Улаанбаатар хотын төлөвлөлт яагаад алдагдсан бэ гэвэл хот өгсөж яваа хүний шат байсан болохоор тэр. Нийслэлийн удирдлагаар дамжаад хэн, хаана хүртэл явсан тухай түүхийг сөхөөд байвал сонины зай талбай ч хүрэхгүй. Хотын гэх нэршилтэй, “газрын мафи” гэдэг хочтой улс төрийн бүлэглэл хүртэл хөгжиж бий болсон тухай хэлээд орхиход л хангалттай. Бас муу даргатай үедээ Улаанбаатар их гунддаг юм. УИХ, Засгийн газрын гишүүд хотын даргыг дээрээс нь хардаг, дээрэлхдэг байдал ч үүсдэг. Албан тушаалд хүн шахах, ашиг хонжооны байдлаар үүрэгдэж харилцах гээд зовлон дуусах биш. Ийм нөхцөлд орсон нийслэлээс түгжрэл, төлөвлөлтгүй барилгажилт, орчны бохирдол арилна гэж үү.
Гэхдээ хот зөв хүнийхээ гарт очвол бас дорхноо өнгө засдаг. Тухайлбал, хотын хамгийн сайн дарга хэн байсан бэ гэвэл 2012-2016 онд ажилласан Э.Бат-Үүлийг нэрлэх хүн олон. Хүүгийнхээ компанид зөвшөөрөл өгсөн асуудалд л орчихсон болохоос биш дахин төлөвлөлтийг эхлүүлж гэр хорооллыг барилгажуулах эхлэлийг тавьж байлаа. Гэр хорооллын газар үнэтэй, газартай хүн баян гэдгийг нийтээрээ тэгэхэд ойлгосон юм. Дээр нь автобуснууд нэгдүгээр эгнээгээр явдаг болсон, дугаарын тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох, нэгдүгээр эгнээнд тавьсан машин ачилт гээд өнөөдөр энгийн зүйл болтлоо амьдралд хэвшсэн олон ажил Э.Бат-Үүлийн Улаанбаатарын үед бий болж байв. Ардчилсан намын үед босгон туйлж байсан “Чингис” бондын хөрөнгөнөөс хотод олигтой юм наасангүй гээд Э.Бат-Үүл тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд “Фортуна” хэмээх Н.Батбаярыг ажлынх нь өрөөнд ширээ тойруулаад хөөж байсан юм гэдэг. Цагтаа УИХ-д сонгогдож, Засгийн газарт сайдаар ажиллаж болох байсан Э.Бат-Үүл хотыг амалж ирснээр нийслэлд зангарагтай дарга ямар хэрэгтэйг хүмүүс ойлгосон доо.
Харин одоо Улаанбаатарыг Д.Сумъяабазар хэмээх бас нэг хотын унаган хүүхэд амалж аваад удирдаж байна. УИХ-ын гишүүнээс татгалзаад хотын дарга болсон хүн манайд түүнээс өөр байхгүй. “Давхар дээл” нөмөрч Засгийн газарт сайд болж болох байсан түүний энэ шийдвэрийг зарим нь гайхаж, нөгөө хэсэг нь хардаж хүлээж авч байлаа. Харин одоо хөвөрч байгаа мэдээллээс харахад Д.Сумъяабазар хотыг өөд татах нь цаг хугацааны асуудал бололтой. Улстөрч хүний зорилго нь намдаа үйлчлэх биш нийгмээ өөд нь татах юм гэдэг зөв өнцгийг бариад яваа нь мэдэгдээд эхэллээ. Бас УИХ, Засгийн газарт ажиллаж байсан хүний хувьд төрийн байгууллага хоорондын уялдааг ч сайн харж байна. Зангарагтай ч байна. Хэдэн өдрийн өмнө Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй УИХ-ын гишүүд нийслэлийн захиргааны байранд очиж Улаанбаатарт хэрэгжүүлж буй ажлуудтай танилцаж байлаа. Хотын даргыг Засгийн газар, УИХ-ын танхимд дуудаж аваачаад үүрэг өгдөг болохоос ингээд дагаад явж байсан тохиолдол байхгүй. Тэр байтугай уулзалтын дараа Улаанбаатар хотоос УИХ-д сонгогдсон 23 гишүүн болон Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт зэрэг гишүүн нэгдэн нам харгалзалгүй нийслэлийг хөгжүүлэх Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачилсан нь ч сонин явдал шүү.
