Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын амийг ТӨР ХАРИУЦАЖ, тэд ТӨРИЙН ЭСРЭГ гомдол гаргахаар боллоо

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 05 сарын 16

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар өнгөрсөн баасан /2021.05.14/ гарагт суллагдлаа. Тэднийг батлан даалтад гаргаж, суллах шийдвэрийг Улсын Дээд шүүхээс гаргасан бөгөөд үндэслэл нь шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн билээ. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нарт ял оноохдоо ЭРҮҮДЭН ШҮҮСЭН гэж, Улсын Дээд шүүхийн шүүгч нар үзлээ. 


-Т.ЧИМГЭЭ: ХОРИХ АНГИЙН ЭМЧ НАРТАА БАЯРЛАЛАА-

Батлан даалтад гарч, суллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ялаа эдэлж байсан юм. Тэд хэвлэлийнхэнд ямар нэгэн тайлбар, ярилцлага өгөхөөс татгалзсан. Гэсэн ч Т.Чимгээ ар гэрийнхнээрээ дамжуулж, хорих ангийн нэгдсэн эмнэлгийн эмч нарт талархаж байгаагаа уламжилсан.

Тэрбээр "Хорих ангийн эмч, ажилчдад үнэхээр их баярлаж байна. Миний биеийг эмчилж, үргэлж анхаарал тавьж байсан. Энд ирснээсээ хойш сэтгэл санаа тайван, бие хамаагүй дээрдсэн, маш их баярлалаа" гэх үгийг ахаараа дамжуулж, дайжээ. 

Улсын Дээд шүүхийн шийдвэрээр суллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлгээс батлан даалтад гарахад тэдний ар гэрийнхэн нь ирцгээсэн юм. Өөрөөр хэлбэл, Т.Чимгээгийн нөхөр, ах нь ирсэн бол Б.Содномдаржаагийн ээж нь ирсэн. Тэднийг батлан даалтад байх хугацаанд төр хамгаалалтадаа авч, амь насыг нь хариуцахаар болсон талаар эх сурвалж мэдээлсэн. 


-ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ ЗАДАРЧ, ЭХНЭЭС НЬ ШАЛГАХААР БОЛЛОО-

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын батлан даалтад гаргаж, сулласнаар хэрэг задарч байна. Өөрөөр хэлбэл, С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэг задарч, хэргийг эхнээс нь шалгахаар болж байгаа юм. Тэднийг батлан даалтад гаргаж, сулласан нь С.Зоригийг хөнөөгөөгүй гэсэн үг биш юм.

Гагцхүү Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноохдоо эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй нөхцөл байдал шинээр тогтоогдсон тул Улсын Дээд шүүхээс батлан даалтад суллах шийдвэрийг гаргасан. Хэргийг дахин эхнээс нь шалгаж, тэднийг гэм буруутай нь тогтоогдох аваас дахин хорьж, ялыг нь эдлүүлэх юм. 


-БАТЛАН ДААЛТАД ГАРСАН Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАР ГОМДОЛ ГАРГАХАА МЭДЭГДЭВ-   

Улсын Дээд шүүхийн шийдвэрээр ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ялаа эдэлж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдаад хоёр хонож байна. Тэд батлан даалтад гарч, суллагдсан өдрөө ар гэрийнхнээрээ дамжуулж, гомдол гаргахаа мэдэгдсэн юм.

Энэ талаар Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат "Ямартай ч дүү маань суллагдлаа. Бид маш их баяртай байна. Хөл газар хүрэхгүй баярлаж байна. Хэсэгтээ олон жил ганцаараа нэг өрөөнд хоригдсон дүүгээ нийгэмшүүлэх хэрэгтэй. Тэрний дараа гомдол гаргана. Өмгөөлөгчтэйгээ ярилцаж байгаад гарц хайна. Бид маш их гомдолтой байгаа. Ганц Т.Чимгээ ч биш Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн ч гэсэн ижилхэн бодолтой байгаа. Гомдол гаргах болно" хэмээн ярьсан билээ. 


-Ц.НЯМДОРЖ Э.БАТ-ҮҮЛИЙГ, Э.БАТ-ҮҮЛ Ц.НЯМДОРЖИЙГ "ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ" ГЭЖ ЗАРЛАЛАА-

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллагдахаас хэдхэн хоногийн өмнө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар хэргийн захиалагчтай холбоотой мэдээллийг олон нийтэд өгсөн байдаг.

Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл гэж "мэдэгдсэн" бол Хотын дарга асан Э.Бат-Үүл эсрэгээрээ Ц.Нямдоржийг С.Зоригийг бүрэлгэсэн хэргийн захиалагчтай холбоотой гэж мэдэгдлээ.

Харин эл асуудалд Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэрбээр "Ямар ч байсан батлан даалтад гарлаа. Энэ хүн хэрэг хийсэн байж магадгүй. Гэхдээ шүүхийн хараа хяналтад байлгана гэж шийдвэрлэлээ. Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нар буруутай юм бол яахаараа улсын нууцад авдаг юм. Б.Хурц нарын хийсэн ажил шүү дээ. "Төрийн нууцад байгаа учир дэлгэрэнгүй ярьж болохгүй байна" гэж хэлсэн Г.Эрдэнэбат яагаад ярьж чадахгүй байна гэхээр прокурортой холбоотой асуудал л байгаа юм. Малгайгаа үлдээсэн гэдэг талаар олон жил ярьж байна. Э.Бат-Үүл одоо ичсэн хүн, хүн ална гэгчээр Ц.Нямдорж руу дайрч байна. Ц.Нямдорж энэ хэргийн араас олон жил явлаа. Хэвэнд нь байлгах гэсэн Э.Бат-Үүл нар энэ хүмүүс рүү дайрч байна" хэмээн өнгөрсөн баасан гарагт хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгосон юм.  

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(64.119.25.155) 2021 оны 05 сарын 19

Хүн амины хэргийг нууцлах ямарч хэрэггүй баймаар нууцлах. нь хэргийн. захиалагчийг нууцлаж байна гэж хардмаар байна Нууц гэчхээд ил болгоно гэдэг хууль байхуу

0  |  0
Үнэн хэлэгч(66.181.160.62) 2021 оны 05 сарын 19

16 настай Содномдаржаа. 24 настай хөхүүл хүүхэдтэй Чимгээ хоёр каратегийн хар бүстэй татмирчин Зоригийг алж хүчирхүү харьцуулаад боддоо. Знэмшилгүй л юи даа??????\n

1  |  0
зочин(66.181.160.92) 2021 оны 05 сарын 19

хоёр захиалагч тодроод гараад ирлээ шүүдээ одоо харин шалгаад үнэн мөнийг нь олмоор

2  |  0
Alyyrchid Sullagdlaa(122.201.31.168) 2021 оны 05 сарын 17

Nemdorj Hulgaich Batuul lalariig neg kamert hiij bandidulah Estoi.Ene 2 hylgar bytsaj ylaa dyysgan.Vher Erguu Mongolchuudiig yaah vee

0  |  0
Hi (96.48.224.12) 2021 оны 05 сарын 18

Зүгээр юм бишүү, хүн алчихаад тас гүрийж байж суллагдаад мөн төрийн хамгаалалтанд ороод, бас баахан мөнгө төсвөөс нэхэж авна даа, алаад бай , Нямка ах нь гаргаад төрийн тусгай хамгаалалтанд оруулна

1  |  3
Цагаан(66.181.182.188) 2021 оны 05 сарын 18

Бүх хавтаст хэргийг ил болго л доо өм цөм хэсгийг ил болгоод суллаад өөр хүн хардаад дахиад 20 гаруй жил чулуу хөөлгөх нээ дээ. Тэр үед лав Нямдорж үхсэн байх болов уудаа. Бат үүл ч амьд байх болов уу? Одоо ганцхан л зам байна. хэрэг үйлдэгдсэнээс хойш 23 жил болж байна.Алсан этгээд хэргээ хүлээчих Дээд тал нь 25 жил шоронд суухаас 23 жил нь илрэхгүй өнгөрсөн болохоор 2 жилийн л ял эдэлнэ шүү дээ. Одоо энэ ач холбогдолгүй хүний амиар сонгуульдаж дуусах болоогүй юү? Харин үүгээр дөрөөлж Нямдорж албан тушаал хашиж авилга авч баяжсан даа.

