“Залуучуудын хөгжлийн зөвлөл” байгуулах ажлын хэсэг байгууллаа

2021 оны 05 сарын 28

Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын  2021 оны А/39 дүгээр тушаалаар байгууллагын дэргэдэх “Залуучуудын хөгжлийн зөвлөл” байгуулах ажлын хэсгийг таван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр /2021.05.28/ болж Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын албан хаагчид, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга болон хамтран ажилладаг сайжруулсан түлшний тээврийн компанийн төлөөллүүд оролцож байна.

Уг хуралдаанаар залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, эрхийг хангах, салбар хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, санал санаачилгыг дэмжих зорилгоор төр болон хувийн хэвшлийн түлшлэлийг сайжруулахаар залуу үеийн төлөөллүүдтэй хамтран ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top