БАЯНХОНГОР: Эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээнд Ланд-200 машин олгов

2021 оны 05 сарын 18
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд уулзалт хийх үеэр алсын дуудлагад явдаг найдвартай унаа тэрэгтэй болгож өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байсан юм. Хүсэлтийг аймгийн удирдлага хүлээн авч энэ оны 06-р сарын 01-ний дотор Ланд-200 маркын автомашинтай болгож өгнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ.
 
Тэгвэл тус амлалт өнөөдөр /2021.05.18/ ажил хэрэг болж “Эрдэнэ цагаач” ХХК-ний санхүүжилтээр Ланд-200 маркын автомашиныг Нэгдсэн эмнэлгийн удирдлага хамт олонд хүлээлгэн өглөө.
 
Аймаг доторх алсын дуудлагад явах тус Ланд-200 нь 240 сая төгрөгийн өртөгтэй, 2018 оны 12-р сард үйлдвэрлэсэн, 2019 онд Монголд орж ирсэн, замын бартаа саадыг даван туулах өндөр чадвартай, фулл офшин үзүүлэлттэй, хамгийн сүүлийн үеийн загварын автомашин байна.
Энэ үеэр Засаг дарга Д.Мөнхсайхан зөвхөн дарга нарын үйлчилгээнд Ланд -200 явдаг байх биш хүний төлөө, иргэний амь насыг секунд, цагтай уралдан аврах үйлчилгээ өөрөө чанартай, шуурхай байх ёстой. Энэ хүрээндээ нийт иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, тэнд ажиллагсдын аюулгүй байдлыг хангаж энэ унааг шийдвэрлэж өглөө. Олон мянган хонгорчуудын амь насыг аврахын төлөөх та бүхний үйлсэд амжилт хүсье. Манай иргэдийн эрүүл мэндийн төлөө дэмжиж хамтран ажилласан “Эрдэн цагаач” ХХК-ний хамт олонд талархал илэрхийлье хэмээгээд түлхүүрийг алд цэнхэр хадгийн хамт НЭ-ийн хамт олонд гардууллаа.
 
Ийнхүү Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарынхан алсын дуудлагын үйлчилгээндээ анх удаа Ланд-200 маркын автомашиныг ашиглахаар боллоо.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хувийн бизнec(66.181.178.91) 2021 оны 06 сарын 08

100% ийн шахаа байна. Хөдөө бeнзин Ланд аар яах гэж байгам болоо. Тайлбарлах хүн байна уу?\n

0  |  0
bi baina(202.126.94.20) 2021 оны 05 сарын 19

1 ni huuchin mashinaa shahajdee orond ni 2 zoriulaltiin tereg avan bailaa !!!!!!!

0  |  0
зочин(139.5.219.196) 2021 оны 05 сарын 18

Зориулалтын бус,хэрэглээний зардал өндөртэй тансаг зэрэглэлийн машины бензинийг яаж төлөхийг тооцсон уу

0  |  0
Зочин(66.181.161.60) 2021 оны 05 сарын 18

Mundag setgejee yag unendee darga tserguudiin unadag unaag ard tumendee uilchilrh unaa bolgosond hongorchuud talarhaj bgaa. Ulam iluu ihiig hiij buteej ard tumnii hundlel huleesen darga baigaarai .

0  |  0
Top