Залгаад өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж нийслэлийн тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх болсноо танилцууллаа.
Энэ хуралдааны үеэр болсон зүйлийг базаад тоймлоход, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 174 км “Богдхан” төмөр замын ТЭЗҮ-ийг бловсруулах шаардлагатай хөрөнгө оруулалтыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдүүлэхэд бэлэн болсон гэдгийг хэллээ. Богд уулыг өвөрлөсөн энэ төмөр зам хотын түгжрэлийг 57 хувиар бууруулах боломжтой юм байна. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно. Ингэснээр ирэх 20 жилд цэвэрлэх байгууламжийн асуудал яригдахгүй гэж амлав. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх V цахилгаан станцыг “ДЦС-III”-ыг түшиглэн байгуулахаар болсноо мэдэгдлээ. Бүгд л хотод тулгамдсан асуудал. Хамгийн гол нь энэ хуралдаанаас Улаанбаатар хотод авах зарим арга хэмжээний тухай Засгийн газраас тогтоол гарахаар болсон юм. Энэ хүрээнд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээнд 2021-2024 онд жил бүр 420 тэрбумаас доошгүй төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусган, хэрэгжүүлэхээр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хот дангаараа шийдэхэд хүндрэлтэй зургаан асуудлыг тогтоолын төслөөр шийдлээ. Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бүх яамны асуудал. 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хот улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ хэмжээний мөнгийг эргүүлэн өгч, шийдэж байна. Ингэхгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй. Нийтийн тээврийг сайжруулах, метро, өөр ямар шийдлүүд байж болохыг шийдэх санхүүгийн хэлэлцээр хийх эрхийг Засгийн газраас Улаанбаатар хотод шилжүүлж байна” гэсэн юм.
Харин хотын дарга Д.Сумъяабазар “1990-ээд онд нийгэм өөрчлөгдөж, чөлөөт зах зээл, ардчилсан нийгэм рүү шилжсэнээс хойш Улаанбаатар хотын төлөвлөлт, үйл ажиллагаатай холбоотой олон чухал асуудал орхигдож ирсэн. Үүнийг 30 жилийн хуримтлагдсан асуудал гэж ойлгож болно” гээд “Э.Бат-Үүл даргын үед Чингис бондын 1.5 их наядыг Хөгжлийн банкаар дамжуулаад хотын 33 уулзварыг өргөтгөх ажлыг хийсэн. Тухайн үед төлөвлөж байгаа орлогыг нэг жил тэглэсэн. Э.Бат-Үүл даргын үед хөрөнгө, санхүү их байсан учир мэргэжлийн хүмүүсийг төслийн багуудад ажиллуулж, хотын бүтээн байгуулалт, гудамж төсөл, хот, нийтийн аж ахуйтай холбоотой ажлуудыг эрчимтэй хийсэн. Түүнээс хойш тэр хэмжээнд хүрэх ажил хийж чадаагүй. Миний зорилго бол төлөвлөлтийг томоор харъя гэж байгаа юм. Улаанбаатар хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даасан, хараат бус байдлаар цаашид явах ёстой” гэж хэвлэлд ярисан байна лээ. Хот бол олон зовлонтой, том айл. Агаар, хөрсний бохирдол, түгжрэл, төвлөрөл гээд юуг эс дурдах билээ. Хотын дарга ч асуудлыг их холуур харж, шат дараатай ажиллаж буй нь хийсэн нүүдлүүдээс нь харагдаж байна. Засгийн газартайгаа хамтарч, УИХ-ын гишүүдийг нэгтгэлээ. Төсөв мөнгө ч тавиулав. Санаачилсан ажлуудыг нь шат шатанд дэмжих хөрс нь бэлэн болжээ. Хот “зовлон”-гоосоо салахыг хүлээх л үлдэж байх шив дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 15 )
Umhii novshnuudiin zahialj bichuulj, bichij bgaag hardaa buuljus tsutgamaar lalruud
Хүрэлсүх мундаг юм аа
Hiisen ajlaar ne dugnehed Ene hund medlege, mergejil dutaad baih shig. Heleh 1 hereg, heregjuuleh ne hol ne shuu dee Bat Uul bol hotiin ungu turhiig uneheer uurchilj chadsan shuu
Энхтайваны гуурийг харахад л ойлгомжтой байна даа, нуглийн нудийг гурилаар хуурах гээч л болж байх шиг, захиалгаар ийм балай пялдага юм бичэх ямар хэрэгтэй юм бэ
Үнэхээр хэлснээрээ хийвэл болж л бна. Еөкийн сонгуулийн сурталчилгаа л биш байгаасай. Нөгөөдүл нь сонгуулийн амлалт болгоод л буруу тийш нь худлаа амлаад явуулчихгүй бол заримдаа ч зөв юм хийгээд л бна. Яаж ч бодсон Самардаг сайхнаас хамаагүй дээр.
