Усны ослоос сэрэмжлүүлж байна!

2021 оны 05 сарын 18

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарснаас хойш голын усны ослын нийт 11 дуудлага ирсэн. Дуудлагын дагуу аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж 33 иргэний амийг авран хамгаалж ажиллалаа.

Усны ослын дуудлага, мэдээлэл өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй байдал, аюулгүй байдлаа хангаагүйтэй холбоотой юм.

Голын усны түвшин эрс нэмэгдсэн гэдгийг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Иймд иргэд, олон нийт аялж, зугаалахдаа баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top