Монгол Улсын хүн амын нас баралтын 34 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 27

Агаарын бохирдол  нь байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотойгоор үүсдэг. Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд маш их хохирол учруулдаг бөгөөд Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 34 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй уушиг, зүрх судасны өвчнөөс шалтгаалсан болохыг судлаачид тодорхойлсон байдаг.

Бид Нийслэл хотынхоо агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан. Агаарын бохирдлыг 50 хувь бууруулахад төр засгийн шийдвэрийг дагаж мөрдсөн нийт иргэддээ баярлалаа. Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж нийслэлийн иргэдийг гал алдуулахгүй дулаахан тавтай өвөлжүүлсэн “Таван Толгой Түлш” ХХК-ийн ажилтан, албан хаагч, удирдлага хамт олонд баярлалаа. Борлуулалтын цэгүүдэд шахмал түлшийг цаг алдалгүй хүргэж өгдөг нийт тээврийн компаниуддаа баярлалаа. Сайжруулсан шахмал түлшний 689 борлуулалтын цэгийн түгээгч нартаа баярлалаа.Одоо бид Нийслэл хотынхоо агаарын бохирдлыг 80 хувь бууруулах зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтод хүрэхийн тулд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд та бидний оролцоо маш чухал байна.

Агаарын бохирдлоо бууруулж эрүүл, цэвэр агаартай орчинд амьдрахын тулд бүгдээрээ:

-Ирээдүй болсон хүүхдүүдээцэцэг, ургамал модыг хайрлаж, амьдарч буй орчиндоо тарьж ургуулах, арчлахад зааж, зөвлөж сургая.

-Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд амьдарч буй орчноо эко болгож ногоон байгууламжийг нэмэгдүүлье.

-Машины хэрэглээнээс аль болох татгалзаж нийтийн тээврээр үйлчлүүлэх, дугуй унахад бусдыгаа уриалъя.

-Үнс нурам, хог хаягдлаа ил задгай хаяхгүй байя.

-Гэр болон байшингийнхаа битүүмжлэл, дулаан алдаглыг сайжруулж, сийгэлтийг зогсоож сайн дулаалцгаая.

-Гэр хорооллын айл өрхүүд аль болох цахилгаан халаагуур хэрэглэе.

-Хаймар, хуванцар, дугуй, болон хортой утаа их ялгаруулдаг бусад зүйлийг шатаахгүй байя.

-Гэр хорооллын айл өрхүүд яндангаа тогтмол хөөлөх, зуухны ам, хүхээгээр нүдэнд үл үзэгдэх утаа, угаар, тортог алдагдаж буй эсэхийг нарийвчлан шалгаж, засварлая.

-Зориулалтын цэгээс бусад газар тамхи татахгүй байх зэрэг энгийн дадал хэвшлийг хэвшүүлж агаарын бохирдлыг бууруулцгаая.

АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ

Д.Индра /Улаанбаатар хотын төв номын сангийн захирал/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top