Хотын. асуудалруу. их. хуралын. гишүүд. орж. ирж. үг. нэмж\nдалд. ашиг. сонирхол. орж. их. мунхаг. юм. болно. доо.\n0.7 ыг. олгохгүй. гэдэг. нөгөө. эгэл. жирийн. иргэдэд. бүүр\nамьдарахад. гай. болж. компануудад. ашигтай. дарлаж\nсуухад. амар. болох. биз. Их. хуралын. гишүүд. эхлээд\nөөрсдөө. өрөмийг. авчихаад. дараа. хууль. гаргаж. ард\nтүмэн. шүүх. хоёрын. дунд. хаяад. эгэл. сүлжээгүй. иргэд\nхохирдог. юм. шүү. Эгэл. жирийн. иргэний. эрх. ашигийг\nхамгаалдаг. хотын. дарга. болоосой. гэж. хүснэм.\nХот. дэндүү. улс. төрчидийн. тоглоом. үгэнцэр. бүү\nболоосой. Цэвэр. эрүүл.
duguin zam geed hudlaa baahan budag nyalaad hayatsan,terendeer ni dugui baitugai hun halitarch uhaj uhmeer,tegeed bur yavgan hunii zamdeer davhar tavitsan,terendeer chini huuhed tom hun ch hurtel ter duguinuudad chini dairuulj uhgeed baina,yamar mangar ni iim yum hiideg bainaa,,
Сумъяа нэр хүндээ өсгөмөөр байгаа бол түгжрэлээ арилга дэд бүтцээ тат
Корона гэж мэдэхгүй юмаа буруу зөрүү ярьж мэрэгжлийн хүмүүс болон олон нийтийн дургүйг хүргэсэн. Одоо ойлгосон бололтой. Мэдэх юмаа хийж үр дүнтэй ажилласан нь дээрдээ. Тэр талаар зөвлөх зөвлөхүүд ч бгаа . Нэг хэсэг ч пср-ч яриад бас л тэнэгтсэн шүү. Зөвлөхүүд нь сайн зөвлөөрэй дээ. Энэ замыг цааш нь үргэлжлүүл гээд бас л муйхар нөхөр шүү
Хотыг хамгийн мх хөрөнгө оруулалт татсан нь мөэхбаяр шүү дээ уул нь. Бат-үүл мөнгөн дээр хасах шаатал нь тонгочсон. Батболд гомо пу ч хийгээгүй дээ. Сумьяа газар чөлөалөлт сайн хтйж эхлэж байна. Хотод нураах пм их байгаа шүү. Нураахаа нураах зориг хэрэгтэй
Доодохсоо дор бүдүүн тэнэг яриж байгаа камёр харахп өвчин ссэдэрдэг мал батүзл хулгайчаа шоронд орчтх гээд сандарч явахад магтаад тэнэгтэх юм
сайн бн\n
прокурор АТГ дээр байгаа Хөрөнгө оруулалтын Банктай холбоотой хэргээ яах вэ..Өөрөө тэр Ундармаагаас ялгаагүй төсвийн мөнгийг банкаараа дамжуулаад хуссандаа
Teneg buh ch gsn yum hiihgeel yawaad bna daa
Шуналын тусам минь хэнээр иймэрхүү юм биелүүлэв чи