Израиль, Газын зурвасын хил орчмын нөхцөл байдал даваа гаргаас эрс хурцдаж эхлээд байгаа билээ.
Даваа гаргийн орой Газын зурвасаас 150 пуужин харвасан бол мягмар гарагийн шөнө 200 гаруйг харважээ. Үүний хариуд Израилийн цэргүүд 16 цагийн дотор Газын зурвас дахь ХАМАС, “Исламын жихад” бүлэглэлүүдийн 150 орчим цэргийн объектод цохилт өгсөн байна.
Одоогоор Палестины ХАМАС бүлэглэлийн Израилийн нутаг дэвсгэр рүү чиглэсэн пуужингийн довтолгоо үргэлжилсээр байгаа юм.
Израилийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, энэ долоо хоногт тулаан эхэлснээс хойш Палестинын газар нутгаас нийт 1050 гаруй пуужин харваснаас 850 нь Израильд хүрсэн бол зарим нь байндаа тусч, олонхийг нь агаараас хамгаалах системийн ачаар агаарт устгаж, 200 орчим нь хил давалгүй Газын зурваст унасан байна. Ийнхүү байдал хурцдах болсон нь тавдугаар сарын эхээр Дорнод Иерусалим дахь Альс-Акса сүмийн гадаа болсон эмх замбараагүй байдлаас үүдэлтэй.
Лхагва гарагт ХАМАС бүлэглэл эвлэрэх санал гаргасан ч Израиль энэ саналыг хүлээж аваагүй байна. Улмаар лхагва гарагийн шөнө Израилийн арми газын төв дэх захиргааны байрнууд, Сангийн яам Исламын үндэсний банкны барилгууд пуужингийн халдлагад өртсөн байна. Үүнээс өмнө, Газ дахь хэвлэл мэдээллийн хэд хэдэн редакц байрлаж байсан 16 давхар барилга цохилтын улмаас нуржээ. Израилийн Батлан хамгаалах яамны мэдээлж байгаагаар, энэ долоо хоногийн тулаан 2014 оны Газын зурвасын үл ойлголцлоос хойш байгаагүй хөнөөлт тулаан болж байгаа аж.
Израиль Палестины маш урт хугацаагаар үргэлжилж буй зөрчил, мөргөлдөөний талаар хүн бүр мэднэ. Тэдний өнө удаан жил үргэлжилсэн зөрчил, мөргөлдөөний улмаас амиа алдсан, хохирсон хүний тоог гаргавал тоо томшгүй их тоо гарах биз. Иерусалем хотыг аль аль тал нь өөрсдийн эцэг өвгөдөөс өвлөсөн ариун дагшин газар гэж боддог бөгөөд энэ мэт хилийн маргаан, шашны ялгаа хоёр талын зөрчил мөргөлдөөний гол шалтгаан юм. Газар дундын тэнгисийн зүүн эрэгт орших дэлхий дээрх цорын ганц еврейн улс бол Израиль юм. Харин Израилийн мэдэлд орших нутаг дэвсгэрт араб зон олон Палестин гэсэн тусгаар улс байгуулахаар хагас зуун жил тэмцэж ирсэн. Еврей болон ислам шашинт арабуудын хоорондох улс төрийн цуст тэмцэл XIX зууны сүүлч, XX зууны эхэн үед үүсчээ.
1947 онд НҮБ-ын Ерөнхий ассамблэйн тогтоолоор Палестиныг гурав хуваан нэгийг нь Еврэй, нөгөөг нь Араб Улс, Иерусалем хотыг засаг захиргааны онцгой бүс буюу холимог улс байхаар заасан юм. Түүхт Иерусалим холимог хэсэгт багтсан нь хоёр талд аль алинд нь таалагдсангүй. Ингээд 1967 онд израильчууд гэнэт дайн зарлаж Газын зурвас, Иерусалемыг бүхэлд нь эзлэснээр Палестин бүхэлдээ эзлэгдсэн. Харин 1987 онд Палестиныг чөлөөлөх зорилготой ХАМАС бүлэглэл байгуулагдав. 1993 онд хоёр талын удирдлага уулзан, тайван замаар газар нутгийн маргаанаа шийдэх оролдлого хийсэн чүр дүнд төдийлөн хүрээгүй байна.
2001 оноос Газын зурвас дахь мөргөлдөөнүүд улам хурцдаж, израильчууд Газын зурвасаас ухарч эхэлсэн билээ.
Харин ХАМАС бүлэглэл Палестины гол эрх барих хүчин болоод байгаа юм. Газар дундын эрэг дагуух Газын зурвас бол хүн ам шигүү суурьшсан газар нутаг. Израиль 2005 онд Газын зурвасаас цэргээ татсанаар Палестин өөрийн газар нутаг хэмээн зарлажээ.
Өдгөө Газын зурвас нь ХАМАС бүлэглэлийн хяналтад, Израилийн армийн бүслэлтэд байна. Газын зурвас 1967 оны “зургаан өдрийн дайн” болох хүртэл Египетийн мэдэлд байжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Хэсэг бүлэг этгээдүүд дураараа хүний нутагт улс байгуулж тоглох хэрэггүй. Палестинчуудыг Хамас бүлэглэлтэй нь устгаж Есүсийн төрсөн нутаг Израйлчуудад энх амгаланг олгох ёстой. Тэр 1947, 67 оны шийдвэрүүдийг хүчингүй болгож даварсан Палестинчүүдийг Израйлын хөрснөөс арчиж хая.