2  |  0
Hu (96.48.224.12) 2021 оны 05 сарын 17

Ene hoyar aluurchin odoo zahyalagchd aluulh ve

0  |  1
Солиотой юу эд нар?(64.119.18.157) 2021 оны 05 сарын 19

Чимгээгийн ах нь Батүүлийг захиалагч гэдгийг яаж мэдээд байгаа юм? Дүү нь хүн алхад оролцсон гэдгийг өөрөө хэлээд байгаа биш үү энэ чинь одоо?

0  |  1
Иргэн(202.9.41.23) 2021 оны 05 сарын 17

Нямка.Солиорохоо боль .Бат үүл захиалагч мөн бол Чимгээ алуурчин болох бн.Логик той юм яриөрай

0  |  0
Амар(66.181.161.93) 2021 оны 05 сарын 17

Хоёр алуурчин нь мэдээж захиалагчаа батүүлийг гэсэн бол энэ хоёр алуурчинг гаргаж болохгүй шдээ батүүлтэй цуг гуравууланга нь цаазлах хэрэгтэй юунд эргэж буцсан шийдвэр гэргаад байдаг юм

0  |  0
Зочин(150.129.142.89) 2021 оны 05 сарын 17

Амьд явбал алтан аягнаас ус ууна гэж энэ дээ

0  |  0
Ррр(202.126.90.42) 2021 оны 05 сарын 19

Захиалагч нь л хэн бэ гэхээс алуурчид бол эд нар мөн л дөө\n

1  |  3
Bat(66.181.184.232) 2021 оны 05 сарын 28

Butsaad aaviindaa oroh bhoo.tur nydtei

0  |  3
Зочин(66.181.161.105) 2021 оны 05 сарын 19

Хоёр хүний амь нас эрх чөлөөг аварсан ц.нямдоржид баатар цол олгох ёстой.

4  |  4
хор(192.82.72.136) 2021 оны 05 сарын 17

батүүл булгантай ямар нэг холбоотой юу. хамгийн гол нь амьд гэрч булган яагаад дуугай бна ард нь нөлөө бүхий хүн бдг бж болно амьд гэрч нөхөрөө алуулж бхд орилж хашиграагүй тэр үед булган алуурчидыг 35 - 40 орчим настай гэж ярилцлага өгч бсн шд хамсаатан нь булган өөрөө юу онсого таа

0  |  0
иргэн(202.9.46.211) 2021 оны 05 сарын 19

Бат-үүл барьц алдаж байнаа нотой сайн шалгах хэрэгтэй ичсэн хүн хүн ална гэдэгдээ,Элбэгдорж,Батүүл 2-ыг л сайн шалгахад учир олдоно доо.

6  |  2
Urnaa(66.181.161.45) 2021 оны 05 сарын 18

Batvvl bol zorgiig alsan ni todorhoi bulgan yagaad taliigaash nohriinhoo toonoos hootsoldohgvi bgaa ni sonin esvel ene 2 s garysaagvi shvv dee

6  |  0
Сахиус (64.119.25.194) 2021 оны 05 сарын 18

Элбэгдоржийн захиалгаар Хурц ийм ажил хийж гинерал болсон Эбэ Үүл 2 яах аргагүй захиалагч олоны үг ортой одоо шалгах хэрэгтэй

6  |  0
Zochin(66.181.161.105) 2021 оны 05 сарын 17

Amid gerchtei hereg shuudee alin hediinee shiidegdej boloh baisan hereg bidnii hungun hiisver sagsuu shunaltai zangaas bolj buruu humuusiig turiin terguuneer songoj baisnii gai l ene shuudee anhnii eronhiilugch arsgar ochirbataas ehleed tur tur bish bolson turiin alba ugsen huivaldagchiin ideh uuhiin armi bolj huvirsan ene hugtsaand baisan hil gaali gazriin alba MHGazriihan shuuh prokuror murdun baitsaagch nariig haraarai bugd bayjsan bugd hausand amidarch 470 s l deesh unaa hed hedeer ni unaj buur aimag ulsiin aldart uyach boltson ene ter gejuu amid jishee ih hurald alshaa ajnai baterdene

3  |  1
Hachin(202.21.108.19) 2021 оны 05 сарын 17

Bagabandi Nyamdorj 2iig baitsaan shuuj chadah hun oldohgui baih shigee aluurchid sullagdlaa tednii tsaashid yaj hudluhiig Nyamdorj zaana suuh yostoi in sullagdaj shudarga shuusen in shorond orov uu

3  |  0
MANAN(94.214.181.162) 2021 оны 05 сарын 18

hervee ebi ch jm uu uul zahialj aluulsan bol nyamdorj jaagaad aluurchiniig ni sulluulna gej.

