улсын засгийн газрын 118-р тогтоолын дагуу ‘’Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг’’-ийн 3-р түвшинд манай аймаг хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл халдварын тархалт өндөртэй бүс нутагт орж байна.
Засгийн газрын тогтоол 118-р тогтоол, ‘’Коронавирусын халдвартай тэмцэх ажлыг зохион байгуулах түр журам’’- ын дагуу тусгай нөхцөл шаардлагыг хангасан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараатайгаар нээхээр АОК-оос шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор барааны худалдаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл удирдлагуудтай уулзаж, МХГ-ын улсын байцаагчийн зөвлөмж, Улсын онцгой комиссын даргын ‘’2021 оны 18 дугаар тушаалын хавсралт худалдааны газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага’’- ыг хүргүүллээ.
Тус шаардлага, зөвлөмжийг биелүүлсэн тохиолдолд барааны худалдаа эрхлэгч нарын ажиллах нөхцөл бүрдэх юм. Иргэд болон бараа таваарын худалдаа үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжийн эзэд тухайн байгууллагууд дээр хэрэгжүүлэх халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдүүлэх цаг тутамд хяналт тавих хэрэгтэй байгааг АОК, Шуурхай штабаас сануулж байна.
Сэтгэгдэл ( 0 )