Автомашин журамлах асуудалд Хотын дарга анхаарал хандуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга Д.Сумъяабазар дараах үүрэг, чиглэлийг өглөө.

  • Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох,
     
  • Хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бий болгох,
     
  • Нийтийн тээврийн маршрут, сүлжээ төлөвлөлт, хүртээмжийг сайжруулах, такси үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлэх, санал боловсруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдал ихээр үйлдэгддэг цэгүүдийг тодорхойлох, холбоос зам болон явган зорчигчдын хөдөлгөөн зохион байгуулалт, орц, гарцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажлуудыг эрчимжүүлж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов.
     
  • Мөн зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалт хийх, цэвэрлэгээ, тээвэрлэлтийг сайжруулах ажлуудыг зохион байгуулахыг даалгалаа.
     
  • Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохыг хориглосон газар болон явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан тохиолдолд журамлах, зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн зөрчлийг арилгаж, олон нийттэй хамтран ажиллах, шаардлагатай газарт нь түр зогсохыг хориглох тэмдэг, тэмдэглэгээг байршуулж ажиллахыг үүрэг болгосон юм.
     

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн зам, талбайг хашаалж, хайс, хашлага, татсаныг чөлөөлж байгаа. Иймээс Хотын дарга нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгч болон иргэдийг хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлөхөд манлайлан оролцож, үүнтэй холбоотой мэдээллийг нээлттэй уламжилж, мэдээлэхийг уриалж байна.

Эх сурвалж: НЗДТГ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.25.237) 2021 оны 05 сарын 17

Зогсолтын зөрчил гаргасан машины жолоочийн бус талын шил дээр кодтой, амархан салдаггүй торгуулийн наалт наадаг хүн гэрээгээр ажиллуулчих. Уг машины дүрэм зөрчсөн байрлал, цаг, минута, улсын дугаарыг наалтын хамт зургаар баталгаажуулаад торгуулийн төлбөр хариуцсан байгууллагад он-лайн шилжүүлээд ажлын урамшууллаа авдаг болгоход зөрчил багасна, гэрээт хүмүүс орлоготой болно. Машин ачилтаас хямд, хүртээмжтэй.

0  |  0
ааа(203.91.116.147) 2021 оны 05 сарын 17

Торгууль наадаг хүн гаргасан нь дээр шүү. Ачдаг машины тоо нь цөөн, ачуулсан хүндээ ч хүндрэлтэй.\n

1  |  0
Top