4  |  1
Зочин(202.179.13.90) 2021 оны 05 сарын 19

Захиалагчаа хэлнэ гэж дарамталсаар байгаад суллагдчихлаа даа энэ 2 бузар алуурчид.Одоо энэ 2 ийг алчихана тэгээд дахиад хэрэг мөрдөж бна гэж 20 н жил болсоор дампуурна.Энэ 2 чинь хамт хэрэг хийсэн Отгонбаяр билүү тэрийгээ гэр бүлээр нь шатаагаад алчихсан нь бас тогтоогдсон алуурчид шд. Энэ хэрэг Багабанди Отгонбилэг Элбэгдорж Батүүл нарын захиалгаар хийгдсэн Нямдорж Дорлигжав нар илрүүлэхгүй байх талаас нь хуулийн зүгээс нь хамгаалсаар ирлээ гэж харагдаж байна.

11  |  6
Иоү(202.126.89.118) 2021 оны 05 сарын 17

Эбэ л Зоригтой өрсөлдөж байсан.Өөр хэн байхав.Эд нарт захиална гэж юу байсийн

3  |  0
Ахр(202.126.89.118) 2021 оны 05 сарын 17

Эбэгийн даалгавраар Хурц улайрч хийсэн.Эбэгээс эхэлж шалгаачээ

6  |  2
Цаг(66.181.161.107) 2021 оны 05 сарын 17

Нийгмийн сэтгэхүйг Батүүл рүү чиглүүлэх нь О мафийн тактик.

4  |  1
Je (194.230.146.224) 2021 оны 05 сарын 18

Bulgan awgai gants amid gerch, ikh l sejigtei hun dee shunu dund bolson allagiin daraa uuriin 6 n tsagt nz ni gert ochihod geree tsewerleed oboigoo solitson bsan geheer aria l bgaan shuu, ... \nhedhen tsagiin dutur oboi tsawuu awaad oboigoo huulaad shiniig naagaad

10  |  0
сэтгэ сэтгэ(59.153.115.102) 2021 оны 05 сарын 18

Захиалагч бол нэг хүнээр л алуулаад түүнийгээ хороодог. Авгай мавгай, хүүхэд мүүхэд, малчин жанчинаар Зоригийг алуулах гээд явжээдэг захиаланч хаана ч баыхгүй. Бсан ч өдийд 3-ууланг алсан байх блаа

7  |  2
шүүх(59.153.115.102) 2021 оны 05 сарын 17

Сүйдтэй улстөржүүлээд бгаа болохоос Ээбээ үүл булган гурав алсан шд. Ганц хүн бсан бх . Аймхай мөртлөө үүл гуай л 17 хутгална шд мэргэжлийн алуурчин ганц буудна. Бас захиалагч 3 хүнээр нэг хүнийг хэзээ ч алуулахгүй

9  |  3
zochin(84.61.226.164) 2021 оны 05 сарын 18

Elbegdorjiig shalgaachee Hurts Elbegdorjiin zahialgaar ajilsan

7  |  3
ард түмэн (192.82.86.214) 2021 оны 05 сарын 17

Элбэгдоржийг шалгаач ээээ

11  |  3
Зочин(202.126.89.211) 2021 оны 05 сарын 18

Энэ аллагад МАН АН намын тэр үеийн томчууд холбоотой юм бишүү Багабанди Элбэгдорж гэх мэтчилэн

8  |  0
Око(202.9.40.183) 2021 оны 05 сарын 17

Бүүр гайхамшиг үнэндээ бол захиалагчаа зарлана гэж ярих үед л захиалагчаа мэдэх хойно хэрэг бол хийжээ гэдэг нь ил болсон гэтэл юмыг анхааралтай уншиж судлалгүй гарчиг харж туйлширах нь бидний эмнэлгэл гэлтэй.суллагдсан ч алаагүй хүн захиалагчаа зарлана гэж ярихгүй бсан байх би буруу дүгнээд бна уу эсвэл.

