Урин дулааны цаг ирж гэр байшингийн гадаад, дотоод агаарын температурын зөрүү багасч угаартах эрсдэл үүсдэг тул Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн 6 дүүргээр дамжуулан гэр хорооллын айл өрхүүдэд тогтмол хүргүүлж байна.
Ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан угаарын хийн хордлогын дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна.
Иймд иргэд та бүхэн хайртай гэр бүлийнхээ төлөө угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлж:
-Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгах,
-Яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх,
-Зуух, пийшингийн бүрэн бүтэн байдлыг хангах,
-Яндангаа хөөлөх, гэр, байшиндаа агаар сэлгэлтийг тогтмол хийхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )