Туул голын эрэгт газар эзэмшдэг 19 ААН-ийн эрхийг цуцална

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 22

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар олгож, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаа асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь очиж ажиллалаа.

Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг аж. Үүнээс 19 газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлээгүй байгаа талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ. Түүнчлэн зарим барилгын компани шөнийн цагаар их хэмжээний хайрга, дайргыг бургаснууд дээр асгаж, гэмтээж байгаа гэв.

Хотын дарга Д.Сумъяабазар “Туул голын эрэг дагуу барилга барьж болохгүй. Сүүлийн нэг жилийн дотор олон удаагийн давтамжтай газар хөдөлж байна. Туул голын дагуу өндөр барилга барих эрсдэлтэй. Цаашид Туул голын унаган төрхийг алдагдуулахгүй байх, бургасыг хамгаалах чиглэлээр ажиллана” гэлээ.

Түүнчлэн хууль, дүрмийн хүрээнд ажиллахгүй байгаа дээрх 19 аж ахуйн нэгж, иргэний газар эзэмших эрхийг нь цуцлах арга хэмжээ авна гэв.

Өмнө нь хоёр ч удаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх газруудад мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн тус газруудын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох үүргийг холбогдох албаныханд өглөө.
 


Өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хан хиллс", "Ривер гарден” хотхоноос баруун тийш үерийн далангийн урд хэсгээр нэг км орчим авто зам барих асуудлаар тус газарт ажилласан юм. Учир нь дээрх хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийш гарах гарцтай бөгөөд ихээхэн түгжрэл үүсгэдэг байна. Тиймээс баруун тийш авто зам тавьж, Зайсангийн замтай нийлүүлэх ажлыг хийх чиглэлийг холбогдох албаныханд үүрэг болгосон билээ. Тус авто замын ажлыг хийж гүйцэтгэхэд хэд хэдэн байршилд замын трасст орж байгаа бургаснуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа аж. Тиймээс Хотын дарга бургаснуудыг технологийн дагуу шилжүүлэх, өөр газар суулгах боломжтой эсэхийг нь судлах үүргийг өглөө. Тэрбээр “Үерийн далангийн урдуур тавих авто замын ажил бол нийтийн эрх ашгийн төлөө хийж байгаа ажил. Бид нийтийн эрх ашгийг дээдэлж ажиллах ёстой” гэлээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.170) 2021 оны 05 сарын 24

Ингээд хот минь , Туул гол минь эзэнтэй юм шиг байвал зүгээр дээ. БОАЖЯ - ны харьяанд Богд уулын дархан цаазат газрын захиргаа, улаанбаатар хотын байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаа, Усны газар, цэнгэг усны судалгааны төв зэрэг давхардсан ажил үүрэгтэй олон газар байдаг ч хийж байгаа ажилгүй л байх юм. Эднийг нэгтгээд нийлүүлээд ажиллуулж болмоор юм. Тэгвэл ажил сайжирна. 100 ямаанд 60 ухна гэж үг байдаг даа

0  |  0
зочин(202.55.188.94) 2021 оны 05 сарын 23

Яг энэ чиглэлийн зам чинь Зайсангын гүүр хүрээд зогсох биш цаашлаад Яармагийн гүүр хүрээд, харин зүүн тийш Улиастайн гүүр хүртэл үргэлжлэх хэрэгтэй байгаа юм. Тэгэж байж хотын түгжрэл 20хувиар буурна даа.

0  |  0
зочин(103.229.121.40) 2021 оны 05 сарын 23

арга хэмжээ авна л гэх юм одоо болтол аваагүй юм уу?? хэн гэж эрх мэдэлтэн хэзээ газар олгосныг нь яаралтай зарлаач??? нуугаад байна уу??? ард түмэндээ мэдээлээч??? Сонгогдсон УИХ гишүүд нь яагаад дуугай байгаад байгаа юм??\n

0  |  0
Бат(202.9.46.237) 2021 оны 05 сарын 23

Энэ төрийн зөв шийдвэр гэхдээ ард түмэн минь голын голдиролд барисан өндөр байшин та төлбөрөө төлж чадалгүй нас барьж болно шүү одоо газар хөдлөлт байгалын давагдашгүй хүчин өсөж байгаа өнөө үед голын голдиролд барисан барилгад гадаадад бол хүн ордоггүй юм

0  |  0
уншигч(192.82.73.219) 2021 оны 05 сарын 23

Туул руу цутгадаг голуудын хөндийд рашаан булаг ихтэй, цэвэр усны нөөц сан байжээ одоо гэр хорооллын жорлонгоор бохирдсон байна. Харин урдуур байрлах хэсэгүүд нь хотын аж ахуйн хашаануудын химийн хогоор бохирлогдсон харагдаж байна.

0  |  0
Mgl(61.102.147.37) 2021 оны 05 сарын 23

Hen gazar uguud bgaa um be..ter ugsun huntei ni hariutslaga tootsmoor bn shdee..

0  |  0
zochin(217.172.251.135) 2021 оны 05 сарын 29

Сумъяа сайн байна.

1  |  0
DR PRADHAN(197.210.64.101) 2021 оны 05 сарын 22

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwhatsapp: 15733337443\nҮнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг

0  |  0
газар өгсөн нь (192.82.75.34) 2021 оны 05 сарын 22

Газар өгсөн хүнийг нь яахын компани дандаа буруутахуу

0  |  0
Хандууля(202.126.88.208) 2021 оны 05 сарын 22

Зайсан гүүрнээс баруун тийш 200м туул голын урд эрэг дагуу туулын бургасанд гэр хороолол нэмэгдсээр л..

2  |  0
Top