7  |  3
Энх(64.119.20.177) 2021 оны 05 сарын 18

Элбэгдорж Батүүл 2 л алсан байж таараа тэр үедээ ардчилал гэж хамт зүтгэсэн ч энэ 2 хулгайчийн үзэл бодол шунал санаа нь Зоригтой нийлээгүй болохоор л алаа биз.Тэрнээс биш Нямдоржид Зоригийг алах шаардлага байхгүй.Тэгээдл хүссэнээрээ дээшлэж Батүүлээ баатар болгож тэнэгтээ биздээ.Энэ 2 алуурчиндаа ялыг нь үүрүүлж Баатар цолыг нь хураа.Ацных нь баатар вээээ.Юу хийсэн гэж вэээ.Больж үз.Дараа дараагын эрүүдэн шүүлгэж хэрэг хүлээлгэсэн генарал цол мол цаазын ялгүй болсон энэ тэр бол бүгд холбоотой Элбэгдоржийн тавьсан зохиол

10  |  3
zochin(120.142.31.236) 2021 оны 05 сарын 16

ene 2t hochoo bosgoh ym bna ldaa

4  |  1
ЗОЧИН(66.181.160.17) 2021 оны 05 сарын 17

Зүгээр юм бишүү, хүн алчихаад тас гүрийж байж суллагдаад мөн төрийн хамгаалалтанд ороод, бас баахан мөнгө төсвөөс нэхэж авна даа, алаад бай , Нямка ах нь гаргаад төрийн тусгай хамгаалалтанд оруулна

6  |  10
Unshigch (178.196.223.0) 2021 оны 05 сарын 19

Хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай байсан С Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин.\nОрк Алуурчин элбэгдорж бол аллага ярга хийж цус улай үзэж сэг зэм идэж байж тавьж таашаал авдаг Алуурчин юм.\nАлуурчин элбэгдоржид алуулсан олон сайхан залуусын өшөөг Бурхан тарваган тахал хүзүүгүй алуурчинаас авна.\nАлуурчин элбэгдорж алсан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлах болно.\nАлуурчин элбэгдорж өөрийнхөө бий болгосон мафийн аллагын машиндаа өөрөө хэрчүүлж үхнэ

15  |  1
Уншигч(178.196.223.0) 2021 оны 05 сарын 17

Алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж

18  |  2
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 05 сарын 17

Tukhain ved tur ydirdaj baisan khymyysees gartsaagyi.Ts.Nyamdorj MAN ba AN mapyydiig olon jil khamgaalj irllee.Odoo MANiin ami taria bolj baikh shiv.

1  |  1
зочин (202.9.46.35) 2021 оны 05 сарын 17

АМЬД ГЭРЧТЭЙ ГЭМТ ХЭРЭГ ИЛЭРДЭГГҮЙ УЛС ОРОН МОНГОЛООС ӨӨР БАЙДАГ БОЛОВ УУ? БНСУ-С ШҮҮГЧ, ПРОКУРОР УРЬЖ ЭНЭ ХЭРГИЙГ МӨРДҮҮЛЬЕ. ТЭД МАШ ШУДАРГА АЖИИЛЛАДАГИЙГ БИД МЭДНЭ ШҮҮ ДЭЭ.

17  |  2
Zochin(66.181.178.102) 2021 оны 05 сарын 17

Akuurchidiig sullaj bgag eserguutsej bn. Huuli shuuh haana bnaa?! Arai ch dee

2  |  9
зочин(59.153.114.143) 2021 оны 05 сарын 17

баатар болчих шахах юмаа

2  |  6
зочин(59.153.114.143) 2021 оны 05 сарын 17

баатар болчих шахах юмаа

3  |  5
б(202.70.34.98) 2021 оны 05 сарын 17

Алуурчид дотроо юу бодож байдаг бол үйлээ эдлээд шорондоо байж баймаар юма

5  |  9
zochin(202.126.90.73) 2021 оны 05 сарын 17

nurah nuhee maltsan man

2  |  6
Рр(103.26.193.179) 2021 оны 05 сарын 17

2 алуурчинг суллаж байгаамуу

7  |  11
Top