Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдан хэд хэдэн асуудлыг хөндөж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мөн хэлэлцлээ.
-2020-2021 оны өвөл Нийслэлчүүд 704,634 тонн сайжруулсан түлш хэрэглэсэн. Үүнээс 504,923 тонныг 75%-ийн хөнгөлөлттэй үнээр борлуулсан байна.
-Цаашид энэ тоо өсөх хандлагатай тул 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор 5-9 саруудад дүүрэг тус бүр 10,000 тоннын сайжруулсан түлшний нөөц бүрдүүлнэ.
-Уул уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн 75 га талбайд нөхөн сэргээлт хийх. Ундны усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор ой бүхий талбайн хэмжээг нэмэгдүүлэх ойн зурвас байгуулах.
-Туул голын дагуу улирлын чанартай 15 урамшуулалт орон тооны бус эргүүл ажиллуулж, хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлнэ.
-Агаар, орчны бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нүхэн бөгөөд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай. Үүн дээр бие даасан бодлого боловсруулж судалгааны ажилд анхаарах, анхан шатны нэгж байгуулж ажиллахад гол бодлогоо чиглүүлнэ.
“Нэг өрх-нэг мод” аян зохион байгуулна гэх зэргээр агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлыг эрчимжүүлэн ажиллах талаар чиглэл өгөгдсөн.
Сэтгэгдэл ( 0 )